Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Уреаплазмын халдвар ?

Ureaplasma  бол бэлгийн замаар дамжин тархдаг маш түгээмэл халдвар боловч БЗХӨ гэж ангилалд оруулдаггүй, харин шээсний замын бактерийн халдвар гэж үздэг. Энэ өвчин нь ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг тул уреаплазмтай олон хүмүүс халдвар авсан гэдгээ мэдэхгүй байдаг. Уреаплазм нь эсийн хана байхгүй бактери юм. Эсийн хана байхгүй тул пенициллин зэрэг зарим нийтлэг антибиотикт тэсвэртэй байдаг. Уреаплазма нь эрэгтэй, эмэгтэй хүний ​​нөхөн үржихүйн системд нөлөөлдөг өвчин, эмгэгүүдийг үүсгэдэг.

Ureaplasma infection and male infertility. sexually transmitted diseases.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт (бэлгэвч) – хэрэглэхгүйгээр  бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Уреаплазмын халдвартай ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3 – 5 долоо хоног байна.

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон  шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.

Ureaplasma-ийн халдвар нь шээсний сүв үрэвсэх шалтгаан болдог. Үүнийг urethritis гэж нэрлэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь шээсний үрэвслийн дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна.

Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.

Хүндрэл:

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болно.

Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
  • Бэлгийн хосдоо үнэнч байх
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
error: Контент хамгаалагдсан байна !!