Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Холбоо барих утас: 89343838, 75751250


Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ:
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын (ДЭМБ) тодорхойлолтоор жирэмсэлэхээс сэргийлэх арга хэрэглэхгүй 12-сарын туршид бэлгийн харьцаатай хамтран амьдарсан боловч үр хүүхэд олоогүй хосыг үргүйдэлтэй хос гэж үздэг.


Үрийн шингэн гэж юу вэ?
Эрэгтэй хүний төмсөг, үрийн цэврүү, түрүү булчирхай, дайвар булчирхайнуудаас ялгарсан Нимбэгний хүчил, аскорбины хүчил, фруктоз, сүүний хүчил, спермин, простагландин, флавин, аскорбиний хүчил, эрготинин, холестерин, пиримидин, спермидин, фосфолипид, фибринолизин, цайр, фосфорын хүчил, фосфатаза, гиалуронидаза, Zn2+, Cl−, Ca2+, Mg2+, NO3−, PO43−, K+, Na+ ион болон эр бэлгийн эсээс тогтсон нужгай шингэн холимог юм. Эдгээр бодис нь эр бэлгийн эсийн үр тогтоох орчин нь болж өгдөг.
Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ өгхөд анхаарах зүйл
Үрийн шингэний шинжилгээ өгөхийн тулд 2 – 7 хоног үрийн шингэн гадагшлуулаагүй байх, архи хэтрүүлэн хэрэглээгүй, халуун ванн, саунд оролгүй ирж шинжилгээ өгнө. Үрийн шингэнийг тээвэрлэж авчирсанаар чанарын өөрчлөлт ордог тул тухайн эмнэлэг лабораторид ирж өөртөө массаж хийж үрийн шингэнээ гаргаж өгөх нь зүйтэй. ДЭМБ – 2010 онд гаргасан “Үрийн шингэнийг шинжлэх гарын авлага” 5 дахь хэвлэлийг хэргэлэхийг зөвөлдөг.

Цайр:

Цайр нь бие махбодын өсөлт хөгжил, нөхөн үржихүй, шархны эдгэрэлт, ясжилт, дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд чухал шаардлагатай эрдэс билээ. Хүний биед ойролцоогоор 2 – 3 грамм цайр агуулагддаг бөгөөд үүний 90% нь булчин, ясанд, үлдсэн хэсэг нь түрүү булчирхай, элэг, бөөр, арьс, тархи, зүрх, нүд гэх мэт эрхтэнүүдэд тархсан байдаг гэж үздэг. Цайр нь нөхөн үржихүйн дааврын тэнцвэр, бэлгийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эр бэлгийн эсэд дараах байдлаар нөлөөлдөг байна:
•Эр бэлгийн эсийн үүсэлт
•Эсийн доторх исэлдэлтийн урвалууд
•Эсийн ханын (мембран) тогтвортой байдал
•Эр бэлгийн эс үр тогтоолтонд бэлтгэгдэж, чадамжжих
•Эр бэлгийн эс өндгөн эсийн дотор нэвтрэн орох үйл явц (акросомын урвал)
Түүнчлэн зөвхөн эр бэлгийн эсийн үйл ажиллагаа төдийгүй үр тогтолт явагдах, үр хөврөл умайн хананд бэхлэгдэх үйл явцад нөлөө үзүүлдэг байна. Хэдийгээр цайрын дутагдал нь шууд үргүйдэлд хүргэхгүй ч дээрх олон үйл ажиллагаанд доголдол үүссэнээр эр бэлгийн эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрэгтэй хүний үр тогтоох чадвар багасдаг болохыг олон судалгаануудаар баталжээ.

Магни:

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булчин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Насанд хүрсэн хүн хоногт 300-400 мг магни хэрэглэж байх ёстой гэж үздэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн магнийн хэрэгцээ нь үүнээс хэд дахин өндөр байна.

Магни нь нимбэг /лимон/ грейпфрут, самар, хар ногоон өнгийн хүнсний ногоо, алиманд агуулагддаг. Харин согтууруулах ундаа, шээс хөөлгөх бэлдмэл, жирэмслэлтээс сэргийлэх эм уух зэрэг магни нь шингэхгүй байж болно.

Магнийн цусны плазм дахь хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь насанд хүрэгчдэд 0,65 – 1,05 ммоль/л

Хлор:

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Кальци:

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээхийн тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

– чөлөөт буюу ионжсон кальци

– кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

– альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Кали:

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

Хоол хүнснээс авах, хүний биенд хуваарьлагдах ба биенээс гадагшлуулагдах гэсэн явцаас хүний бие дэх калийн хэмжээ нь хамаарч байдаг. Кали нь хүний биенд хуримтлагдаггүй болохоор бага зэргийн дутагдал нь л мэдрэл, булчингийн эдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан, гэдэсний түгжрэл, шээсний хэмжээ ихсэх г.м. таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Кали нь нимбэг, жүрж, зэрэг жимс, ногоон навчтай бүх хүнсний ногоонд, гаа, наран цэцгийн үр, гадил/банан, төмсөнд агуулагддаг. Үүнээс гадна биен дэх калийн агуулгыг нэмэгдүүлэх зориулалттай тусгай бэлдмэлүүд байдаг. Гэвч ийм бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь байх ёстой хэмжээнээсээ давч гарсан өндөр агуулга нь хүнийг хордуулдаг.

Калийн хэвийн хэмжээ

Нас   Цусан дахь калийн хэмжээ, ммоль/л

12 сар хүртэлх   4,1 – 5,3

12 сараас 14 нас хүртэл  3,4 – 4,7

14-өөс дээш нас  3,5 – 5,5

Цусан дахь калийн агуулга хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн байхыг гиперкаликеми гэдэг бөгөөд дараах эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– эсийн гэмтэл /цусын эс задрах, удаан хугацаанд өлсөх, шөрмөс татах, хүнд гэмтэл, гүн түлэгдэлт/

– шингэний дутагдал

– шок

– ацидоз /биеийн эд эс дэх хүчлийн агуулга өндөрсөх/

– бөөрний хурц дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– шингэж байгаа калийн давсны хэмжээ ихсэх

Мөн хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг болон бусад үйлчилгээтэй зарим эм, бэлдмэлийг уусны дараа калийн түвшин өндөрсдөг.

Сэтгэл санааны болон биеийн хэт ачаалал нь калийн дутагдалд хүргэж болно. Мөн этилийн спирт, кофе, сахар, шээс хөөх үйлчилгээтэй бэлдмэлүүд нь калийн үйлчилгээг буруулдаг. Мөн чихэрлэг зүйл хэт их иддэг, хоол сойх дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм барих үед калийн дутагдал үүсч болно. Кали агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх замаар калийн дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнээс гадна дараах эмгэг өөрчлөлтийн үед цусан дахь калийн түвшин нь хэвийн хэмжээнээсээ багассан /калийн дутагдлыг гипокалиеми гэнэ/ байдаг , үүнд:

– гипогликеми /цусан дахь глюкозын дутагдал/

– усан хаван

– гэдэсний цоорхой

– өлсгөлөн

– удаан хугацаанд бөөлжих, гүйлгэх

– бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн ялгаруулдаг дааврын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх

Натри:

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

Na нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.

Цусан дахь натрийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь  136 – 145 ммоль/л байна.

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
error: Контент хамгаалагдсан байна !!