Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

TORCH-ийн бүлэг халдваруудын
эрт оношлох, онош батлах шинжилгээг өндөр нарийвчлалтай шинжилдэг тоон аргаар нэвтрүүллээ.

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Лавлах утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
TORCH-ийн халдваруудад:
• T – Токсоплазм
• O – (others) бусад – тэмбүү, ДОХ
• R – Рубелла вирус
• C – Цитомегаловирус
• H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM
Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?
ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.
Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.
ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.
IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.
Хэзээ захиалагддаг вэ?
Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн

тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:
• Ядрах, сульдах
• Хоолой өвдөх
• Тунгалгийн зангилаанууд хавдах
• Халуурах
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.
Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.
Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.
IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.
CMV, IgM CMV, IgG Хариу
Сөрөг Сөрөг • Халдвар аваагүй
• Шинж тэмдгүүд өөр шалтгаантай
• Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
Эерэг Сөрөг • Шинэ идэвхт халдвар
• Идэвхгүй CMV идэвхжих
• CMV-ын дахин халдвар авсан
Эерэг Эерэг Идэвхт халдвар
Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар

Herpes simplex virus
Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.
Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.
Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Treponema pallidum(Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинд эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу
• Хүний
• Дархлал
• Хомсдолын
• Вирус гэдэг.
ДОХ гэж юу вэ?
• Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
• Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
• Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.
Ямар замаар дамжих вэ?
• Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
• Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
• Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Лавлах утас: 89343838, 75751250
Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө, 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот
Утас: 89343838, 75751250

error: Контент хамгаалагдсан байна !!