Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)
Тодорхойлолт
Дайврыг үрэвсүүлэгч эмгэг төрөгч цус тунгалгийн замаар эсвэл үрийн сувгаар дамжин үрэвсэл үүсгэнэ. Цаашлаад үргүйдэлд хүргэж болох эмгэг. Ихэвчлэн залуу хүмүүст (14 – 35) насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Настай хүнд давсаг, түрүү булчирхайн мэс заслын дараа тохиолдож болно.
Өвчний код (ӨОУ – ын ICD10 – р ангилал): N45
Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)
- Шээсний замаар халдвар дамжин орох
Үүсгэгч нь өвөрмөц ба өвөрмөц бус байна.
- Бэлгийн замын халдвар авах (заг хүйтэн, хламид, уреаплазм, микоплазм, трихомонад гэх мэт)
- Өвөрмөц бус нянгууд (стафилококк, стрефтококк, гэдэсний савханцар гэх мэт)
- Вирус (гахайн хавдрын вирус, энтровирус, томуугийн вирус гэх мэт)
- Өвөрмөц үүсгэгч нь сүрьеэ, тэмбүү
- Биеийн дархлаа сулдах
- Чихрийн шижин
- Шээдэг сүвээр олон хоног гуурстай байх
- Шээдэг сүвний нарийсал
- Шээсний архаг хаагдал
Халдвар дамжих зам:
- Цус тунгалгийн судсаар халдвар дамжих
- Шээсний замаар халдвар дамжих (өгсөх, уруудах зам)
- Үрийн сувгаар дамжих
Анхдагч урьдчилан сэргийлэлт
- Дээрх эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх
- Тохиолдлын бэлгийн харьцаанд орвол бэлгэвч хэрэглэх.
- Өсвөр насны хүүхэдүүдэд бэлгийн зөв зан үйлийн сургалт явуулах
- Шээдэг сүвээр гуурс тавих бол стандартын зааврыг баримтлах
Сүрьеэгийн гаралтай үрэвсэлийн өвдөлт бага, хуухнагт идээт цорго үүссэн байж болно.
Оношлогоо
Зовуурь:
- Төмсөг цавируу өвдөнө
- Үрийн шингэн цусны туяатай гарах
- 37ᴼ дээш халуурах
- Цавь хярзанруу өвдөлт дамжина
- Үрэвсэлтэй талын бөөрлүү татаж өвдөнө
- Дотор муухайрна, хоолонд дургүй болно
- Явах болон хурьцлын үед, ачаалалтай ажиллах үед өвдөлт нэмэгдэнэ.
Шинжилгээ:
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Шээсний ариун чанар
- Биохимийн шинжилгээ
- PCR шинжилгээ
- Үрийн шингэний шинжилгээ спермограмма
- Үрийн шингэнд дайвар булчирхайн үйл ажиллагаа үзэх
Багажийн шинжилгээ
- ХАО – д хоёр бөөрь түрүү булчирхайь үлдэгдэл шээс үзэхь хоёр төмсөг, дайвар
- Цээж гэрэлд харах
Эмчилгээ
- Эмийн
- Мэс засал эмчилгээ
Сүүлийн сэтгэгдэлүүд