Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

ДЭМБ-ийн мэдээгээр хүүхэд гаргах насны гэр бүл болох хосуудын 8 хувь нь ямар нэгэн байдлаар үргүйдэлтэй учирдаг байна. Үргүйдэл нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёроос шалтгаалах ба уг шалтгаан нь олон янз байна. Үр хүүхэдгүй гэр бүл дотор эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй тэнцүү 50 хувийг эзэлдэг ажээ. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал илт харагдах морфологи ба анатомийн өөрчлөлтгүй бол эр бэлгийн эсийн боловсрох явц,гадна дотны үзүүлэх хүчин зүйлтэй холбоотой байна. Эрэгтэйчүүдийн үргүйдэлийн дотороос шалтгаан нь тодорхойгүй буюу хэвийн үрийн шингэнтэй эмнэлзүйн хэлбэртэй үргүйдэл 50 хувийг эзэлж байна. Эр бэлгийн эсийн боловсрох явц (сперматогенез) даавраас хамаарах тул дааврын их бага хэмжээний нөлөөлөлөөс болж гипогонадизм эсвэл гиперпролактинеми үүснэ. Үргүйдлийн асуудал нөгөө талаас удамшилын материал хромсомын төвшин дэх гэмтэлтэй холбоотой байж болно. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг нарийвчлан спермограммын шинжилгээгээр тогтоодог. Үүнд үрийн шингэн дэх сперматозойдийн тоо хэмжээ,хөдлөх чадвар зэрэг олон үзүүлэлэлтийг шалгаж шинжилдэг байна.

Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар зэрэг хүчин зүйлс орно.

Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог.

Гахайн хавдар Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлд

An egg surrounded by human sperm.

хүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.

Гэмтэл Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.

Сэтгэл санааны дарамт Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Ureaplasma infection and male infertility. sexually transmitted diseases.

Хортой зуршлууд Архи Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.

Хавдар Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.

Нас Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна. Бусад Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.

error: Контент хамгаалагдсан байна !!