Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

☎ : 89343838, 7575125

Mycoplasma genitalium нь эрэгтэйчүүдэд гонококкийн бус шээсний сүвний үрэвсэл /уретрит/ үүсгэдэг нян юм. M. genitalium-ийг анх 1981 онд гонококкийн бус уретрит гэж оношлогдсон хоёр эрэгтэйн шээсний сүвний сорьцоос илрүүлсэн байдаг. Mycoplasma genitalium төрөл зүйл нь хамгийн жижиг бактериуд бөгөөд хүчилтөрөгчгүйгээр амьдрах чадвартай, Эсийн хана бүрэн хөгжөөгүй янз бүрийн хэлбэртэй байдаг. Ердөө 580 килобаз хэмжээтэй геномтой. Ойролцоогоор (300 х 600 нм хэмжээтэй). 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг. M. genitalium нь M. pneumoniae -аас редукт хувьслын замаар үүссэн байх боломжтой. M. genitalium- ийг өсгөвөрлөх нь маш хэцүү байдаг, учир нь организм нь хурдан бөгөөд ургахад нэгээс хоёр сар шаардлагатай байдаг.

Тархалт: Дэлхий даяар M. genitalium- ийн тархалт эрэгтэйчүүдийн дунд 1-4 хувь, эмэгтэйчүүдийн дунд 1-6.4 хувь байна АНУ-д хийсэн судалгаагаар M. genitalium- ийн тархалт нийт хүн амын дунд залуу насанд хүрэгсдийн дунд ойролцоогоор 1 хувь байгаа нь Neisseria gonorrhoeae (0.4 хувь) болон Chlamydia trachomatis (2.3 хувь) байна.

Бэлгийн замаар дамжиж халдварлах уу? M. genitalium -ийн бэлгийн замаар дамжих халдвар болохыг эмнэлзүйн болон молекулын биологийн шинжилгээ тархвар судлалын нотолгоогоор нотолсон.

ДНХ-ийн шинжилгээгээр M. genitalium- ийн хүмүүс ихэвчлэн геномын хувьд ижил бактерийн омог агуулдаг Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсарсан байдлаар тохиолддог.

Хүний биеийн аль хэсэгт байралдаг вэ?Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьсгалын зам, шээс, нөхөн үржихүйн эрхтэнд байгалийн жамаар амьдардаг бактери юм.

Mycoplasma -ын дамжих замууд: • Шодой• Үтрээ • Амаар • шулуун гэдсээр• Нийтийн бие засах газраар дамжин халдварлаж болно.Mycoplasma pneumoniae-ийг хүмүүс ханиах, найтаах замаар бусдад тараадаг .

Явц Бэлгийн идэвхтэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 70%-д нь тохиолддог бөгөөд дархлаа сулрах, ядрах үед үрэвсэл үүсгэж зовиур илэрч болно. 🧫Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зєвхєн хvний эсэд бэхлэгдэж амьдардаг. Микоплазмозыг vvсгэдэг бичил биетvvд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна.

Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хvйтэн), хламидиоз, эсвэл герпесийн эр эм, бэлэг эрхтэнүүдэд микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ vед л тэд єєрийн эзэн эсvvдийг гэмтээж эхэлдэг. Микоплазмозын vед шээс дамжуулах замын суваг, тvрvv булчирхай (эрэгтэй хvнд), умайн хvзvv(эмэгтэй хvнд), болон vтрээний салс (эмэгтэй хvнд) гэмтэх боломжтой.

Mycoplasma-ын үед илрэх шинж тэмдэг Микоплазмозоор євдєгсєдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Mycoplasma-ын халдварын эхний шатанд шинж тэмдэггүй байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь шээсний сүвний үрэвсэл үүсдэг . • Шээх үед өвдөх• Халуун оргих мэдрэмж төрөх • Хорсох• Загатнах • Ялгадас гарах • Улайлт үүсгэдэг.

Сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.

Микоплазмын халдварын хүндрэлүүд

Микоплазмын өвчний хүндрэл үүсэхэд ямар шалтгаанууд нөлөөлөх вэ?

Эмчилгээг үр дүнгүй хийх

Эм, тариаг цагт нь хэрэглэхгүй байх

Эмчилгээ таслах

Өөрөө буруу, дутуу эмчлэх

Эмчилгээний үед дэглэм алдагдах (Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэх, бэлгийн хавьталд орох)

Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсрах

Микоплазмын өвчний үед ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Эрэгтэйд:

Түрүү булчирхайн үрэвсэл

Төмсөгний үрэвсэл

Төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл

Үрийн цэврүүний үрэвсэл

Үргүйдэл

Оношлогоо Лабораторийн нарийн шинжилгээгээр оношлоно. Vvнд цус, шээсний шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, сэжигтэй ялгадасыг шинжлэх болон ПГУ шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Mycoplasma шинжилгээгээр илрэх ньБэлгийн хавьтагч чинь чамайг хуурсан гэж шууд ойлгож болохгүй бөгөөд эдгээр нянгууд нь олон жилийн турш ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Дархлаа сулрах, хэт их ядрах, зарим халварт өвчнин тусах зэрэг тохиолдолд хэвийн хэмжээнээс ихсэж үрэвсэл, зовиур өгч болдог. Хэрэв өвчтөнд микоплазмын халдвараас үүдэлтэй эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл тэдгээрийг эмчлэх шаардлагатай . Үүний эсрэгээр ямар ч шинж тэмдэггүй өвчтөнүүдэд эмчилгээ шаардлаггүй.

ЭмчилгээМикоплазмозын өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Зєв эмчилгээг зєвхєн эмч л хийж чадна.АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

error: Контент хамгаалагдсан байна !!