Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

TORCH-ийн халдваруудад:

  • – Токсоплазм
  • – (others) бусад – тэмбүү, ДОХ
  • – Рубелла вирус
  • – Цитомегаловирус
  • – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM

Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.

Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.

ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.

IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Genital herpes lesions and close-up view of herpes simplex viruses attaching to human cells, 3D illustration

Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

  • Ядрах, сульдах
  • Хоолой өвдөх
  • Тунгалгийн зангилаанууд хавдах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх

Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.

Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.

Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.

IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.

CMV, IgMCMV, IgGХариу
СөрөгСөрөгХалдвар аваагүйШинж тэмдгүүд өөр шалтгаантайДархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
ЭерэгСөрөгШинэ идэвхт халдварИдэвхгүй CMV идэвхжихCMV-ын дахин халдвар авсан
ЭерэгЭерэгИдэвхт халдвар
СөрөгЭерэгИдэвхгүй халдвар

Herpes simplex virus

Херпес 

вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

Tоксоплазм 

 шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг.  Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла 

 улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Treponema pallidum (Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

  • Хүний
  • Дархлал
  • Хомсдолын
  • Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
  • Хомсдол(Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Эпштейн баррын вирус

Хүний херпес вирус 4, (HHV – 4) гэж нэрлэдэг. Хүний хамгийн түгээмэл вирусын нэг юм. Амны хөндийгөөр халдвар дамжина. Халдвар авсан хүмүүст 50% нь шинж тэмдэг илэрдэггүй.

  • Халдварт мононуклеозын шалтгаан болно
  • Биркетийн хавдар
  • Хамар залгиурын хавдар
  • В – эсийн лимфома

Эпштейн-Барр вирусын халдвар нь ийм эмгэг үүсгэдэг:

  • зулбалт
  • ураг өсөлтгүй болох
  • Нялхсын нүдний гэмтэл
  • Бага жинтэй ураг төрөх
  • Хүүхэд амьсгалын тогтолцооны үйл ажиллагааны алдагдал
  • chroniosepsis

Салхин цэцэг ( варицелла )

Хүнд өвчин үүсгэдэг 8 херпес вирусын нэг нь дэлхийд өргөн тархсан варицелла зостер вирус (VZV) юм. Варицелла зостер вирус нь эмнэлзүйн хувьд ялгаатай салхин цэцэг (chicken pox), могой яр (shingles) гэсэн 2 өвчнийг үүсгэдэг. VZV-н анхны халдвар нь цэврүүт тууралтаар илэрдэг салхин цэцэг өвчнийг үүсгэдэг бол, хүний мэдрэлийн тогтолцоонд далд хэлбэрт (латент) орсон вирус дахин идэвхжиж дотоод гаралтай арьсны халдвар үүсгэхийг варицелаа зостер буюу могой яр гэдэг.

Оношилгооны чиглэл

  • Эмнэлзүйн онцлогт суурилсан оношилгоо “загатналт бүхий тууралт” –нд суурилдаг. Тууралт нь толгой, хуухь, их бие, мөчдөд тууралт арай цөөн байдлаар бүх биеээр туурна. Толбот-гүвдрүүт тууралт эхлэж гарснаар цаашид цэврүүнцэр, идээт цэврүүнцэр болж эцэст нь тавшиж эдгэрдэг. Тууралтын эдгээр үе шат нэг хугацаанд илэрдэг онцлогтой.
  • Эмнэлзүйгээр онош тодорхойгүй тохиолдолд цэврүүний шингэн, тав, хоолойн арчдас, тархи нугасны шингэн, цус, шүлснээс дээж авч полимеразийн гинжин урвал (PCR) шинжилгээгээр варицелла зостер вирусыг илрүүлж онош батлах боломжтой.

Эмгэг үйл зүй (эмгэг физиологи)

Варицелла зостер вирус нь байгальд зөвхөн хүнд оршдог эзэн-өвөрмөц, херпесийн бүлийн вирус юм. Вирусын халдвар агаар дуслаар эсвэл варицелл буюу херпес зостерийн арьсыг гэмтээсэн хэсэгтэй (тууралттай) хүрэлцэхэд дамждаг. Үүний дүнд амьсгалын эсвэл нүдний салстын эсүүдэд нэвтэрч, тэндээсээ хэсэг газрын дархлааны эсүүд болон тунгалгийн зангилаанд халдварладаг. Эдгээр халдварлагдсан дархлааны эсүүд хучуур эсүүд рүү вирусыг зөөн очсноор вирус хучуур эсүүдэд үржин арьсны тууралт болон виреми үүсгэдэг. Халдварын нууц хугацаа 10-21 хоног, өвчтөн арьсны тууралт илрэхээс 48 цагийн өмнөөс халдвартай болдог. Арьсны тууралт эхлээд жижиг, улаан гүвдрүү гарч 12-48 цагийн дараа цэврүү болж хөгждөг, энэхүү цэврүү “сарнайн дээрх шүүдэр” шиг харагддаг онцлогтой (зураг1).  Эдгээр нь маш их загатнадаг бөгөөд ихэнхдээ эхлээд толгой, хуухь эсвэл их бие дээр илэрдэг. Вирус мөн салстыг гэмтээдэг тул ам-залгиур болон үтрээний салст шархална. Цэврүүний шингэн 48 цагийн дараагаас булингартаж, цаашид тавшдаг. 72-96 цагийн дараагаас шингэнд удалгүй вирус илрэхээ болино. Тиймээс хамгийн халдвартай нь цэврүүт үе бөгөөд бүх тууралт тавшисны дараа халдвартай үе дуусдаг гэж үздэг. Арьсан дээр шинэ тууралт гарах хугацаа дунджаар 3-5 хоног боловч 1-7 хоногоор хэлбэлзэж болно. Тиймээс тууралтыг харахад бүх үе шат нэг хугацаанд харагддаг. Өөрөөр хэлбэл өвчтөн анх удаа ирж үзүүлэхэд бие дээрх тууралтууд гүвдрүү, цэврүү, тав гэх мэт тууралтын үе шатын бүх хэлбэр байна гэсэн үг юм. Мөчдөд хамгийн сүүлд тууралт гарах хандлагатай.  Тууралт өнгөц байдаг тул сорви тогтолгүй эдгэрдэг ч үсний зааг, хөмсгөнд тогтож болзошгүй. Варицелла зостер вирус нь мэдрэлийн арын язгуурын зангилаа, гавлын мэдрлийн язгуурын зангилаа, ургал мэдрэлийн зангилаанд далд хэлбэрээр үлддэг. Хэрвээ ахимаг насанд дахин идэвхижвэл херпес зостерийг буюу могой ярыг үүсгэдэг.

Оношилгоо

Эмэнлзүйн зовиур, халдвар авсан байх боломж, тууралтын онцлог зэрэг эмнэлзүйн онцлогт суурьлан оношилно. Гэхдээ вакцинжуулалтын өнөө үед салхин цэцгийн тохиолдол гайхалтай буурсан тул ихэнх шинэ эмч нарт салхин цэцгийг танихад төвөгтэй байх нь бий. Мөн дархлаа дараунгуйлагдсан өвчтөнд эмнэлзүй хэв шинжит бус байдлаар эсвэл хүнд зэргээр явагддаг тул оношлоход төвөгтэй болдог. Өнгөрсөн үед оношилгооны алтан стандарт нь биеийн эсвэл цэврүүний шингэнээс вирусын өсгөвөр бэлдэх байсан бөгөөд энэ нь хугаца их шаарддаг, үнэтэй арга юм. Харин өнөө үед цэврүүний шингэн, тав, арьс эсвэл хоолойн арчдас, цус, тархи нугасны шингэн, шүлс, болон эдийн биопсиноос вирусын ДНХ –г өсгөж, илрүүлэхэд хэрэглэж байна.

Ялган оношилгоо

Түүхэнд цагаан цэцэг өвчин хамгийн ноцтой нь байсан. Харин 1949 оноос хойш цагаан цэцгийн тохиолдол дахин бүртгэгдээгүй, тиймээс тохиолдох боломж маш бага ч магадгүй биотерроризмд ашиглахыг үгүйсгэхгүй. Цагийн цэцгийн үе шат нь салхин цэцэгтэй ижил ч үндсэн ялгаа нь том тууралт гардаг. Бусад салхин цэцэгтэй ижил эмгэгүүдэд түүхий , херпес маягийн экзем, энгийн херпесийн халдвар , гар-хөл-амны өвчин , херпес зостер буюу могой яр, амьтанд хазуулах, эмийн урвал, мөн хэв шинжит бус улаан бурхан багтана. Коксакиевирус болон эховирус нь ижил вирусын экзантем үүсгэдэг. Цусархаг салхин цэцэг нь менингококцемитэй ижил илрэх боломжтой. Стевен-жонсны хам шинж, хордлогот шок хам шинж мөн ижил илэрч болно. Үндсэн ялгаа нь тууралтын онцлог, тууралтын олон үе шат, холбоотой зовиур, болон тархвар зүйн асуумж юм.

Хүндрэл

Эрүүл чийрэг хүүхдэд хамгийн нийтлэг тохиолддог хүндрэл бол тууралтаа маажиснаас бактерийн хоёрдагч халдвар орох юм. тиймээс хүүхдийн хумсыг авснаар энэхүү хүндрэл үүсэхээс сэргийлэхэд туслах боломжтой. Энэ тохиолдолд хамгийн нийтлэг халдвар үүсгэгч нь Стаф. аурус, Стреп. пиогенус юм. Хэрвээ бактерийн хоёрдогч халдварын хүндрэл үүсвэл шаардлагатай антибиотикыг хэрэглэнэ.

Ноцтой хүндрэл өсвөл насныхан, насанд хүрэгчид, болон дархлаа дарангуйлагдсан хүмүүст тохиолдох илүү хандлагатай байдаг. Хамгийн нийтлэг нь субклиникал гепатит дагалдсан уушгины хатгаа байдаг. Мөн 10,000 хүн амд 1-3 –д мэдрэлийн талаас хүндрэл гардаг үүнд: энцефалит, менингит, церебеллар атакси, трансверс миелит багтдаг. Харвалтын хам шинж, цусархаг тууралт, Guillain-Barre´ хам шинж, ховор тохиолдолд үүсэх боломжтой.

Жирэмсний эхний болон хоёрдах гурван сард халдвар авахад хүнд зэргийн төрөлхийн малформаци үүсэх боломжтой. Гуравдах гурван сард салхин цэцгийн халдвар авахад шинэ нярайд түгмэл хүнд зэргийн эмгэг үүсгэх боломжтой.

Варцелла зостер вирусын халдварын удаан хугацааны дараах нийтлэг үр дагавар нь херпес зостер буюу могой яр байдлаар ахимаг насанд дахин идэвхжих юм. Нэгдсэн улсад жил тутам 1 сая гаруй хүн зостероор (могой яраар) өвчилдгөөс ихэнх нь 60-аас дээш насныхан байдаг. Могой яр нь өвдөлт, парестези, дизестези дерматомийн дагуу илэрч продромал фазаар эхэлж, цөөн хоногийн дотор нэг талд, дарматомын дагуу толбо-гүвдрүүт тууралт гардаг. Тууралт нь цэврүүтэн цаашид 10 гаруй хоногоос тавшдаг. Тууралт, өвдөлт, дизестези эргэн бүрэн эдгэрэх хугацаа ерөнхийдөө 4-6 долоо хоног байдаг. Хэрвээ тууралт бүрэн эдгэрсэн ч өвдөлт байсаар байвал үүнийг херпесийн дараах мэдрэлийн өвдөлт (постхерпетик невралги) гэж нэрлэдэг. Херпесийн дараах мэдрэлийн өвдөлт хүнд, эмчлэхэд бэрх, мөн хэдэн сараас хэдэн жил үргэлжлэх боломжтой. 

Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

error: Контент хамгаалагдсан байна !!