Витамин Д гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250 https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.Витамин Д-г хэрхэн авах вэ?1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүдХөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдӨнгөт арьстанӨндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүсХодоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.Д витамины цусан дах хэмжээВитамин Д Илүүдэлтэй 50< ng/ ml125< nmol/LВитамин Д Хангалттай 20 -50 ng/ml50-100ng/mlВитамин Д Хангалтгүй 12-20 ng/ml30-50nmol/LВитамин Д Дутагдалтай <12 ng/ml<30nmol/LВитамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэгРахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.Шээс хурц үнэртэй болохХөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөхЯсны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрохЯсны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэхБулчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэхХөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болохӨсөлт нь хоцрохБулчин татвалзахЦочромтгой болохХавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрохЭрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээНас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/0-6 сар /эхийн сүү/ 400-800 10000-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-800 10006-12 сартай 400-800 10001-3 нас 600-1000 20004-13 нас 600-1000 200014-18 нас 600-1000 200019-69 нас 600-1500 200070< нас 1000-2000 5000Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 600-1500 2000Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.Бөөрний архаг өвчтэйА витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байхЦусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолдЦусан дах кальцийн хэмжээ их байгаа үедЗуны улиралд буюу 6-9 сард уухгүй.Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!3 sharesLikeCommentShare
Сүүлийн сэтгэгдэлүүд