”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250
Түрүү булчирхайн чулуу
(Calculus of prostate)
Тодорхойлолт
Түрүү булчирхайд чулуу үүсэх нь архаг үрэвслийн процесстой холбоотайгаар, нүүрс ус, уургийн бодис болон өөх тос агуулсан шүүрлийн гадагшлуулах суваг битүүрсэнтэй холбоотой үүсдэг эмгэг.
Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)
- Өвөрмөц бус нянгийн шалтгаан
- Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
- Бодисын солилцооны эмгэг (чихрийн шижин гэх мэт)
- Түрүү булчирхайн шүүрлийн зогсонгошил
Анхдагч урьчилан сэргийлэлт:
- Бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх
- Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
- Бэлгийн харьцаанд тогтмол орох
Түрүү булчирхайн чулууны 1/3 нь бүтэцийн хувьд кальци, фосфорын хүчил, магнийн давс агуулсан органик бодисоос тогтоно.
Зовуурь
- Өвчиний эмнэлзүйн явц өвчтөнд удаан хугацаагаар шинж тэмдэггүй явагдана.
- Хярзангаар өвдөнө.
- Шээс ойр ойрхон хүрнэ.
- Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэнэ.
- Хурдан дур тавина.
- Шээсний дараа хаяа цус гарна.
- Үрийн шингэн цустай гарна.
Шинжилгээ:
Лабораторийн шинжилгээ
- ЦДШ
- Үрийн шингэний шинжилгээ
- ШДШ
- Шээсний ариун чанар
- Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төргчийг илрүүлэх
- PSA – үзэх
Багажийн шинжилгээ
- ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс. Түрүү булчирхайн чулуу оношлогдож болно.
- Аарцагийн рентген тойм зураг авах.
- Шаардлагатай тохиолдолд КТГ – ийн шинжилгээ хийнэ.
Хүндрэл
- Түрүү булчирхайн үрэвсэл, буглаа үүснэ.
- Төмсөг ба түүний дайврын үрэвсэл
- Эрэгтэйчүүдийн үргүйдэл
Сүүлийн сэтгэгдэлүүд