Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Мэдээ

Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.

Манай фэйсбүүк хуудас:

Цочмог эпиддимо-орхит

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв
☎ Холбоо барих утас: 89343838, 75751250
Цочмог эпиддимо-орхит
📌 Цочмог эпиддимо-орхит нь голдуу халдварт өвчиний шалтгаантай байх боловч гэмтэл, аутоиммун өвчин зэрэг халдварт бус шалтгаанаас үүдэлтэй байж болно.
📌 Заг хүйтэн ба С. trachomatis нь 35-аас доош насны эрэгтэйчүүдэд цочмог эпиддимо-орхит үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан болдог. Escherichia coli болон Pseudomonas-ийн төрөл зүйл нь ахимаг насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн үүсгэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотой байдаг. Цочмог эпидидимит үүсгэдэг бусад бичил биетүүд нь уреаплазмын төрөлүүд, Mycoplasma genitalium , Mycobacterium tuberculosis , Brucella зүйлүүд юм.
📌 Эмнэлзүйн онцлог ба оношлогоо — Эрэгтэйчүүдэд цочмог эпиддимо-орхит төмсөг болон төмсөг орчид өвдөх, хавдах зовиураар илэрнэ. Мөн халуурах шээсний сүвээр хорсож өвдөх шинжүүд илэрнэ. ЦДШ, ШДШ, бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээнүүд, үрийн шингэний шинжилгээ авна.
Эмчилгээ — Мэргэжлийн эмч эмчилнэ.
АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

Chlamydia trachomatis халдварын эмнэлзүйн илрэл ба оношлогоо

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв

☎ Холбоо барих утас: 89343838, 75751250

Chlamydia trachomatis нь түгээмэл тохиолддог грам сөрөг жижиг нян бөгөөд бэлгийн замын халдварт өвчин юм.

C. trachomatis нь АНУ-д хамгийн түгээмэл бүртгэгдсэн бактерийн халдвар бөгөөд 2021 онд 1,644,416 хламидийн халдвар бүртгэгдсэн нь 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 1-рт орж байна.

Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь шинж тэмдэггүй байдаг учраас халдварын байнгын нөөцийг бүрдүүлдэг. Халдвартай төрөх сувгаар төрсөн эхээс төрсөн нярайд коньюнктивит, уушигны үрэвсэл үүсч болно. Түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь шулуун гэдэс, коньюнктив зэрэг нийтлэг хучуур эдэд халдварын улмаас эмнэлзүйн хам шинж илэрч болно. Шууд хавьтлаар тархдаг, хөгжиж буй орнуудад түгээмэл тохиолддог нүдний халдвар болох лимфогранулома, эндемик трахома зэрэг C. trachomatis- ийн бусад төрлийн халдвар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэж болно.

Илрэх хугацаа

Халдвар авснаас хойш 5-14 хоногт шинж тэмдэг илэрч болно. Шинж тэмдэг илрэхгүйгээр удаан хугацаанд явж болдог. Эмчлэгдээгүй, хүндрэлгүй бэлэг эрхтний хламидийн халдварын талаар хийсэн судалгаануудыг авч үзхэд (оношлогдсоноос хойш долоо хоногоос сар хүртэл) 56-89 хувьд, 46-57 хувьд дор хаяж нэг жил болон түүнээс дээш хугацаанд үргэлжилсэн байна.

Эрэгтэйчүүдэд C. trachomatis-ээр үүсэх өвчинүүд

Urethritis /шээсний сүвний үрэвсэл/  –  C. trachomatis нь эрэгтэйчүүдэд гонококк бус уретритын хамгийн түгээмэл шалтгаан болдог. Өвчний шинж тэмдэггүй тохиолдлын хувь хүн амаас хамаарч өөр өөр байдаг ба 40-96 хувь. Эрэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шээсний сувгийн салст бүрхэвч эсвэл усархаг ялгадас гарч ирдэг ба шээсний сүвээр өвдөх, хорсох, ирвэгнэх зовиур илэрнэ.

Эпидидимит /төмсөгний дайварын үрэвсэл/ —  C. trachomatis нь N. gonorrhoeae- ийн хамт 35-аас доош насны бэлгийн идэвхтэй эрчүүдэд эпидидимитийн хамгийн түгээмэл эмгэг төрүүлэгчдийн нэг юм . Цочмог эпидидимиттэй эрэгтэйчүүдэд ихэвчлэн төмсөгний нэг талын өвдөлт, эмзэглэл, гидроцеле, эпидидимисийн хаван мэдрэгддэг. Шинж тэмдэггүй C.trachomatis-ийн халдвар нь төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл үүсгэдэг.

Простатит  –  С. trachomatis нь архаг түрүү булчирхайн үрэвслийн зарим тохиолдлын шалтгаан болно.

Реактив артрит –  БЗДХ-ын дараа реактив артрит үүсч болно.

ХЛАМИДИЙН ХАЛДВАРЫН ОНОШЛОГОО

  • Нуклейн хүчил олшруулах арга /PCR/ NAAT
  • Серологи
  • Эсрэг бие илрүүлэх энэ аргын мэдрэг чанар /80-95%/

Хэн шинжилгээ өгөх вэ?

Шинж тэмдэг илэрсэн хүмүүс, шинж тэмдэггүй боловч бэлгийн идвэхитэй амьдралтай хүмүүс. Бусад төрөлийн БЗХӨ өвдөж байсан хүмүүс эмчид хандаж шинжилгээ өгнө.

АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

Түрүү булчирхайг дулааны /термо/ үйлчилгээтэй аппаратаар эмчлэх

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв

☎ Холбоо барих утас: 89343838, 75751250

Дулааны эмчилгээ нь хэдэн сайн нөлөөлөл үзүүлнэ:

1. Хялгасан судасны даралтыг өндөрсгөнө.

2. Хэсгийн цусны судасыг өргөсгөнө.

3. Цусны урсгалын хурдыг сайжруулна.

4. Эсийн мембраны нэвчимтгий чанарыг сайжруулж бодисын солилцоог эрчимжүүлнэ.

5. Эсрэг биеийн өтгөрлийн түвшинг ихэсгэж, цагаан цогцосын тоог олшруулна.

6. Хортой бүтээгдхүүний гарах хурдыг сайжруулна.

7. Эдгэрлийн үйл явц хурдасна.

8. Нянг устгах эсрэг биеийн тоог нэмэгдүүлнэ. Дулаан эмчилгээг эмэн эмчилгээтэй хавсарч хийвэл эмчилгээний үр дүн нэмэгдэнэ.

АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

Mycoplasma genitalium халдвар (Бэлгийн замын далд халдварт өвчин)

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

☎ : 89343838, 7575125

Mycoplasma genitalium нь эрэгтэйчүүдэд гонококкийн бус шээсний сүвний үрэвсэл /уретрит/ үүсгэдэг нян юм. M. genitalium-ийг анх 1981 онд гонококкийн бус уретрит гэж оношлогдсон хоёр эрэгтэйн шээсний сүвний сорьцоос илрүүлсэн байдаг. Mycoplasma genitalium төрөл зүйл нь хамгийн жижиг бактериуд бөгөөд хүчилтөрөгчгүйгээр амьдрах чадвартай, Эсийн хана бүрэн хөгжөөгүй янз бүрийн хэлбэртэй байдаг. Ердөө 580 килобаз хэмжээтэй геномтой. Ойролцоогоор (300 х 600 нм хэмжээтэй). 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг. M. genitalium нь M. pneumoniae -аас редукт хувьслын замаар үүссэн байх боломжтой. M. genitalium- ийг өсгөвөрлөх нь маш хэцүү байдаг, учир нь организм нь хурдан бөгөөд ургахад нэгээс хоёр сар шаардлагатай байдаг.

Тархалт: Дэлхий даяар M. genitalium- ийн тархалт эрэгтэйчүүдийн дунд 1-4 хувь, эмэгтэйчүүдийн дунд 1-6.4 хувь байна АНУ-д хийсэн судалгаагаар M. genitalium- ийн тархалт нийт хүн амын дунд залуу насанд хүрэгсдийн дунд ойролцоогоор 1 хувь байгаа нь Neisseria gonorrhoeae (0.4 хувь) болон Chlamydia trachomatis (2.3 хувь) байна.

Бэлгийн замаар дамжиж халдварлах уу? M. genitalium -ийн бэлгийн замаар дамжих халдвар болохыг эмнэлзүйн болон молекулын биологийн шинжилгээ тархвар судлалын нотолгоогоор нотолсон.

ДНХ-ийн шинжилгээгээр M. genitalium- ийн хүмүүс ихэвчлэн геномын хувьд ижил бактерийн омог агуулдаг Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсарсан байдлаар тохиолддог.

Хүний биеийн аль хэсэгт байралдаг вэ?Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьсгалын зам, шээс, нөхөн үржихүйн эрхтэнд байгалийн жамаар амьдардаг бактери юм.

Mycoplasma -ын дамжих замууд: • Шодой• Үтрээ • Амаар • шулуун гэдсээр• Нийтийн бие засах газраар дамжин халдварлаж болно.Mycoplasma pneumoniae-ийг хүмүүс ханиах, найтаах замаар бусдад тараадаг .

Явц Бэлгийн идэвхтэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 70%-д нь тохиолддог бөгөөд дархлаа сулрах, ядрах үед үрэвсэл үүсгэж зовиур илэрч болно. 🧫Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зєвхєн хvний эсэд бэхлэгдэж амьдардаг. Микоплазмозыг vvсгэдэг бичил биетvvд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна.

Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хvйтэн), хламидиоз, эсвэл герпесийн эр эм, бэлэг эрхтэнүүдэд микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ vед л тэд єєрийн эзэн эсvvдийг гэмтээж эхэлдэг. Микоплазмозын vед шээс дамжуулах замын суваг, тvрvv булчирхай (эрэгтэй хvнд), умайн хvзvv(эмэгтэй хvнд), болон vтрээний салс (эмэгтэй хvнд) гэмтэх боломжтой.

Mycoplasma-ын үед илрэх шинж тэмдэг Микоплазмозоор євдєгсєдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Mycoplasma-ын халдварын эхний шатанд шинж тэмдэггүй байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь шээсний сүвний үрэвсэл үүсдэг . • Шээх үед өвдөх• Халуун оргих мэдрэмж төрөх • Хорсох• Загатнах • Ялгадас гарах • Улайлт үүсгэдэг.

Сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.

Микоплазмын халдварын хүндрэлүүд

Микоплазмын өвчний хүндрэл үүсэхэд ямар шалтгаанууд нөлөөлөх вэ?

Эмчилгээг үр дүнгүй хийх

Эм, тариаг цагт нь хэрэглэхгүй байх

Эмчилгээ таслах

Өөрөө буруу, дутуу эмчлэх

Эмчилгээний үед дэглэм алдагдах (Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэх, бэлгийн хавьталд орох)

Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсрах

Микоплазмын өвчний үед ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Эрэгтэйд:

Түрүү булчирхайн үрэвсэл

Төмсөгний үрэвсэл

Төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл

Үрийн цэврүүний үрэвсэл

Үргүйдэл

Оношлогоо Лабораторийн нарийн шинжилгээгээр оношлоно. Vvнд цус, шээсний шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, сэжигтэй ялгадасыг шинжлэх болон ПГУ шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Mycoplasma шинжилгээгээр илрэх ньБэлгийн хавьтагч чинь чамайг хуурсан гэж шууд ойлгож болохгүй бөгөөд эдгээр нянгууд нь олон жилийн турш ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Дархлаа сулрах, хэт их ядрах, зарим халварт өвчнин тусах зэрэг тохиолдолд хэвийн хэмжээнээс ихсэж үрэвсэл, зовиур өгч болдог. Хэрэв өвчтөнд микоплазмын халдвараас үүдэлтэй эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл тэдгээрийг эмчлэх шаардлагатай . Үүний эсрэгээр ямар ч шинж тэмдэггүй өвчтөнүүдэд эмчилгээ шаардлаггүй.

ЭмчилгээМикоплазмозын өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Зєв эмчилгээг зєвхєн эмч л хийж чадна.АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

Бэлгийн сулрал ☎ Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Тодорхойлолт: Хөвчрөх үйл ажиллагааны алдагдал бэлгийн харьцаанд орох үед бэлэг эрхтэн бүрэн хөвчрөхгүй буюу хөвчирсөн ч бэлгийн ажлыг дуусгахад шаардлагатай бариж чадахгүй, сэтгэл зүйн хямралаар илэрдэг эмгэг.

Бэлгийн сулралын шалтгаан:Бие мах бодийн шалтгаан

Архаг өвчнүүд

• Зүрх судасны өвчин

• Цусны судас бөглөрөх (атеросклероз)

• Өндөр холестерол• Цусны даралт өндөр байх

• Метаболизын синдром

– цусны даралт ихсэх, инсулины өндөр түвшин, бэлхүүсний эргэн тойронд биеийн өөх тос, холестерины хэмжээ ихсэх нөхцөл байдал.

• Паркинсоны өвчин• Олон склероз• Пейронигийн өвчин – шодойн дотор сорви эдийн хөгжил• Түрүү булчирхайн хавдар эсвэл томорсон түрүү булчирхайн эмчилгээ• Аарцгийн хэсэг эсвэл нугасны хэсэгт нөлөөлдөг мэс засал, гэмтэл• Тестостерон гормоны хэмжээ багасах • Чихрийн шижин• Бөөр, элэгний архаг дутагдал• Бэлгийн дааврын үйл ажиллагааны алдагдал• Түрүү булчирхайн архаг үрэвсэл• Цэврүү булчирхайн үрэвсэл• Таргалалт• Үрийн цэврүү булчирхайн үрэвсэлДотоод шүүрлийн эмгэг• Гипогонадизм• Гиперпролактиними• Гипотероидизм, гипертеройдизмЭр бэлэг эрхтний гэмтэл, өвчин• Пейрони өвчин• Приапизм• Анатомийн эмгэгБусад хүчин зүйл• Аарцаг яс нугасны гэмтэл• Эмийн бодис• Хөдөлгөөний хомсдол• Таргалалт• Дугуй, мотоцикло хүйтэнд унах• Аарцагийн эрхтэний хавдрын улмаас туяа эмчилгээний дарааАмьдралын хэв маяг• Тамхи удаан хугацаагаар татах• Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх бусад хэлбэрСэтгэлзүйн шалтгаан • Сэтгэлийн хямрал эсвэл бусад сэтгэцийн эрүүл мэндийн байдал• СтрессМэдрэлийн шалтгаан• Нугасны гэмтэл• Ясны хатуурал• Нурууны ясны дискийн гэмтлээс мэдрэл дарагдахЭрсдэлт хүчин зүйлс:• Нас• Чихрийн шижин эсвэл зүрхний эмгэг• Тамхины хэрэглээ нь судас ба артерийн цусны урсгалыг хязгаарладаг бөгөөд цаг хугацааны явцад эрүүл мэндийн архаг нөхцлийг үүсгэж болно.• Илүүдэл жинтэй байх, ялангуяа хэт таргалалт• Түрүү булчирхайн мэс засал эсвэл хорт хавдрын цацраг туяа эмчилгээ гэх мэт зарим эмчилгээ хийдэг бол• Ялангуяа гэмтэл, мэдрэл эсвэл артерийг гэмтээдэг бол • Цусны даралт ихсэх• Түрүү булчирхайн өвчнийг эмчлэх антидепрессант, антигистамин, эм.• Стресс, түгшүүр, сэтгэлийн хямрал гэх мэт сэтгэлзүйн нөхцөл байдал• Хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэх, ялангуяа хэрэв та удаан хугацааны туршид мансууруулах бодис хэрэглэдэг, эсвэл архи уудаг бол• Бэлгийн үйл ажиллагааны алдагдалд дараах хүндрэлүүд орно.• Сэтгэл ханамжгүй бэлгийн амьдрал• Стресс эсвэл түгшүүр• Ичиж зовох эсвэл өөртөө итгэх итгэл бага байна• Харилцааны асуудал• Үр хүүхэдтэй болохгүй байхШалтгаан• Судасны өвчин – 30%• Чихрийн шижин – 40%• Бага аарцагийн хөндийд мэс ажилбар хийсэн – 13%• Гэмтэл – 8%• Дотоод шүүрлийн булчирхайн өвчин – 6%• Судасны хатуурал – 3%Ангилал:• Органик• Сэтгэцийн• Холимог гэж ангилнаАнхдагч урьдчилан сэргийлэлт• Биеийг чийрэгжүүлэх• Амьдралын зөв хэв маяг баримтлах• Архи, тамхи, мансуулах бэлдмэл хэрэглэхгүй байх• Ажил амьдралын стресс, хосуудын хоорондын тааламжгүй харицааны үл ойлголцол• Биеийн тамираар хичээлэх• Бэлгийн зан үйлийг зохистой хийх• Бэлгийн замын халдварт өвчин авсан үед нэн даруй эмчлүүлэх• Биеийн жин нэмэхгүй байх• Тохиолдын бэлгийн харьцаанд орох үед бэлгэвч хэрэглэх.Эрт илрүүлэлт, оношлгооЗовуурь:• Шодой хөвчрөхгүй байх• Түргэн дур тавих• Эсвэл дур тавих мэдрэмж үүсэх боловч дур тавихгүй байх• Хөвчирсөн боловч түргэн буух үзэгдлийг хөвчрөлийн эмгэг хүндрэл гэнэ.дээрх хүндэрлүүд нь төрөл бүрийн өвчин эмгэг, эм тариа, гэмтэл, согог, зүйн янз бүрийн асуудлуудаас болж үүсэж болно.Шинжилгээ :Лабораторийн шинжилгээ1. Шээсний ерөнхий шинжилгээ2. Цусны ерөнхий шинжилгээ3. Холестрин сахарын хэмжээ үзэх4. Үрийн шингэнд бактер ургуулах5. Үрийн шингэнд молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төрөгч тодорхойлно.6. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч үзэх7. Бэлгийн дааврууд шинжлэх (тестостерон, фолликул сэдээгч даавар, шар биеийн даавар)Багажийн шинжилгээнд:1. ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.2. Rigi scan – аппаратаар шодойны хөвчрөлтийн боломжтой бүх чанарын үзүүлэлтийг хэмжиж тодорхойно.Хүндрэл:• Сэтгэл ханамжгүй бэлгийн амьдрал• Стресс эсвэл түгшүүр• Ичиж зовох өөрийгөө үнэлэх чадвар буурах• Үр хүүхэдтэй болохгүй байхУрьчилан сэргийлэх:• Чихрийн шижин болон зүрх судасны өвчинөөс урьдчилан сэргийлэх• Эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших• Хорт зуршилаас татгалзах• Дасгал хөдөлгөөн хийх• Стрессийг бууруулах алхамуудыг хийх• Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал эсвэл бусад сэтгэцийн талаар тусламж авах”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв Холбоо барих утас: 89343838, 75751250 Хэвийн үедээ төмсөг ямар байх ёстой вэ?

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Насанд хүрсэн эрчүүд, тэр дундаа 15-35 насны хооронд өөрийн төмсөгөө сар бүр нэг удаа шалгах шаардлагатай гэж үздэг.Хэвийн үедээ төмсөг ямар байх ёстой вэ?

Хэрхэн шалгах вэ?

1. Дулаан орчинд буюу халуун усанд орохдоо төмсөгөө шалгавал зүгээр.Даарсаны дараа төмсөг бүрэн тэмтрэгдэхгүй.

2. Нэг нэгээр нь төмсөгөө ээлжлэн шалгана. Таны 2 төмсөг хэмжээгээр (насанд хүрсэн бол) хушгатай ойролцоо, хоорондоо бараг ИЖИЛ хэмжээтэй, ямар нэгэн хатуу голомтгүй байх ёстой.Долоовор, дунд хурууг дор нь, эрхий хурууг дээр нь байрлуулж төмсөгийг зөөлөн тэмтэрч шалгана.

3. Хатуу, зөөлөн, эмзэглэлтэй болон эмзэглэлгүй ямар нэгэн голомттой байвал та эмчид хандаарай.

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв Холбоо барих утас: 89343838, 75751250 Түрүү булчирхайн үрэвсэл (Prostatitis) гэж юу вэ?

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Тодорхойлолт: Аарцаг орчмын өвдөлт, шээсний гарцын болон бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт, сэтгэл зүйн дарамт үрэвслийн шинж тэмдэгээр илэрдэг өвчин.Аарцагийн архаг өвдөлтийн хам шинж – 3 сараас доошгүй хугацаанд аарцаг орчмын өвдөлт болон таагүй мэдрэмжээр илэрдэг эмгэг юм.

Түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлөх хүчин зүйл:

• Архи – 50%

• Шээсний сүвний өвөрмөц үрэвсэл үүсгэгчид 30% /Хламидия 10%, Уреаплазм 10%, Бусад 10%/• Бактерийн бус гаралтай – 20%

Шалтгаан:

• Бэлгийн хавталд удаан хугацаанд орохгүй байх

• Бэлгийн ажлыг хэтрүүлэх

• БЗХӨ • Дархлаа сулрах

• Эр бэлгийн дааврын хэмжээ буурах

• Хөдөлгөөний хомсдол

• Согтууруулах хэтрүүлэн хэрэглэх

• Даарч хөрөх

• Судасны эмгэг

• Стресс (Бухимдал)

• Бариу дотуур хувцас өмсөх

• Шээсний сүвний үрэвсэлийг дутуу эмчлэх, архагшуулах

Ангилал:

1. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл

2. Түрүү булчирхайн нянгийн гаралтай архаг үрэвсэл

3. Аарцагийн өвдөлтийн хам шинж

4. Шинж тэмдэггүй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл Урьдчилан сэргийлэлт:

• Хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхийх

• Хөвөн даавуун чөлөөтэй дотуур өмд өмсөх

• Доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөний идэвхитэй байх

• Тогтмол бэлгийн харьцааанд орж байх

• Бэлгийн эрүүл ахуйн дэглэм сахих

• Тохиолдын бэлгийн хавьтлаас сэргийлэх

• Зовиур илэрсэн үед эмчид хандах

Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх хүчин зүйл:

• Цоорхой шүд

• Гэдэсний халдвар

• Умранз

• Сүвний нарийсал

• Меатусын нарийсал

• Түрүү булчирхайн эмгэг

Эрт илрүүлэлт, оношлогоо Зовиур, эмнэлзүйн шинж Өвөрмөц шинжүүд

• Хярзангаар өвдөнө

• Цочмог үед 370 дээш халуурна

• Шээс ойр ойрхон хүрнэ

• Шээхэд өвдөх, хорсоно

• Хэвлийн доогуур өвдөнө

• Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэх

• Бэлэг эрхтэн дутуу хөвчрөнө

• Хурдан дур тавина

• Дур тавьны дараа ядрана

Өвөрмөц бус шинжүүд

• Нуруу ууцаар өвдөнө

• Хөдөлмөрийн чадвар буурна

• Нойргүйтэнэ

• Чих шуугина

• Өглөөгүүр бие хүндрэнэ

• Шээс хүчгүй гарна

• Нарийхан салаалж шээнэ

• Шөнө олон шээх гэх мэт шинж тэмдэг илрэнэ. Бага аарцагийн эрхтэний цусан хангамжийн дутагдал, зогсонгоших байдлаас болоод түрүү булчирхайн шүүрлийн зогсонгоших байдлаас болоод түрүү булчирхан шүүрлийн зогсонги үүснэ. Ихэнхдээ удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгүй байх, байнга суугаа ажил хийдэг хүмүүс нянгүй үрэвсэлийн эмгэг тохиолдоно.

Шинжилгээ Лабораторийн шинжилгээнд

1. Шээсний ерөнхий шинжилгээ

2. Цусны ерөнхий шинжилгээ

3. Шээсний ариун чанарын шинжилгээ

4. Үрийн шингэнд үрэвсэл тодорхойлох шинжилгээ

5. Үрийн шингэнд бактер ургуулах

6. Үрийн шингэнд молекул биологийн шинжилгээгээр өвөрмбц эмгэг төрүүлэгч тодорхойлох

7. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч (PSA)

Багажийн шинжилгээнд

1. ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.

2. Шаардлагатай тохиолдолд КТГ хийх.

Хүндрэл:

• Үрийн цэврүүний үрэвсэл

• Төмсөг болон дайварын үрэвсэл

• Эрэгтэйчүүдийн үргүйдлийн

• Бэлгийн сулрал

• Түрүү булчирхайн буглаа

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан

Эрэгтэйчүүдийн шээс бэлгийн сүвний үрэвсэл ба наалдацын шинжилгээ”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр хүүхэд гаргах насны хосуудын 8% нь үргүйлдэлтэй гэж үзэж байна. Хосууд 1 жилийн хугацаанд жирэмсэлэхээс хамгаалах эм бэлдмэл, бэлгэвч, ерөндөг зэрэг зүйлс хэрэглэхгүй байнгийн бэлгийн харьцаатай амьдархад үр хүүхэдтэй болохгүй байвал үргүйдэлтэй хос гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон төвт судалгаагаар нийт тохиолдлын 20 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй, 27 хувь нь хоёуланд нь, 15 хувь нь хоёуланд нь хамааралгүй болохыг тогтоожээ. АНУ-д 15-44 насны эрэгтэйчүүдийн үргүйдлийн түвшин нэг судалгаагаар 12 хувьтай байжээ.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн ангилал – Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг үндсэн дөрвөн хэсэгт хувааж болно (хүснэгт 1).      

● Гипогонадотропийн гипогонадизм бүхий дотоод шүүрэл ба системийн эмгэгүүд – 5-15%.

● Сперматогенезийн төмсөгний анхдагч гажиг 70 – 80%. Клайнфелтерийн синдром нь төмсөгний анхдагч согогийн хамгийн түгээмэл тодорхойлогддог шалтгаан боловч энэ ангилалд дийлэнх нь идиопатик диссперматогенез буюу тодорхойлогдоогүй шалтгаангүйгээр сперматогенезийн тусгай согогтой холбоотой байдаг.

● Эр бэлгийн эсийн эмгэг – 2-5%.

● Идиопатик эр үргүйдэл 10 – 20%. Идиопатик эр үргүйдлийг идиопатик диссперматогенезээс ялгах шаардлагатай. Идиопатик эр үргүйдэл нь үргүйдэлтэй  хэвийн үрийн шингэний шинжилгээтэй, үргүйдлийн шалтгаан тодорхойгүй гэж тодорхойлдог бол идиопатик диссперматогенез бүхий үргүйдэлтэй эрчүүдэд үрийн шингэний шинжилгээ хэвийн бус байдаг.

                              Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан                                                                                                                                                                              (хүснэгт 1).

 
Дотоод шүүрэл ба системийн эмгэг (гипогонадотропик гипогонадизм)
Төрөлхийн эмгэг
Төрөлхийн GnRH дутагдал (Kallmann хам шинж)
Төмрийн хэт ачааллын синдром
Мультиганган генетикийн эмгэг (Прадер-Виллийн хам шинж, Лауренс-Мун-Биедийн хам шинж, гэр бүлийн тархины атакси)
Олдмол эмгэг
Гипофиз болон гипоталамусын хавдар (өнчин тархины макроаденома, краниофарингома)
Гипофиз болон гипоталамусын нэвчдэст эмгэг (саркоидоз, гистиоцитоз, сүрьеэ, мөөгөнцрийн халдвар)
Гипофиз болон гипоталамусын лимфоцитын инфундибулит буюу гипофизит
Толгойн гэмтэл, гавлын дотоод цацраг эсвэл мэс засал
Судас (өнчин тархины шигдээс, аневризм)
Гормоны (гиперпролактинеми, андрогенийн илүүдэл, эстрогений илүүдэл, кортизолын илүүдэл)
Мансууруулах бодис (экзоген андроген, опиоид ба сэтгэцэд нөлөөт эм, GnRH агонистууд эсвэл антагонистууд)
Системийн эмгэг
Системийн хүнд өвчин
Хоол тэжээлийн дутагдал
Өвчтэй таргалалт
Сперматогенезийн төмсөгний анхдагч согогууд
Төрөлхийн эмгэг
Klinefelter хам шинж (XXY) ба түүний хувилбарууд (XXY / XY, XXXY)
Крипторхизм
Миотоник дистрофи
(төрөлхийн анорхиа)
Андрогенийн мэдрэмжгүй хамшинж
5-альфа-редуктазын дутагдал
Эстрогений рецептор буюу синтезийн эмгэг
Олдмол эмгэг
Варикоцеле
Халдвар – Вируст цахирмаа (гахайн хавдар, эховирус, арбовирус), грануломатозын цахирмаа (уяман өвчин, сүрьеэ), эпидидимо-орхит (заг хүйтэн, хламиди)
Мансууруулах бодис – Алкилжуулагч бодис, спирт, марихуан, антиандроген, кетоконазол, спиронолактон, гистамин-2 рецепторын антагонист, ионжуулагч цацраг
Орчны хорт бодис – Дибромохлорпропан, нүүрстөрөгчийн сульфид, кадми, хар тугалга, мөнгөн ус, хүрээлэн буй орчны эстроген, фитоэстроген; тамхи татах; гипертерми
Дархлаа судлалын эмгэг, үүнд полигландуляр аутоиммун өвчин ба antisperm эсрэг биеүүд орно
Гэмтэл
Төмсөгний гэмтэл
Системийн өвчин
Идиопатик дисперматогенез
Бөөрний дутагдал, элэгний хатуурал, хорт хавдар, хадуур эсийн өвчин, амилоидоз, васкулит, целиакийн өвчин
Сперматогенезийн генетикийн шалтгаан
Y-хромосомын микроэлементүүд ба үүнтэй холбоотой эмгэгүүд
Автосомаль ба X-хромосомын согогууд
Эр бэлгийн эсийн морфологид ноцтой согог үүсгэдэг мутаци
Эр бэлгийн эсийн эмгэг
Дайвар булчирхайн  үйл ажиллагааны алдагдал, үрэвсэл (эм, халдвар)
Судасны гажиг (төрөлхийн байхгүй, Янг хам шинж, халдвар, васэктоми)
Үрийн цэврүү ба түрүү булчирхай
Дур тавих сувгийн эмгэг
Бэлгийн эмгэг
бэлгийн сулрал, дутуу бэлгийн хавьталд орох
Идиопатик эр үргүйдэл

Эх сурвалж: Authors:Bradley D Anawalt, MDStephanie T Page, MD, PhDSection Editor:Alvin M Matsumoto, MDDeputy Editor:Kathryn A Martin, MD

Спермограммын шинжилгээ гэж юу вэ?

Спермограммын шинжилгээ гэж юу вэ?

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв

Холбоо барих утас: 89343838, 75751250

Спермограммын шинжилгээ нь эрэгтэй хүнийг үр тогтоох чадвартай байна уу? Чадваргүй байна уу? Гэдгийг үнэлдэг эрэгтэйчүүдийн үргүйдлийн анхдагч шинжилгээ юм.

Үрийн шингэнийг багц параметрийн дагуу шинжилнэ: Эзэлхүүн, эр бэлгийн эсийн морфологийн бүтэц, тэдгээрийн хөдөлгөөн, гэх мэт. Эр бэлгийн эсийн шинжилгээ (Спермограмм) нь асуудлын ерөнхий чиглэлийг (хэрэв байгаа бол) харуулдаг. Заримдаа эмчилгээг сонгох, эр бэлгийн эсийн чанарын өөрчлөлтийг засахын тулд зөвхөн спермограмм л хангалттай байдаг. Бусад тохиолдолд илүү их судалгаа шаардагдана. Хэрэв спермограмын үр дүн хангалтгүй, эмгэг өөрчлөлт илэрсэн бол бусад шинжилгээ, судалгаа шаардагдана. Шинжилгээг лабораторид оптик микроскоп ашиглаж сперматологич шинжилнэ.

Шинжилгээний нээлт, хөгжлийн түүх

Анх удаа үрийн шингэний шинжилгээг Leeuwenhoek 1677 онд хийсэн бөгөөд зарим эрчүүдэд  эр бэлгийн эсийн хөдөлгөөн багасч  эсвэл эр бэлгийн эс огт хөдөлдөггүй болох нь тогтоогджээ .

1929 онд чанарын шинжилгээний анхны аргуудыг боловсруулсан болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үрийн шингэний шинжилгээний стандартыг шинэчлэн сайжруулж, клиник судалгаа  хийж байна. Хамгийн сүүлд ийм өөрчлөлтийг 2010 онд хийсэн бөгөөд энэ нь эр бэлгийн эсийн морфологитой холбоотой байв.

Спермограммын шинжилгээ өгөхдөө бие бэлдэх:

•         Спермограмм авахаас өмнө  2 – 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй, үрийн шингэн гадагшлуулаагүй байна.

•         Спермограммын шинжилгээний үр дүнд согтууруулах ундааны нөлөөг багасгахын тулд шинжилгээнээс 3 – 5 хоногийн өмнө ямар ч согтууруулах ундаа, түүний дотор шар айраг уухаа зогсооно.

•         Хэрэв та байнга эм ууж байгаа бол, эмээ зогсооно.

Эдгээр дүрмүүд нь бүх төрлийн үрийн шингэний шинжилгээнд хамаатай .

Спермограммын шинжилгээг хаана яаж өгдөг вэ?

Андрологи лабораторид ирж тусгай өрөөнд орж, кино үзэж өөртөө масажлах аргаар өөрөө үрийн шингэн гаргаж өгнө.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ:

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Холбоо барих утас: 89343838, 75751250


Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ:
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын (ДЭМБ) тодорхойлолтоор жирэмсэлэхээс сэргийлэх арга хэрэглэхгүй 12-сарын туршид бэлгийн харьцаатай хамтран амьдарсан боловч үр хүүхэд олоогүй хосыг үргүйдэлтэй хос гэж үздэг.


Үрийн шингэн гэж юу вэ?
Эрэгтэй хүний төмсөг, үрийн цэврүү, түрүү булчирхай, дайвар булчирхайнуудаас ялгарсан Нимбэгний хүчил, аскорбины хүчил, фруктоз, сүүний хүчил, спермин, простагландин, флавин, аскорбиний хүчил, эрготинин, холестерин, пиримидин, спермидин, фосфолипид, фибринолизин, цайр, фосфорын хүчил, фосфатаза, гиалуронидаза, Zn2+, Cl−, Ca2+, Mg2+, NO3−, PO43−, K+, Na+ ион болон эр бэлгийн эсээс тогтсон нужгай шингэн холимог юм. Эдгээр бодис нь эр бэлгийн эсийн үр тогтоох орчин нь болж өгдөг.
Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ өгхөд анхаарах зүйл
Үрийн шингэний шинжилгээ өгөхийн тулд 2 – 7 хоног үрийн шингэн гадагшлуулаагүй байх, архи хэтрүүлэн хэрэглээгүй, халуун ванн, саунд оролгүй ирж шинжилгээ өгнө. Үрийн шингэнийг тээвэрлэж авчирсанаар чанарын өөрчлөлт ордог тул тухайн эмнэлэг лабораторид ирж өөртөө массаж хийж үрийн шингэнээ гаргаж өгөх нь зүйтэй. ДЭМБ – 2010 онд гаргасан “Үрийн шингэнийг шинжлэх гарын авлага” 5 дахь хэвлэлийг хэргэлэхийг зөвөлдөг.

Цайр:

Цайр нь бие махбодын өсөлт хөгжил, нөхөн үржихүй, шархны эдгэрэлт, ясжилт, дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд чухал шаардлагатай эрдэс билээ. Хүний биед ойролцоогоор 2 – 3 грамм цайр агуулагддаг бөгөөд үүний 90% нь булчин, ясанд, үлдсэн хэсэг нь түрүү булчирхай, элэг, бөөр, арьс, тархи, зүрх, нүд гэх мэт эрхтэнүүдэд тархсан байдаг гэж үздэг. Цайр нь нөхөн үржихүйн дааврын тэнцвэр, бэлгийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эр бэлгийн эсэд дараах байдлаар нөлөөлдөг байна:
•Эр бэлгийн эсийн үүсэлт
•Эсийн доторх исэлдэлтийн урвалууд
•Эсийн ханын (мембран) тогтвортой байдал
•Эр бэлгийн эс үр тогтоолтонд бэлтгэгдэж, чадамжжих
•Эр бэлгийн эс өндгөн эсийн дотор нэвтрэн орох үйл явц (акросомын урвал)
Түүнчлэн зөвхөн эр бэлгийн эсийн үйл ажиллагаа төдийгүй үр тогтолт явагдах, үр хөврөл умайн хананд бэхлэгдэх үйл явцад нөлөө үзүүлдэг байна. Хэдийгээр цайрын дутагдал нь шууд үргүйдэлд хүргэхгүй ч дээрх олон үйл ажиллагаанд доголдол үүссэнээр эр бэлгийн эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрэгтэй хүний үр тогтоох чадвар багасдаг болохыг олон судалгаануудаар баталжээ.

Магни:

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булчин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Насанд хүрсэн хүн хоногт 300-400 мг магни хэрэглэж байх ёстой гэж үздэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн магнийн хэрэгцээ нь үүнээс хэд дахин өндөр байна.

Магни нь нимбэг /лимон/ грейпфрут, самар, хар ногоон өнгийн хүнсний ногоо, алиманд агуулагддаг. Харин согтууруулах ундаа, шээс хөөлгөх бэлдмэл, жирэмслэлтээс сэргийлэх эм уух зэрэг магни нь шингэхгүй байж болно.

Магнийн цусны плазм дахь хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь насанд хүрэгчдэд 0,65 – 1,05 ммоль/л

Хлор:

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Кальци:

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээхийн тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

– чөлөөт буюу ионжсон кальци

– кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

– альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Кали:

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

Хоол хүнснээс авах, хүний биенд хуваарьлагдах ба биенээс гадагшлуулагдах гэсэн явцаас хүний бие дэх калийн хэмжээ нь хамаарч байдаг. Кали нь хүний биенд хуримтлагдаггүй болохоор бага зэргийн дутагдал нь л мэдрэл, булчингийн эдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан, гэдэсний түгжрэл, шээсний хэмжээ ихсэх г.м. таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Кали нь нимбэг, жүрж, зэрэг жимс, ногоон навчтай бүх хүнсний ногоонд, гаа, наран цэцгийн үр, гадил/банан, төмсөнд агуулагддаг. Үүнээс гадна биен дэх калийн агуулгыг нэмэгдүүлэх зориулалттай тусгай бэлдмэлүүд байдаг. Гэвч ийм бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь байх ёстой хэмжээнээсээ давч гарсан өндөр агуулга нь хүнийг хордуулдаг.

Калийн хэвийн хэмжээ

Нас   Цусан дахь калийн хэмжээ, ммоль/л

12 сар хүртэлх   4,1 – 5,3

12 сараас 14 нас хүртэл  3,4 – 4,7

14-өөс дээш нас  3,5 – 5,5

Цусан дахь калийн агуулга хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн байхыг гиперкаликеми гэдэг бөгөөд дараах эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– эсийн гэмтэл /цусын эс задрах, удаан хугацаанд өлсөх, шөрмөс татах, хүнд гэмтэл, гүн түлэгдэлт/

– шингэний дутагдал

– шок

– ацидоз /биеийн эд эс дэх хүчлийн агуулга өндөрсөх/

– бөөрний хурц дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– шингэж байгаа калийн давсны хэмжээ ихсэх

Мөн хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг болон бусад үйлчилгээтэй зарим эм, бэлдмэлийг уусны дараа калийн түвшин өндөрсдөг.

Сэтгэл санааны болон биеийн хэт ачаалал нь калийн дутагдалд хүргэж болно. Мөн этилийн спирт, кофе, сахар, шээс хөөх үйлчилгээтэй бэлдмэлүүд нь калийн үйлчилгээг буруулдаг. Мөн чихэрлэг зүйл хэт их иддэг, хоол сойх дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм барих үед калийн дутагдал үүсч болно. Кали агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх замаар калийн дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнээс гадна дараах эмгэг өөрчлөлтийн үед цусан дахь калийн түвшин нь хэвийн хэмжээнээсээ багассан /калийн дутагдлыг гипокалиеми гэнэ/ байдаг , үүнд:

– гипогликеми /цусан дахь глюкозын дутагдал/

– усан хаван

– гэдэсний цоорхой

– өлсгөлөн

– удаан хугацаанд бөөлжих, гүйлгэх

– бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн ялгаруулдаг дааврын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх

Натри:

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

Na нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.

Цусан дахь натрийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь  136 – 145 ммоль/л байна.

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Холбоо барих

Утас

8934-3838, 7575-1250

Email

altanjor@gmail.com

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-хороо Чингүзүнжавын гудамж, 62-2 тоот. (25-р эмийн сангийн уулзвараар хойшоо өгсөөд 200 м явна зам дагуу замын зүүн талд 62 байранд байдаг)

error: Контент хамгаалагдсан байна !!