”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Лавлах утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин бий. Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог нь тэмбүү, заг хүйтэн, хламид зэрэг боловч далд, хавсарсан хэлбэрээр 30 гаруй төрлийн халдвар дамжиж бүхий л бие эрхтэнг гэмтээж, өвчлүүлж байдаг. Тэгвэл эдгээр олон төрлийн халдварыг нэг дор оношилж илрүүлэх боломжтой гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Бэлгийн замаар дамжих халдварыг оношлох ямар төрлийн шинжилгээнүүд байдаг вэ?
Хамгийн түгээмэл буюу хүмүүсийн сайн мэдэх мазокын шинжилгээ байна. Үүнээс гадна цуснаас шинжилгээ авч болно. Цуснаас ДОХ болон тэмбүү, вирусуудыг үздэг. Ер нь олон төрлийн шинжилгээ байдгаас гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээ сүүлийн үед манай улсад нэвтрээд байна. Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэлээн нарийн түвшинд оношилдог болсон.
PCR шинжилгээний давуу тал
PCR буюу Полимеразын гинжин урвал нь молекул биологийн шинжилгээний нэг төрөл. Өөрөөр хэлбэл нян үүсгэгчийг молекул биологийн түвшинд илрүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна заавал амьд үүсгэгч шаарддаггүй, (авсан сорьцыг тусгайлан хадгалах, зөөвөрлөх боломжтой) тухайн үүсгэгчидийн нуклейн хүчил буюу молекул байхад илрүүлдэг мэдрэг арга. Тухайн хүний биед байгаа эмгэг төрүүлж буй үүсгэгчийг таньж олоод бактериас нь ДНК-г ялгаж авах замаар оношилдог юм.
PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?
Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.
ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.
PCR – ийн шинжилгээний сорьц яаж авч болох вэ?
- Үрийн шингэн
- Шээсний сүвний наалдац
- Шээс
- Цус гэх мэт хүний биеийн бүх төрлийн биологийн шингэнээс авч болно.
Шинжилгээ өгөхдөө биеэ хэрхэн бэлдэх вэ?
- Эрэгтэй хүн үрийн шингэн 2 – аас 7 хоног гадагшлуулахгүй
- Эрэгтэй хүн шинжилгээ өгөх гэж ирэхдээ өглөө шээхгүй ирэх, боломжгүй бол 2 цаг болон түүнээс дээш хугацаанд шээхгүй ирнэ.
- Антибиотик эм 7 – аас 10 хоног хэрэглээгүй байх.
TORCH-ийн халдваруудад:
• T – Токсоплазм
• O – (others) бусад – тэмбүү, ДОХ
• R – Рубелла вирус
• C – Цитомегаловирус
• H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.
Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM
Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.
Хэрхэн шинжлэх вэ?
ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.
Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.
ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.
IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.
Хэзээ захиалагддаг вэ?
Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн
тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:
• Ядрах, сульдах
• Хоолой өвдөх
• Тунгалгийн зангилаанууд хавдах
• Халуурах
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.
Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.
Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.
IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.
CMV, IgM CMV, IgG Хариу
Сөрөг Сөрөг • Халдвар аваагүй
• Шинж тэмдгүүд өөр шалтгаантай
• Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
Эерэг Сөрөг • Шинэ идэвхт халдвар
• Идэвхгүй CMV идэвхжих
• CMV-ын дахин халдвар авсан
Эерэг Эерэг Идэвхт халдвар
Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар
Herpes simplex virus
Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.
Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.
Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.
Treponema pallidum(Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.
ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу
• Хүний
• Дархлал
• Хомсдолын
• Вирус гэдэг.
ДОХ гэж юу вэ?
• Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
• Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
• Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.
Ямар замаар дамжих вэ?
• Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
• Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
• Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
Лавлах утас: 89343838, 75751250
Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө, 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот
Утас: 89343838, 75751250
Сүүлийн сэтгэгдэлүүд