Мэдээ
Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.
Манай фэйсбүүк хуудас:
Түрүү булчирхайн чулуу
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250
Түрүү булчирхайн чулуу
(Calculus of prostate)
Тодорхойлолт

Түрүү булчирхайд чулуу үүсэх нь архаг үрэвслийн процесстой холбоотайгаар, нүүрс ус, уургийн бодис болон өөх тос агуулсан шүүрлийн гадагшлуулах суваг битүүрсэнтэй холбоотой үүсдэг эмгэг.
Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)

- Өвөрмөц бус нянгийн шалтгаан
- Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
- Бодисын солилцооны эмгэг (чихрийн шижин гэх мэт)
- Түрүү булчирхайн шүүрлийн зогсонгошил

Анхдагч урьчилан сэргийлэлт:
- Бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх
- Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
- Бэлгийн харьцаанд тогтмол орох
Түрүү булчирхайн чулууны 1/3 нь бүтэцийн хувьд кальци, фосфорын хүчил, магнийн давс агуулсан органик бодисоос тогтоно.
Зовуурь
- Өвчиний эмнэлзүйн явц өвчтөнд удаан хугацаагаар шинж тэмдэггүй явагдана.
- Хярзангаар өвдөнө.
- Шээс ойр ойрхон хүрнэ.
- Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэнэ.
- Хурдан дур тавина.
- Шээсний дараа хаяа цус гарна.
- Үрийн шингэн цустай гарна.
Шинжилгээ:
Лабораторийн шинжилгээ
- ЦДШ
- Үрийн шингэний шинжилгээ
- ШДШ
- Шээсний ариун чанар
- Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төргчийг илрүүлэх
- PSA – үзэх
Багажийн шинжилгээ
- ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс. Түрүү булчирхайн чулуу оношлогдож болно.
- Аарцагийн рентген тойм зураг авах.
- Шаардлагатай тохиолдолд КТГ – ийн шинжилгээ хийнэ.
Хүндрэл
- Түрүү булчирхайн үрэвсэл, буглаа үүснэ.
- Төмсөг ба түүний дайврын үрэвсэл
- Эрэгтэйчүүдийн үргүйдэл
Үрийн сувгийн уйланхай (Funiculocele)
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

Үрийн сувгийн уйланхай (Funiculocele)
Өвчин ихэвчлэн 20 – 45 насныханд тохиолддог боловч ховор биш өвчин.
- Уйланхай үрийн сувагт байрлана.
- Бэлгийн хөгжлийн болон хөх судасны физиологийн когсонгошилын үед үрийн сувгийн уйланхай хэмжээгээрээ томорно.
- Уйланхайн хана нимгэн, холбогч эдэн бүрхүүлтэй.
- Түүний хөндий нь олон давхар хавтгай хучуур эдээс тогтсон байна.
Агуулагдхуун 2% – ийн уураг агуулсан, харьцангуй нягт 1020 – 1023, транссудаттай ойролцоо шинжтэй.
Шинж тэмдэг:
Өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй
- Ихэнх өвчтөн төмсөгний гадна нэмэлт бөмбөлөг хэлбэрийн үүсгэвэр байгааг анзаарч уйланхайг тохиолдлоор илрүүлнэ.
- Цэрэг татлагын эмч нарын комисын үзлэгээр илрүүлэх нь элбэг.үрийн сувгийн уйланхай явах болон биеийн хүчний ачаалалын үед байнгын шархирсан өвдөлт үүсгэнэ. Энэ нь түүний үрийн сувгийн мэдрэлийн салаатай нягт холбоотой байдагтай холбоотой.
- Энэ тохиолдолд маш бага хэмжээний уйланхай байсан ч мэс засал хийх заалт үүсч болно.
- Үрийн сувгийн том уйланхайтай өвчтөнд үзлэг хийх үед төмсөгний дээд талд хуухнагийн урд гадаргууд бага хэмжээний хавдар мэт зүйл тэмтрэгдэнэ.
- Гөлгөр гадаргуутай уян хатан бүтэцтэй өвчингүй бамбалзсан 1 см ба түүнээс том хэмжээтэй бөөрөнхий хэлбэрийн үүсгэвэр тодорхойлогдоно.
- Заримдаа үрийн сувгийн судас бага зэрэг өргөссөн байна. Төмсөг дайварт эмгэг илрэхгүй.
Багажийн шинжилгээн:
- ХАО
Лабораторийн шинжилгээ:
- ЦДШ
- ШДШ
- Үрийн шингэний шинжилгээ
- HIV
- TPHA
- Элэгний B болон С вирус
Үрийн уйланхай (Spermatocele)
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250
Үрийн уйланхай (Spermatocele)

Үрийн шингэнээр дүүрсэн төмсөгний жижиг уйланхай нь эмнэлзүйн хуьд хэмжээнээсээ болж илэрдэггүй ихэвчлэн задлан шинжилгээний материалд хамаарагдана.

Төмсөгний дайврын үрийн уйланхай нь олонтоо тохиолддог ба эмнэлзүйн ач холбогдолтой. Энэ нь дайвар буюу түүнээс салбарлаж гарсантай холбогдсон шингэнээр дүүрсэн хөндий юм. Дотор хана нь бортого хэлбэрийн хучуур эсээр хучигдана. Уйланхай нь ихэвчлэн хөдөлгөөнтэй, эр бэлгийн эс тосны биет, дан лейкоцит болон хучуур эсүүдтэй сперматозоидтой саармаг эсвэл шүлтлэг урвалтай үрийн шингэнийг агуулна. Уйланхай үүсэх нь үрийн сувгийн зам гэмтсэнтэй холбоотой. Үрийн шүүрэл хаагдахад хүргэдэг шалтгааны хүчин зүйл нь гэмтэл ба үрэдсэл.
Үрийн уйланхай нь үр хөврөлийн үүсвэрээс үүссэн байж болно.
А. Төмсөгний дээд хэсэгт байрлалтай хөлгүй уйланхайнууд Ducti paramesonephzici үлдэгдлийн улмаас үүснэ.
Б. Төмсөгний дайврын толгойтой холбоотой хөлтөй уйланхайнууд mesonephros – ийн үлдэгдлээс үүснэ.
В. Ихэнхдээ битүү үрийн сувганцаруудаас бүрдсэн үрийн сувгийн доторх үүсгэвэр болох paradidymis – ийн аас үүсч болно.
Эмнэлзүйн явц ба бодит үзлэг:
Өвчин шинж тэмдэггүй явагдана.
- Зөвхөн том уйланхайнууд явган явах, бэлгийн харьцаанд ороход саад болж болно.
- Хөлтөй уйланхайнууд бэлгийн ажил хийх үед өвдөлт өгч болох ба энэ нь энэ нь уйланхай эр бэлгийн эсээр дүүрдэгтэй холбоотой.
- Өвчтөн үрийн уйланхайг ихэвчлэн тохиолдлын чанартай илрүүлдэг.
Багажийн шинжилгээн:
- ХАО
- Уйланхайг гэрэлтүүлж үзэх
Лабораторийн шинжилгээ:
- ЦДШ
- ШДШ
- Үрийн шингэний шинжилгээ
- HIV
- TPHA
- Элэгний B болон С вирус
Эмчилгээ: Уйланхайг мэс засалаар орчиноос нь шулж авах эмчилгээ хийнэ.
ХЛАМИДИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ? Лавлах утас: 89343838, 75751250”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250
ХЛАМИДИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ? Лавлах утас: 89343838, 75751250”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

Хламид өвчин Chlamydia trachomatis-аар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана. Халдвар авснаас хойш дунджаар 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.


Илрэх шинж Эрэгтэйд:Шээсний суваг,түүний амсар орчим ирвэгнэх, шээхэд хорсохШээсний сувгаас бага хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарах Эмэгтэйд: Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана.Гадна бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөхХэвлийн доод хэсгээр өвдөхУмайн хүзүүний салст улайж хавагнах, их биш хэмжээний салсархаг, идээрхэг ялгадасХламидийн халдварын шинж тэмдэгХламидийн гаралтай нүдний салстын үрэвсэлГол илрэх шинж тэмдэгНасанд хүрэгчдийн нүдний салстын үрэвсэлНүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болохНүднээс салсархаг идээт ялгадас гарахНярайн нүдний салстын үрэвсэлХалдвар ихэвчлэн төрөх замаар нярайд халдварлана. Төрснөөс хойш 5-10 хоногийн дараа илэрнэ.Нярайн нүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болох салсархаг идээт ялгадас гарахХламидийн гаралтай залгиур хоолойн үрэвсэлИхэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагдана. /70-80%/Хоолой сэрвэгнэх, юм залгихад хөндүүрлэх, хуурай ханиалгахХламидын гаралтай шулуун гэдэсний салстын үрэвсэлИхэвчлэн шинж тэмдэггүй явагдана.Ховор тохиолдолд хошногоны амсар загатнах буюу ялимгүй өвдөхШулуун гэдэс хааяа чинэрч өвдөх ,салсархаг ялгадас гарах,Гарч болох хүндрэлТүрүү булчирхай төмсөгний дайвар үрэвсэхҮргүйдэл болохАарцгийн хөндийн эрхтний үрэвсэл, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлтУмайн гаднах жирэмслэлтЗулбалтХДХВ, БЗДХ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.Урьдчилан сэргийлэхТохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчихБэлгийн үнэнч нэг хавьтагчтай байхБэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж заншихАрхи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахХар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийхЗөвлөгөөБЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандахЭмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэхБүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байхЭмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулахЖирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх.
PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250
PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.PCR/ПГУ шинжилгээний давуу талПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтайӨндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэхНянгийн нууц халдварыг илрүүлэхНэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм. Энэ шинжилгээгээр дараах үүсгэгчдийг илрүүлж байна.

Үүнд:Chlamydia trachomatis (CT) – Хламиди
Neisseria gonorrhoeae (NG) – Заг хүйтэн үүсгэгч
Mycoplasma genitalium (MG) – Микоплазм генаталиум
Ureaplasma urealyticum (UU) – Уреаплазм уреалитикум
Ureaplasma parvum (UP) – Уреаплазм парвум
Trichomonas vaginalis (TV) – Трихомониаз вагиналис
Mycoplasma hominis (MH) – Микоплазм хоминис
HPV type 6, 11 – Хүний хөхөнцөр вирус 6,11
Herpes simplex virus type 1, 2 – Энгийн херпес вирус 1,2

HPV 16, 18 – Хүний хөхөнцөр вирус 16, 18HR 1(31,33,45,52,58) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 1 бүлэгHR 2 (53,59,66,68) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 2 бүлэгHR 3 (35,39,51,56) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 3 бүлэг
Шинжилгээнд бэлтгэх заавар:
2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.Сүүлийн 7 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.
Витамин Д гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250
Витамин Д гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250 https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/


Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.Витамин Д-г хэрхэн авах вэ?1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүдХөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдӨнгөт арьстанӨндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүсХодоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.Д витамины цусан дах хэмжээВитамин Д Илүүдэлтэй 50< ng/ ml125< nmol/LВитамин Д Хангалттай 20 -50 ng/ml50-100ng/mlВитамин Д Хангалтгүй 12-20 ng/ml30-50nmol/LВитамин Д Дутагдалтай <12 ng/ml<30nmol/LВитамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэгРахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.Шээс хурц үнэртэй болохХөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөхЯсны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрохЯсны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэхБулчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэхХөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болохӨсөлт нь хоцрохБулчин татвалзахЦочромтгой болохХавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрохЭрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээНас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/0-6 сар /эхийн сүү/ 400-800 10000-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-800 10006-12 сартай 400-800 10001-3 нас 600-1000 20004-13 нас 600-1000 200014-18 нас 600-1000 200019-69 нас 600-1500 200070< нас 1000-2000 5000Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 600-1500 2000Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.Бөөрний архаг өвчтэйА витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байхЦусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолдЦусан дах кальцийн хэмжээ их байгаа үедЗуны улиралд буюу 6-9 сард уухгүй.Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!3 sharesLikeCommentShare
Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал ”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250
Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал ”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын (ДЭМБ) тодорхойлолтоор жирэмсэлэхээс сэргийлэх арга хэрэглэхгүй 12-сарын туршид бэлгийн харьцаатай хамтран амьдарсан боловч үр хүүхэд олоогүй хосыг үргүйдэлтэй гэж үздэг1. Анагаах ухаанд үр хүүхэдгүй байх шалтгаан нь зөвхөн эмэгтэй хүнээс төдийгүй эрэгтэйчүүдээс бас хамаарах учраас сүүлийн үед үргүй хосууд үзлэг шинжилгээнд хоёулаа хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ. Эрэгтэйчүүд андрологийн тасагт хандах нь хэд хэдэн давуу талтай. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тогтоох үзлэг, шинжилгээ нь цаг хугацаа, үнэ өртөг шаарддаг бол эрэгтэй хүний шинжилгээ харьцангуй хялбар байх буюу үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрнэ. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хувь хүний амьдарлын хэв маяг, зан үйл, эрхэлсэн ажил, ажлын орчин, ачаалал, сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний тэр болгон анзаарч ач холбогдол өгдөггүй өдөр тутмын хэвшмэл үйлдэл тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлах зарим шалтгаан, эмгэгийг тухай авч үзье.

2.2.1. Үргүйдлийн шалтгаан Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар зэрэг хүчин зүйлс орно.

2.2.2. Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог. Гахайн хавдар Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлдхүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.

2.2.3. Гэмтэл Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.
2.2.4. Сэтгэл санааны дарамт Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.
2.2.5. Хортой зуршлууд Архи Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна8.

2.2.6. ТаргалалтТаргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.
2.2.7. Хавдар Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.

2.2.8. Нас Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна.
2.2.9. Бусад Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.Холбоо барих утас: 89343838, 75751250
Эрэгтэйчүүдийн TORCH-ийн бүлэг халдваруудын шинжилгээ
TORCH-ийн бүлэг халдваруудын
эрт оношлох, онош батлах шинжилгээг өндөр нарийвчлалтай шинжилдэг тоон аргаар нэвтрүүллээ.
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Лавлах утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
TORCH-ийн халдваруудад:
• T – Токсоплазм
• O – (others) бусад – тэмбүү, ДОХ
• R – Рубелла вирус
• C – Цитомегаловирус
• H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.
Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM
Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.



Хэрхэн шинжлэх вэ?
ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.
Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.
ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.
IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.
Хэзээ захиалагддаг вэ?
Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн
тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:
• Ядрах, сульдах
• Хоолой өвдөх
• Тунгалгийн зангилаанууд хавдах
• Халуурах
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.
Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.
Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.
IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.
CMV, IgM CMV, IgG Хариу
Сөрөг Сөрөг • Халдвар аваагүй
• Шинж тэмдгүүд өөр шалтгаантай
• Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
Эерэг Сөрөг • Шинэ идэвхт халдвар
• Идэвхгүй CMV идэвхжих
• CMV-ын дахин халдвар авсан
Эерэг Эерэг Идэвхт халдвар
Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар
Herpes simplex virus
Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.
Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.
Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.


Treponema pallidum(Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинд эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.
ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу
• Хүний
• Дархлал
• Хомсдолын
• Вирус гэдэг.
ДОХ гэж юу вэ?
• Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
• Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
• Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.
Ямар замаар дамжих вэ?
• Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
• Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
• Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
Лавлах утас: 89343838, 75751250
Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө, 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот
Утас: 89343838, 75751250
Эрэгтэйчүүдэд БЗДХ-ын шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт
БЗДХ-ын шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), эсвэл бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь ерөнхийдөө бэлгийн хавьтлаар халдварладаг. Бэлгийн замын халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварлана.

Зарим тохиолдолд жирэмсэн эхээс урагт, эсвэл төрөлтийн үед хүүхдэд болон цус сэлбэх, зүү, тариур хувааж хэрэглэх зэрэг бэлгийн хавьтлын бус замаар халдвар дамжих эрсдэлтэй.
Гаднаас нь харахад цоо эрүүл хүнээс ч халдвар авах эрсдэлтэй бөгөөд тухайн хүн өөрийгөө халдвартай гэдгийг мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй. БЗХӨ ихэнхдээ шинж тэмдэггүй, далд хэлбэрээр явагддаг тул мэргэжилтнүүд БЗХӨ гэхээс илүүтэйгээр БЗДХ гэдэг нэршлийг түлхүү хэрэглэдэг.

Шинж тэмдэг
БЗДХ авсан үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болохоос гадна, зарим хүмүүст дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Иймд шинж тэмдэг илрэх хүртэл, эсвэл бэлгийн хамтрагч нь шинжилгээгээр оношлогдох хүртэл халдвар авсан гэдгээ мэдэхгүй явах тохиолдол цөөнгүй байдаг. Илрэх шинж тэмдгүүд:

Бэлэг эрхтэн, хошного, ам орчмоор эмзэгших, гүвдрүү гарах
Шээхэд хорсох, халуу оргих
Эр бэлэг эрхтэнээс ялгадас гарах
Үтрээнээс хэвийн бус, хурц үнэртэй ялгарал гарах
Бэлгийн хавьтлын үед өвдөх
Цавь орчмын лимфийн булчирхай томрох, хөндүүрлэх
Хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
Халуурах
Их бие, гар, хөлөөр тууралт гарах
Зарим шинж тэмдэг, зовиур халдвар авснаас хэдэн хоногийн дараа илэрдэг байхад үүсгэгчээсээ хамаарч зарим хүндрэл хэдэн сар, жилийн дараа ч илэрч болно.
Хэзээ эмчид хандах вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана:
Бэлгийн идэвхтэй амьдралтай бөгөөд өмнө нь БЗДХ авч байсан
БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн
Дараах тохиолдолд эмчээс зөвлөгөө авна:
Анх удаа бэлгийн хавьталд орохоор төлөвлөж байгаа эсвэл 21 нас хүрсэн
Бэлгийн шинэ хамтрагчдай болохын өмнө
Шалтгаан
Бэлгийн замаар дамжих халдварын шалтгаан нь:
Нян (заг хүйтэн, тэмбүү, хламид)
Шимэгч (трихомониаз)
Вирус (хүний хөхөнцөр вирус, бэлгийн херпес, ХДХВ)
БЗДХ-аас гадна бусад олон төрлийн халдвар бэлгийн замаар дамжин халдварладаг. Үүнд гепатит А,B,C вирус, шигелл, гэдэсний халдвар үүсгэгч Giardia intestinalis зэргийг дурдаж болно.
Эрсдэлт хүчин зүйл
Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр БЗДХ авах тодорхой эрсдэлтэй. Эрсдэлийг нэмэгдүүлдэг хэд хэдэн хүчин зүйл бий:
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох. БЗДХ-тай хүнтэй бэлгэвч хэрэглэлгүй, хамгаалалтгүй үтрээгээр болон шулуун гэдсээр хавьталд орох нь халдвар авах өндөр эрсдэл үүсгэнэ. Бэлгэвчийг буруу, бэлгийн хавьтлын турш хэрэглэхгүй байх нь эрсдэлийг мөн ихэсгэнэ. Аман секс эрсдэл арай бага боловч бэлгэвч хэрэглээгүй нөхцөлд халдвар дамжих эрсдэлтэй.
Бэлгийн олон хамтрагчтай байх. Бэлгийн олон хамтрагчтай байхын хирээр БЗДХ авах эрсдэл нэмэгдэнэ.
БЗХӨ-өөр өвчилж байсан. Өмнө нь БЗХӨ-өөр өвчил байсан тохиолдолд давтан халдвар авах эрсдэл өндөр байдаг.
Бэлгийн хүчирхийлэлд өртөх. Бэлгийн хүчирхийлэл нь хохирогчдод бие махбодь, сэтгэлзүйн асар их хохирол учруулдаг. Энэ тохиолдолд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдаж, шаардлагатай эмчилгээг хийлгэхээс гадна сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй.
Архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх. Донтуулах үйлчлэлтэй бодис хэрэглэсэн үед шүүн тунгаах чадварыг бууруулж, эрсдэлтэй зан үйлд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Бохир зүү, тариур. Бохирлогдсон зүү, тариураар ХДХВ, элэгний B,C гепатит зэрэг олон ноцтой халдвар дамжих эрсдэлтэй.
Нас. Нийт БЗДХ-ын тохиолдлын бараг тэн хагасыг 15-24 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг.
Эхээс урагт дамждаг халдварууд
Заг хүйтэн, хламид, ХДХВ, тэмбүү зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс урагт, хүүхдэд жирэмсний болон төрөх явцад дамжин халдварлах боломжтой. БЗДХ нь нярайн эрүүл мэндэд ноцтой уршиг учруулж болохоос гадна эндэгдэлд хүргэж ч болзошгүй. Бүх насны жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээг заавал хамрагдаж, шаардлагатай бол зохих эмчилгээг хийлгэнэ.
Гарч болох хүндрэлүүд
Ихэнх тохиолдолд БЗДХ-ын эхний үе шатуудад мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй тул БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хамрагдах нь өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Шаардлагатай эмчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс дараах хүндрэлүүд гарч болзошгүй.
Бага аарцгийн хөндийн өвдөлт
Жирэмсний хүндрэлүүд
Нүдний салстын үрэвсэл
Үе мөчний эмгэг
Бага аарцгийн үрэвсэлт эмгэг
Үргүйдэл
Зүрх судасны өвчин
Зарим хорт хавдар (Хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний болон шулуун гэдэсний хорт хавдар)
Урьдчилан сэргийлэлт
БЗДХ авах эрсдэлээ бууруулах хэд хэдэн арга бий. Үүнд:

Тэвчих. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байж, тэвчих нь БЗДХ-аас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
БЗДХ-гүй эрүүл, нэг бэлгийн хамтрагтай байх. БЗДХ-аас сэргийлэх энгийн боловч найдвартай аргуудын нэг нь бэлгийн зөвхөн нэг хамтрагчтай байх бөгөөд хамтрагч нь эрүүл, халдваргүй байх хэрэгтэй.
Хүлээх, баталгаажуулах. Шинэ хамтрагчтай болсон тохиолдолд аль аль нь лабораторийн шинжилгээгээр БЗДХ-гүй гэдэг нь тогтоогдох хүртэл үтрээгээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьтал орохгүй байх. Аман секс хэдийгээр эрсдэл багатай боловч бэлгэвчтэй хийх нь амны хөндий, бэлэг эрхтэний салстай шууд хүрэлцэхээс сэргийлнэ. Одоог хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн херпес илрүүлэх, эрэгтэйчүүдэд хүний хөхөнцөр вирус (HPV) илрүүлэх оношлогооны шалгарсан арга байхгүйг анхаарах хэрэгтэй.
Дархлаажуулалтанд хамрагдах. Бэлгийн амьдрал эхлэхээс өмнө, аль болох эрт дархлаажуулалтанд хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүний хөхөнцөр вирус (HPV), элэгний A, B гепататын эсрэг вакцин хийгдэж байна.
Хөгжингүй орнуудад умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирусийн вакциныг 11-12 насны охид, хөвгүүдэд заавал хийх заалттай байдаг. 11-12 насандаа вакцинд хамрагдаагүй бол хүйс харгалзахгүй 26 нас хүрэхээс өмнө хамрагдахыг зөвлөдөг.
Гепатит В-ийн эсрэг вакцины эхний тунг хүүхдийг төрсөн даруйд хийх бөгөөд гепатит А-ийн эсрэг вакциныг 1 настай хүүхдэд хийхийг зөвлөдөг.
Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх.Бэлгийн хавьталд орох бүрт шинэ бэлгэвчийг зааврын дагуу хэрэглэх бөгөөд латексаар хийсэн бэлгэвчтэй вазелин зэрэг тосон суурьтай бүтээгдэхүүн хамт хэрэглэж болохгүй.
Хэдийгээр бэлгэвч нь ихэнх БЗДХ-ын эрсдэлийг бууруулдаг боловч хүний хөхөнцөр вирус, херпес, бэлгийн хумхай зэрэг халдварын эсрэг хамгаалалт сул. Мөн түүнчлэн жирэмснээс сэргийлэх хаалтын бус аргууд болох дааврын бэлдмэл, ерөндөг нь БЗДХ-аас хамгаалахгүй.
Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах. Ямар нэг донтуулагч бодисын нөлөөнд орсон үед эрсдэлтэй бэлгийн зан үйлд амархан автдаг.
Зөвшилцөх. Шинэ хамтрагчтай болсон үед бэлгийн хавьталд орохын өмнө аюулгүй бэлгийн зан үйлийн талаар нээлттэй ярилцаж, зөвшилцөж болно. Юуг хийж болох, юуг хийхгүй байх вэ гэдгээ хоорондоо тохиролцох нь эрүүл бөгөөд сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх эхний алхам юм.
Эрэгтэйчүүд хөвч таслах ажилбар хийлгэх. Эрэгтэйчүүд бэлэг эрхтэний хөвчөө таслуулах нь халдвартай эмэгтэйгээс ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийг 60 хүртэл хувиар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн байна. Мөн хүний хөхөнцөр вирус, херпесийн халдвараас урьдчилсан сэргийлдэг байх магадлалтай гэж үздэг.
Эрэгтэйчүүдийн шээдэг сүвний үрэвсэл (Urethritis)
Eregteichuudiin sheedeg suwnii urewsel
Шээдэг сүвний үрэвсэл (Urethritis)
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Тодорхойлолт:
Үрэвсэл үүсгэгч нян, гэмлийн нөлөөгөөр шээдэг сүв үрэвсэх эмгэгийг шээдэг сүвний үрэвсэл гэнэ.өвөрмөц биш үрэвсэл нь элбэг тохиолдоно.
Шалтгаан:
Халдварын гаралтай
А.Өвөрмөц бус нянгийн шалтгаан
• Нянгийн (грамм эерэг, грамм сөрөг нян)
• Вирусын халдвар
• Холимог
• Мөөгөнцөрийн шалтгаан
Б. Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
• Заг хүйтэн
• Трихомонадын шалтгаант
• Микоплазм
• Уреаплазм
• Хламид
• Бэлгийн герпес /хомхой/
• Цитомегаловирус
• Папилломавирус
Халварын бус гаралтай шалтгаан
• Харшил
• Шээс ялгаруулах замын гэмтэл (давсганд катетер тавих, гадны биет орох)
• Шээдэг сүвний нарийсал
• Бодисын солилцооны (эмгэг чихрийн шижин гэх мэт)
• Давсагны чулуу
Анхдагч урьдчилан сэргийлэлт
• БЗХӨ өвчилөхгүй байх
• Тохиолдын бэлгийн харьцаанд орвол заавал бэлгэвч хэрэглэх
• Шээдэг сүвээр ажилбар хийхэд болгоомжтой стандартын дагуу хийх (катетер тавих үед бэлэг эрхтний толгойг ариутгах, сайн тослох)
• Чихрийн шижинтэй хүмүүс сүвний үрэвсэлээр өвчлөхгүй байх
• Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих
Оношлогоо
Асуумж авах: сүүлийн сар, хоногуудад хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орсон эсэх
Зовуурь, эмнэлзүйн шинж
• Шээдэг сүвээр хорсоно
• Шээдэг сүвээр эрвэгнэх мэдрэмж төрөх
• Шээдэг сүвээр үе, үе хатгах
• Шээхэд хорсож өвдөнө
• Шээдэг сүвнээс ялгадас (цагаан, ногоон, шар, цэнхэр хөөстэй) гарна.
• Хярзан, шодойгоор чинэрч халуу оргиж өвдөнө.
• Шинж тэмдэг 25% – д илрэхгүй байж болдог.
Бодит үзлэгт:
• Шээдэг сүвний амсарт үрэвсэл үүссэн байна.
• Шээдэг сүвнээс цэнхэр – ногоон өнгөтэй идээрхэг ялгадас гарах, энэ ялгадас нь үнэртэй байж болно.
• Дотуур хувцсанд сүвний идээ наалдаж бохирлогдсон байж болно.
• Шээдэг сүвийг тэмтэрч үзхэд эмзэг байна.
Шинжилгээ: Лабораторийн шинжилгээ
• Шээдэг сүвний амсараас арчдас авах
• Шээдэг сүвний амсар дотроос арчдас авч шинжлэх
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээсний ариун чанарын шинжилгээ
• Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төрөгчийг илрүүлэх
Багажийн шинжилгээ
ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.
Хүндрэл:
• Шээдэг сүв нарийсах 10 – 45%
• Түрүү булчирхайн үрэвсэл
• Төмсөг ба түүний дайварын үрэвсэл
• Эрэгтэйчүүдийн үргүйдэл
• Reiter – ийн синдром


Шээдэг сүвний үрэвсэл (Urethritis)
”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/
Тодорхойлолт:
Үрэвсэл үүсгэгч нян, гэмлийн нөлөөгөөр шээдэг сүв үрэвсэх эмгэгийг шээдэг сүвний үрэвсэл гэнэ.өвөрмөц биш үрэвсэл нь элбэг тохиолдоно.
Шалтгаан:
Халдварын гаралтай
А.Өвөрмөц бус нянгийн шалтгаан
• Нянгийн (грамм эерэг, грамм сөрөг нян)
• Вирусын халдвар
• Холимог
• Мөөгөнцөрийн шалтгаан
Б. Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
• Заг хүйтэн
• Трихомонадын шалтгаант
• Микоплазм
• Уреаплазм
• Хламид
• Бэлгийн герпес /хомхой/
• Цитомегаловирус
• Папилломавирус
Халварын бус гаралтай шалтгаан
• Харшил
• Шээс ялгаруулах замын гэмтэл (давсганд катетер тавих, гадны биет орох)
• Шээдэг сүвний нарийсал
• Бодисын солилцооны (эмгэг чихрийн шижин гэх мэт)
• Давсагны чулуу
Анхдагч урьдчилан сэргийлэлт
• БЗХӨ өвчилөхгүй байх
• Тохиолдын бэлгийн харьцаанд орвол заавал бэлгэвч хэрэглэх
• Шээдэг сүвээр ажилбар хийхэд болгоомжтой стандартын дагуу хийх (катетер тавих үед бэлэг эрхтний толгойг ариутгах, сайн тослох)
• Чихрийн шижинтэй хүмүүс сүвний үрэвсэлээр өвчлөхгүй байх
• Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих
Оношлогоо
Асуумж авах: сүүлийн сар, хоногуудад хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орсон эсэх
Зовуурь, эмнэлзүйн шинж
• Шээдэг сүвээр хорсоно
• Шээдэг сүвээр эрвэгнэх мэдрэмж төрөх
• Шээдэг сүвээр үе, үе хатгах
• Шээхэд хорсож өвдөнө
• Шээдэг сүвнээс ялгадас (цагаан, ногоон, шар, цэнхэр хөөстэй) гарна.
• Хярзан, шодойгоор чинэрч халуу оргиж өвдөнө.
• Шинж тэмдэг 25% – д илрэхгүй байж болдог.
Бодит үзлэгт:
• Шээдэг сүвний амсарт үрэвсэл үүссэн байна.
• Шээдэг сүвнээс цэнхэр – ногоон өнгөтэй идээрхэг ялгадас гарах, энэ ялгадас нь үнэртэй байж болно.
• Дотуур хувцсанд сүвний идээ наалдаж бохирлогдсон байж болно.
• Шээдэг сүвийг тэмтэрч үзхэд эмзэг байна.
Шинжилгээ: Лабораторийн шинжилгээ
• Шээдэг сүвний амсараас арчдас авах
• Шээдэг сүвний амсар дотроос арчдас авч шинжлэх
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээсний ариун чанарын шинжилгээ
• Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төрөгчийг илрүүлэх
Багажийн шинжилгээ
ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.
Хүндрэл:
• Шээдэг сүв нарийсах 10 – 45%
• Түрүү булчирхайн үрэвсэл
• Төмсөг ба түүний дайварын үрэвсэл
• Эрэгтэйчүүдийн үргүйдэл
• Reiter – ийн синдром
Холбоо барих
Утас
8934-3838, 7575-1250
altanjor@gmail.com
Хаяг байршил
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 2-р хороолол, 2-р хороо, 71А байр 4 тоот (25-Р ЭМИЙН САНГИЙН ТӨВ ЗАМЫН ХОЙД АВТОБУСНЫ БУУДЛЫН ХОЙНО 3 ӨНДӨР НОГООН БАЙРНЫ ГОЛЫН БАЙР)