Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал ”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын (ДЭМБ) тодорхойлолтоор жирэмсэлэхээс сэргийлэх арга хэрэглэхгүй 12-сарын туршид бэлгийн харьцаатай хамтран амьдарсан боловч үр хүүхэд олоогүй хосыг үргүйдэлтэй гэж үздэг1. Анагаах ухаанд үр хүүхэдгүй байх шалтгаан нь зөвхөн эмэгтэй хүнээс төдийгүй эрэгтэйчүүдээс бас хамаарах учраас сүүлийн үед үргүй хосууд үзлэг шинжилгээнд хоёулаа хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ. Эрэгтэйчүүд андрологийн тасагт хандах нь хэд хэдэн давуу талтай. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тогтоох үзлэг, шинжилгээ нь цаг хугацаа, үнэ өртөг шаарддаг бол эрэгтэй хүний шинжилгээ харьцангуй хялбар байх буюу үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрнэ. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хувь хүний амьдарлын хэв маяг, зан үйл, эрхэлсэн ажил, ажлын орчин, ачаалал, сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний тэр болгон анзаарч ач холбогдол өгдөггүй өдөр тутмын хэвшмэл үйлдэл тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлах зарим шалтгаан, эмгэгийг тухай авч үзье.
2.2.1. Үргүйдлийн шалтгаан Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар зэрэг хүчин зүйлс орно.
2.2.2. Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог. Гахайн хавдар Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлдхүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.
2.2.3. Гэмтэл Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.
2.2.4. Сэтгэл санааны дарамт Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.
2.2.5. Хортой зуршлууд Архи Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна8.
2.2.6. ТаргалалтТаргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.
2.2.7. Хавдар Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.
2.2.8. Нас Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна.
2.2.9. Бусад Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.Холбоо барих утас: 89343838, 75751250
Сүүлийн сэтгэгдэлүүд