Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Мэдээ

Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.

Манай фэйсбүүк хуудас:

Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал

Бэлгийн сулрал

(Хөвчрөх үйл ажиллагааны алдагдал)

Male sexual dysfunction, erectile dysfunction
”Altanjor”
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Тодорхойлолт:
Хөвчрөх үйл ажиллагааны алдагдал бэлгийн харьцаанд орох үед бэлэг эрхтэн бүрэн хөвчрөхгүй буюу хөвчирсөн ч бэлгийн ажлыг дуусгахад шаардлагатай бариж чадахгүй, сэтгэл зүйн хямралаар илэрдэг эмгэг.

Бэлгийн сулралын шалтгаан:
Бие мах бодийн шалтгаан

Архаг өвчнүүд
• Зүрх судасны өвчин
• Цусны судас бөглөрөх (атеросклероз)
• Өндөр холестерол
• Цусны даралт өндөр байх
• Метаболизын синдром – цусны даралт ихсэх, инсулины өндөр түвшин, бэлхүүсний эргэн тойронд биеийн өөх тос, холестерины хэмжээ ихсэх нөхцөл байдал.
• Паркинсоны өвчин
• Олон склероз
• Пейронигийн өвчин – шодойн дотор сорви эдийн хөгжил
• Түрүү булчирхайн хавдар эсвэл томорсон түрүү булчирхайн эмчилгээ
• Аарцгийн хэсэг эсвэл нугасны хэсэгт нөлөөлдөг мэс засал, гэмтэл
• Тестостерон гормоны хэмжээ багасах
• Чихрийн шижин
• Бөөр, элэгний архаг дутагдал
• Бэлгийн дааврын үйл ажиллагааны алдагдал
• Түрүү булчирхайн архаг үрэвсэл
• Цэврүү булчирхайн үрэвсэл
• Таргалалт
• Үрийн цэврүү булчирхайн үрэвсэл

Дотоод шүүрлийн эмгэг
• Гипогонадизм
• Гиперпролактиними
• Гипотероидизм, гипертеройдизм

Эр бэлэг эрхтний гэмтэл, өвчин
• Пейрони өвчин
• Приапизм
• Анатомийн эмгэг

Бусад хүчин зүйл
• Аарцаг яс нугасны гэмтэл
• Эмийн бодис
• Хөдөлгөөний хомсдол
• Таргалалт
• Дугуй, мотоцикло хүйтэнд унах
• Аарцагийн эрхтэний хавдрын улмаас туяа эмчилгээний дараа

Амьдралын хэв маяг
• Тамхи удаан хугацаагаар татах
• Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх бусад хэлбэр

Сэтгэлзүйн шалтгаан
• Сэтгэлийн хямрал эсвэл бусад сэтгэцийн эрүүл мэндийн байдал
• Стресс

Мэдрэлийн шалтгаан
• Нугасны гэмтэл
• Ясны хатуурал
• Нурууны ясны дискийн гэмтлээс мэдрэл дарагдах
Эрсдэлт хүчин зүйлс:
• Нас
• Чихрийн шижин эсвэл зүрхний эмгэг
• Тамхины хэрэглээ нь судас ба артерийн цусны урсгалыг хязгаарладаг бөгөөд цаг хугацааны явцад эрүүл мэндийн архаг нөхцлийг үүсгэж болно.
• Илүүдэл жинтэй байх, ялангуяа хэт таргалалт
• Түрүү булчирхайн мэс засал эсвэл хорт хавдрын цацраг туяа эмчилгээ гэх мэт зарим эмчилгээ хийдэг бол
• Ялангуяа гэмтэл, мэдрэл эсвэл артерийг гэмтээдэг бол
• Цусны даралт ихсэх
• Түрүү булчирхайн өвчнийг эмчлэх антидепрессант, антигистамин, эм.
• Стресс, түгшүүр, сэтгэлийн хямрал гэх мэт сэтгэлзүйн нөхцөл байдал
• Хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэх, ялангуяа хэрэв та удаан хугацааны туршид мансууруулах бодис хэрэглэдэг, эсвэл архи уудаг бол

Бэлгийн үйл ажиллагааны алдагдалд дараах хүндрэлүүд орно.
• Сэтгэл ханамжгүй бэлгийн амьдрал
• Стресс эсвэл түгшүүр
• Ичиж зовох эсвэл өөртөө итгэх итгэл бага байна
• Харилцааны асуудал
• Үр хүүхэдтэй болохгүй байх

Шалтгаан
• Судасны өвчин – 30%
• Чихрийн шижин – 40%
• Бага аарцагийн хөндийд мэс ажилбар хийсэн – 13%
• Гэмтэл – 8%
• Дотоод шүүрлийн булчирхайн өвчин – 6%
• Судасны хатуурал – 3%

Ангилал:
• Органик
• Сэтгэцийн
• Холимог гэж ангилна

Анхдагч урьдчилан сэргийлэлт
• Биеийг чийрэгжүүлэх
• Амьдралын зөв хэв маяг баримтлах
• Архи, тамхи, мансуулах бэлдмэл хэрэглэхгүй байх
• Ажил амьдралын стресс, хосуудын хоорондын тааламжгүй харицааны үл ойлголцол
• Биеийн тамираар хичээлэх
• Бэлгийн зан үйлийг зохистой хийх
• Бэлгийн замын халдварт өвчин авсан үед нэн даруй эмчлүүлэх
• Биеийн жин нэмэхгүй байх
• Тохиолдын бэлгийн харьцаанд орох үед бэлгэвч хэрэглэх.

Эрт илрүүлэлт, оношлгоо
Зовуурь:
• Шодой хөвчрөхгүй байх
• Түргэн дур тавих
• Эсвэл дур тавих мэдрэмж үүсэх боловч дур тавихгүй байх
• Хөвчирсөн боловч түргэн буух үзэгдлийг хөвчрөлийн эмгэг хүндрэл гэнэ.дээрх хүндэрлүүд нь төрөл бүрийн өвчин эмгэг, эм тариа, гэмтэл, согог, зүйн янз бүрийн асуудлуудаас болж үүсэж болно.

Шинжилгээ :
Лабораторийн шинжилгээ
1. Шээсний ерөнхий шинжилгээ
2. Цусны ерөнхий шинжилгээ
3. Холестрин сахарын хэмжээ үзэх
4. Үрийн шингэнд бактер ургуулах
5. Үрийн шингэнд молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төрөгч тодорхойлно.
6. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч үзэх
7. Бэлгийн дааврууд шинжлэх (тестостерон, фолликул сэдээгч даавар, шар биеийн даавар)
8. коагулограмма шинжилгээ
9. Зүрх судасны үйл ажиллагаа

Багажийн шинжилгээнд:
1. ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.
2. Rigi scan – аппаратаар шодойны хөвчрөлтийн боломжтой бүх чанарын үзүүлэлтийг хэмжиж тодорхойно.

Хүндрэл:
• Сэтгэл ханамжгүй бэлгийн амьдрал
• Стресс эсвэл түгшүүр
• Ичиж зовох өөрийгөө үнэлэх чадвар буурах
• Үр хүүхэдтэй болохгүй байх
Урьчилан сэргийлэх:
• Чихрийн шижин болон зүрх судасны өвчинөөс урьдчилан сэргийлэх
• Эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших
• Хорт зуршилаас татгалзах
• Дасгал хөдөлгөөн хийх
• Стрессийг бууруулах алхамуудыг хийх
• Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал эсвэл бусад сэтгэцийн талаар тусламж авах

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250

Эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвний үрэвсэл ба наалдацын шинжилгээ

Эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвний үрэвсэл ба наалдацын шинжилгээ
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Уретрит яагаад үүсдэг вэ?
Уретритийг үүсгэдэг гол хүчин зүйлс нь нян, вирус юм. Ихэнх тохиолдолд нянгаар үүсгэгдсэн байдаг. Түүнчлэн уретритийг үүсгэж буй нян нь бөөр, давсаг болон шээс бэлгийн сүвэнд үрэвсэл үүсгэдэг.

Уретрит үүсгэдэг нянгууд:

Neisseria gonorrhoeae- Заг хүйтэн
Chlamydia trachomatis- Хламиди трахоматис
Mycoplasma genitalium- Микоплазм генаталиум ордог
Уретрит үүсгэдэг вирус:

Cytomegalovirus – Цитомегаловирус
Herpes simplex virus – Хомхойн вирус
Human papilloma virus – Хүний папиллома вирус
Заг хүйтэн нь шээс бэлгийн сүвний үрэвслийг үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчний нэг.

Гонококкын бус уретрит гэдэг нь заг хүйтнээр бус бусад төрлийн эмгэгээр үүсгэгдсэн үрэвслийг хэлдэг. Үүний шалтгааны 50 хувь нь бэлгийн замын халдварт өвчний нэг болох хламиди болох нь нотлогдсон.

Түүнчлэн ганцхан нянгаас гадна вирусын гаралтай гонококкын бус уретрит байдаг. Эдгээрээс гадна давсагны гуурс, саван, спермицид (жирэмслэлтээс хамгаалах гель), стеноз (шээс бэлгийн сүвний нарийсал) зэрэг нь үрэвсэл үүсгэдэг.

Уретриттай 10 эрэгтэй тутмын гуравт нь уретрит үүссэн шалтгаан тодорхойгүй байдаг.

Зарим тохиолдод эрэгтэйчүүдэд гонококкын болон гонококкын бус уретрит давхар явагддаг.

Уретрит ямар хүнд илэрдэг вэ?

Бэлгийн идэвхтэй амьдралтай 35-аас доош насны болон бэлгийн амьдралын хамтрагчаа сольсон эсвэл хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол илрэх магадлал өндөр байдаг. Түүнчлэн ижил хүйстнүүдийн дунд элбэг тохиолддог.

Уретритийн үеийн шинж тэмдэг ямар байдаг вэ?

Шээс бэлгийн сүвнээс ялгарал гарах. Гэхдээ ихэнх тохиолдолд гарахгүй байх магадалтай байдаг.
Шээх үед хорсох болон зовиуртай байх. Тус шинж тэмдэг нь шээсний халдвартай андуурагдах магадлалтайг анхаарна уу.
Бэлэг эрхтэний дотор загатнах эсвэл ойр ойрхон шээх мэдрэмж төрөх.
Зарим эрэгтэйчүүд нь уретриттэй хирнээ шинж тэмдэг илрэхгүйгээр явдаг. Жишээ нь хламидийн халдвар авсан эрэгтэйчүүдийн дийлэнхид нь ямар ч шинж тэмдэг, зовиур илэрдэггүй.
УРЕТРИТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Зарим тохиолдолд шинж тэмдэг нь хэдэн сарын хугацаанд өөрөө намждаг тохиолдол байдаг. Хэрэв уретрит нь бактерийн гаралтай бол шинж тэмдэг намдсан ч тус бактер нь шээс бэлгийн сүвд байсаар байдаг.

Үүнээс гадна тухайн өвчтөн нь бусдад халдвар тараагч болдог. Уретритийг үүсгэгч гол бактер болох бэлгийн замаар дамждаг шинж тэмдэг өгдөггүй хламиди нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шээс бэлгийн замын үрэвсэл, үргүйдэл, үений үрэвсэл, нүдний салстын үрэвсэл болон зүрх судасны өвчний шалтгаан болдог.

ХЭРЭВ УРЕТРИТИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙГАА БОЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Юун түрүүнд мэргэжлийн эмчид хандана уу.
Наалдацын шинжилгээ өгөх.
PCR буюу молекул биологийн шинжилгээ өгөх.
ДОХ, Гепатит, Тэмбүүгийн шинжилгээг өгөх.
Эмч нь антибиотикийг шинж тэмдгээс хамааран сонгодог бөгөөд халдварыг устгадаг. Иймд антибиотик эмчилгээ хийлгүүлж байгаа тохиолдолд эмчилгээг дуустал нь явах.
Хэрэв танд заг хүйтэн илэрсэн тохиолдолд эмчилгээ дууссанаас 3-7 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх.
Хэрэв бэлгийн замын халдвар илэрсэн тохиолдолд хамтрагчаа давхар шинжлүүлэн эмчилгээ хийлгүүлэх.
Эмчилгээ дуустал бэлгийн хавьталд орохгүй байх.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НААЛДАЦЫН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ ?

Мазок буюу наалдацын шинжилгээ ганцхан эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүдэд ч хийгдэх боломжтой шинжилгээ. Тус шинжилгээ нь эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвэн дэх нянгийн харьцаа, үрэвсэл болон мөөгөнцрийг эмнэлзүйн лабораторит тодорхойлж хийгддэг.

Шээс бэлгийн сүвнээс авсан наалдацын шинжилгээгээр юуг оношилж тодорхойлох боломжтой вэ?

Наалдацын шинжилгээгээр шээс бэлгийн сүвний үрэвсэл, нянгийн хэмжээг тодорхойлдог бол PCR буюу молекул биологийн шинжилгээгээр шээс бэлгийн сүв, түрүү булчирхайн үрэвсэл болон бусад өвчнийг үүсгэдэг бэлгийн замаар дамждаг (хламиди, заг хүйтэн, трихомониаз, уреаплазм, микоплазм)-ийг илрүүлдэг. Заг хүйтний хурц халдвар буюу шинэ халдварыг наалдацын шинжилгээгээр илрүүлэх боломжтой байдаг.

Наалдацын шинжилгээний дүнг үндэслэн цаашлаад бактериологи (нян ургуулах), PCR (БЗХӨ тодорхойлдог) шинжилгээг өгөх үгүйг эмчлэгч эмч шийдвэрлэдэг. Ингэснээр үүсгэж буй эмгэг төрөгчийг алдаагүйгээр нарийн тодорхойлж ямар эмчилгээ хийхээ сонгодог.

Эрэгтэйчүүдийн наалдацын шинжилгээг хэрхэн авдаг вэ?

Наалдацын шинжилгээг авдаг тусгай хөвөн бамбарыг эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүв рүү ойролцойгоор 1 см хүртэл оруулдаг. Шээс бэлгийн сүв рүү гадны биет орох нь тааламжгүй бөгөөд бага зэргийн өвдөлт өгдөг. Шинжилгээ авснаас хойш хэдэн цагийн турш бага зэргийн өвдөлт, хорсолт мэдрэгдэх нь хэвийн үзэгдэл юм.

Наалдацын шинжилгээ өгөхдөө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Хэрэв та наалдацын шинжилгээ (мазок) өгөхөөр шийдсэн бол дараах зааврыг дагана уу.

1-2 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
Бэлэг эрхтэний ариун цэврийг шинжилгээний урд өдрийн орой нь сахих. Шинжилгээ өгөх өдрийн өглөө угаах шаардлагагүй.
Шинжилгээ өгөхөөс өмнө 2-3 цаг шээхгүй байх.
Шинжилгээ өгөхөөс өмнө 7 хоногийн турш ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхгүй байх. Зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх эмийн жорыг дагана.
Наалдацын шинжилгээний дүгнэлт

Лейкоцит (цагаан эс ) – дархлааны системийн эс бөгөөд эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвэнд бага хэмжээтэйгээр оршдог. Эрүүл эрэгтэйн наалдацын шинжилгээний лейкоцит нь 0 – 5 байх ёстой. Хэрэв лейкоцитын тоо 5 – аас их болсон тохиодолд шээс бэлгийн сүв үрэвсэлтэй байгааг харуулна.

Эпитель – шээс бэлгийн сүвэн дэх гадаргуугийн эс. Эрүүл эрэгтэйн эпитель нь микроскопын харагдах талбайд 5 – 10 байна. Хэрэв эпителийн тоо ихэссэн бол үрэвслийн шинж тэмдгийг харуулдаг.

Салс – бага зэргийн салс ялгарах нь хэвийн бөгөөд үрэвслийн үед хэт их ялгардаг.

Кок (стафилококк, энтерококк, стрептококк) – нь тодорхой нөхцөлд өвчин үүсгэдэг нянгууд. Эрүүл эрэгтэйн шээс бэлгийн сүвэнд багахан хэмжээний ашиггүй нян байдаг. Уретрит буюу шээс бэлгийн сүвний үрэвсэл нь ашиггүй нянгийн тоо ихэссэн тохиолдолд үүсдэг.

Гонококк (Gn, диплококк) – нь эрүүл эрэгтэйн шээс бэлгийн сүвэнд байхгүй байх ёстой. Заг хүйтэн нь гонококкоор үүсгэгддэг бөгөөд (эс доторх грам сөрөг диплококк) шинэ халдварын үед наалдацын шинжилгээгээр илэрдэг.

Трихомонад – нь бэлгийн замаар дамждаг өвчин бөгөөд эрүүл эрэгтэйн наалдацын шинжилгээгээр илрэх ёсгүй. Гэхдээ эрэгтэйн наалдацын шинжилгээнд трихомонад илрэх нь ховор байдаг.

Наалдацын шинжилгээний дараа яах ёстой вэ?

Наалдацын шинжилгээний дараа ямар нэгэн хориглосон заалт байхгүй. Дээр дурьдсанчлан наалдацын шинжилгээний дараа бага хэмжээний өвдөлт, зовиур, тааламжгүй мэдрэмж эсвэл хорсох талтай байдаг. Эдгээр зовиур нь аяндаа алга болдог.

Хэрэв зовиур удаан хугацаагаар явагдах эсвэл шээс бэлгийн сүвнээс өнгөтэй (шаргал ногоон) ялгарал гарвал зайлшгүй мэргэжлийн эмчид хандана уу.

Наалдацын шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд та юуг анхаарах ёстой вэ ?

Хэрэв наалдацын шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан бол айж сандрах болон сэтгэл санаагаар унах шаардлагагүй. Орчин үеийн анагаах ухаан нь ямарваа нэгэн үрэвслийн шинж тэмдгийг эмчлэх арга зүй нь улам сайжирсан учир бүрэн эмчлэгдэх боломжтой. Иймд:

Зайлшгүй мэргэжлийн эмчид хандах. Шинжилгээний дүнг үндэслэн эмч нэмэлт шинжилгээ авах магадлалтай байдаг. Үүнд: бактериологи (нян өсгөвөрлөх), БЗХӨ илрүүлэх PCR шинжилгээ зэрэг орно.
Эмчид хандахаас өмнө дур мэдэн эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй.

Холбоо барих

Утас

8934-3838, 7575-1250

Email

altanjor@gmail.com

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 2-р хороолол, 2-р хороо, 71А байр 4 тоот (25-Р ЭМИЙН САНГИЙН ТӨВ ЗАМЫН ХОЙД АВТОБУСНЫ БУУДЛЫН ХОЙНО 3 ӨНДӨР НОГООН БАЙРНЫ ГОЛЫН БАЙР)

error: Контент хамгаалагдсан байна !!