Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

https://www.facebook.com/Altanjor2004?mibextid=9R9pXO

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношлогооны Төв

☎ Холбоо барих утас: 89343838, 75751250

Chlamydia trachomatis нь түгээмэл тохиолддог грам сөрөг жижиг нян бөгөөд бэлгийн замын халдварт өвчин юм.

C. trachomatis нь АНУ-д хамгийн түгээмэл бүртгэгдсэн бактерийн халдвар бөгөөд 2021 онд 1,644,416 хламидийн халдвар бүртгэгдсэн нь 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 1-рт орж байна.

Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь шинж тэмдэггүй байдаг учраас халдварын байнгын нөөцийг бүрдүүлдэг. Халдвартай төрөх сувгаар төрсөн эхээс төрсөн нярайд коньюнктивит, уушигны үрэвсэл үүсч болно. Түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь шулуун гэдэс, коньюнктив зэрэг нийтлэг хучуур эдэд халдварын улмаас эмнэлзүйн хам шинж илэрч болно. Шууд хавьтлаар тархдаг, хөгжиж буй орнуудад түгээмэл тохиолддог нүдний халдвар болох лимфогранулома, эндемик трахома зэрэг C. trachomatis- ийн бусад төрлийн халдвар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэж болно.

Илрэх хугацаа

Халдвар авснаас хойш 5-14 хоногт шинж тэмдэг илэрч болно. Шинж тэмдэг илрэхгүйгээр удаан хугацаанд явж болдог. Эмчлэгдээгүй, хүндрэлгүй бэлэг эрхтний хламидийн халдварын талаар хийсэн судалгаануудыг авч үзхэд (оношлогдсоноос хойш долоо хоногоос сар хүртэл) 56-89 хувьд, 46-57 хувьд дор хаяж нэг жил болон түүнээс дээш хугацаанд үргэлжилсэн байна.

Эрэгтэйчүүдэд C. trachomatis-ээр үүсэх өвчинүүд

Urethritis /шээсний сүвний үрэвсэл/  –  C. trachomatis нь эрэгтэйчүүдэд гонококк бус уретритын хамгийн түгээмэл шалтгаан болдог. Өвчний шинж тэмдэггүй тохиолдлын хувь хүн амаас хамаарч өөр өөр байдаг ба 40-96 хувь. Эрэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шээсний сувгийн салст бүрхэвч эсвэл усархаг ялгадас гарч ирдэг ба шээсний сүвээр өвдөх, хорсох, ирвэгнэх зовиур илэрнэ.

Эпидидимит /төмсөгний дайварын үрэвсэл/ —  C. trachomatis нь N. gonorrhoeae- ийн хамт 35-аас доош насны бэлгийн идэвхтэй эрчүүдэд эпидидимитийн хамгийн түгээмэл эмгэг төрүүлэгчдийн нэг юм . Цочмог эпидидимиттэй эрэгтэйчүүдэд ихэвчлэн төмсөгний нэг талын өвдөлт, эмзэглэл, гидроцеле, эпидидимисийн хаван мэдрэгддэг. Шинж тэмдэггүй C.trachomatis-ийн халдвар нь төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл үүсгэдэг.

Простатит  –  С. trachomatis нь архаг түрүү булчирхайн үрэвслийн зарим тохиолдлын шалтгаан болно.

Реактив артрит –  БЗДХ-ын дараа реактив артрит үүсч болно.

ХЛАМИДИЙН ХАЛДВАРЫН ОНОШЛОГОО

  • Нуклейн хүчил олшруулах арга /PCR/ NAAT
  • Серологи
  • Эсрэг бие илрүүлэх энэ аргын мэдрэг чанар /80-95%/

Хэн шинжилгээ өгөх вэ?

Шинж тэмдэг илэрсэн хүмүүс, шинж тэмдэггүй боловч бэлгийн идвэхитэй амьдралтай хүмүүс. Бусад төрөлийн БЗХӨ өвдөж байсан хүмүүс эмчид хандаж шинжилгээ өгнө.

АШУ-ны магистр С.Арнабек (АУ-ны докторант)

error: Контент хамгаалагдсан байна !!