Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Мэдээ

Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.

Манай фэйсбүүк хуудас:

Спермограммын шинжилгээ гэж юу вэ?

Спермограммын шинжилгээ гэж юу вэ?

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв

Холбоо барих утас: 89343838, 75751250

Спермограммын шинжилгээ нь эрэгтэй хүнийг үр тогтоох чадвартай байна уу? Чадваргүй байна уу? Гэдгийг үнэлдэг эрэгтэйчүүдийн үргүйдлийн анхдагч шинжилгээ юм.

Үрийн шингэнийг багц параметрийн дагуу шинжилнэ: Эзэлхүүн, эр бэлгийн эсийн морфологийн бүтэц, тэдгээрийн хөдөлгөөн, гэх мэт. Эр бэлгийн эсийн шинжилгээ (Спермограмм) нь асуудлын ерөнхий чиглэлийг (хэрэв байгаа бол) харуулдаг. Заримдаа эмчилгээг сонгох, эр бэлгийн эсийн чанарын өөрчлөлтийг засахын тулд зөвхөн спермограмм л хангалттай байдаг. Бусад тохиолдолд илүү их судалгаа шаардагдана. Хэрэв спермограмын үр дүн хангалтгүй, эмгэг өөрчлөлт илэрсэн бол бусад шинжилгээ, судалгаа шаардагдана. Шинжилгээг лабораторид оптик микроскоп ашиглаж сперматологич шинжилнэ.

Шинжилгээний нээлт, хөгжлийн түүх

Анх удаа үрийн шингэний шинжилгээг Leeuwenhoek 1677 онд хийсэн бөгөөд зарим эрчүүдэд  эр бэлгийн эсийн хөдөлгөөн багасч  эсвэл эр бэлгийн эс огт хөдөлдөггүй болох нь тогтоогджээ .

1929 онд чанарын шинжилгээний анхны аргуудыг боловсруулсан болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үрийн шингэний шинжилгээний стандартыг шинэчлэн сайжруулж, клиник судалгаа  хийж байна. Хамгийн сүүлд ийм өөрчлөлтийг 2010 онд хийсэн бөгөөд энэ нь эр бэлгийн эсийн морфологитой холбоотой байв.

Спермограммын шинжилгээ өгөхдөө бие бэлдэх:

•         Спермограмм авахаас өмнө  2 – 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй, үрийн шингэн гадагшлуулаагүй байна.

•         Спермограммын шинжилгээний үр дүнд согтууруулах ундааны нөлөөг багасгахын тулд шинжилгээнээс 3 – 5 хоногийн өмнө ямар ч согтууруулах ундаа, түүний дотор шар айраг уухаа зогсооно.

•         Хэрэв та байнга эм ууж байгаа бол, эмээ зогсооно.

Эдгээр дүрмүүд нь бүх төрлийн үрийн шингэний шинжилгээнд хамаатай .

Спермограммын шинжилгээг хаана яаж өгдөг вэ?

Андрологи лабораторид ирж тусгай өрөөнд орж, кино үзэж өөртөө масажлах аргаар өөрөө үрийн шингэн гаргаж өгнө.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ:

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Холбоо барих утас: 89343838, 75751250


Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ:
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын (ДЭМБ) тодорхойлолтоор жирэмсэлэхээс сэргийлэх арга хэрэглэхгүй 12-сарын туршид бэлгийн харьцаатай хамтран амьдарсан боловч үр хүүхэд олоогүй хосыг үргүйдэлтэй хос гэж үздэг.


Үрийн шингэн гэж юу вэ?
Эрэгтэй хүний төмсөг, үрийн цэврүү, түрүү булчирхай, дайвар булчирхайнуудаас ялгарсан Нимбэгний хүчил, аскорбины хүчил, фруктоз, сүүний хүчил, спермин, простагландин, флавин, аскорбиний хүчил, эрготинин, холестерин, пиримидин, спермидин, фосфолипид, фибринолизин, цайр, фосфорын хүчил, фосфатаза, гиалуронидаза, Zn2+, Cl−, Ca2+, Mg2+, NO3−, PO43−, K+, Na+ ион болон эр бэлгийн эсээс тогтсон нужгай шингэн холимог юм. Эдгээр бодис нь эр бэлгийн эсийн үр тогтоох орчин нь болж өгдөг.
Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварын шинжилгээ өгхөд анхаарах зүйл
Үрийн шингэний шинжилгээ өгөхийн тулд 2 – 7 хоног үрийн шингэн гадагшлуулаагүй байх, архи хэтрүүлэн хэрэглээгүй, халуун ванн, саунд оролгүй ирж шинжилгээ өгнө. Үрийн шингэнийг тээвэрлэж авчирсанаар чанарын өөрчлөлт ордог тул тухайн эмнэлэг лабораторид ирж өөртөө массаж хийж үрийн шингэнээ гаргаж өгөх нь зүйтэй. ДЭМБ – 2010 онд гаргасан “Үрийн шингэнийг шинжлэх гарын авлага” 5 дахь хэвлэлийг хэргэлэхийг зөвөлдөг.

Цайр:

Цайр нь бие махбодын өсөлт хөгжил, нөхөн үржихүй, шархны эдгэрэлт, ясжилт, дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд чухал шаардлагатай эрдэс билээ. Хүний биед ойролцоогоор 2 – 3 грамм цайр агуулагддаг бөгөөд үүний 90% нь булчин, ясанд, үлдсэн хэсэг нь түрүү булчирхай, элэг, бөөр, арьс, тархи, зүрх, нүд гэх мэт эрхтэнүүдэд тархсан байдаг гэж үздэг. Цайр нь нөхөн үржихүйн дааврын тэнцвэр, бэлгийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эр бэлгийн эсэд дараах байдлаар нөлөөлдөг байна:
•Эр бэлгийн эсийн үүсэлт
•Эсийн доторх исэлдэлтийн урвалууд
•Эсийн ханын (мембран) тогтвортой байдал
•Эр бэлгийн эс үр тогтоолтонд бэлтгэгдэж, чадамжжих
•Эр бэлгийн эс өндгөн эсийн дотор нэвтрэн орох үйл явц (акросомын урвал)
Түүнчлэн зөвхөн эр бэлгийн эсийн үйл ажиллагаа төдийгүй үр тогтолт явагдах, үр хөврөл умайн хананд бэхлэгдэх үйл явцад нөлөө үзүүлдэг байна. Хэдийгээр цайрын дутагдал нь шууд үргүйдэлд хүргэхгүй ч дээрх олон үйл ажиллагаанд доголдол үүссэнээр эр бэлгийн эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрэгтэй хүний үр тогтоох чадвар багасдаг болохыг олон судалгаануудаар баталжээ.

Магни:

Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булчин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.

Насанд хүрсэн хүн хоногт 300-400 мг магни хэрэглэж байх ёстой гэж үздэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн магнийн хэрэгцээ нь үүнээс хэд дахин өндөр байна.

Магни нь нимбэг /лимон/ грейпфрут, самар, хар ногоон өнгийн хүнсний ногоо, алиманд агуулагддаг. Харин согтууруулах ундаа, шээс хөөлгөх бэлдмэл, жирэмслэлтээс сэргийлэх эм уух зэрэг магни нь шингэхгүй байж болно.

Магнийн цусны плазм дахь хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь насанд хүрэгчдэд 0,65 – 1,05 ммоль/л

Хлор:

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Кальци:

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээхийн тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

– чөлөөт буюу ионжсон кальци

– кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

– альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Кали:

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

Хоол хүнснээс авах, хүний биенд хуваарьлагдах ба биенээс гадагшлуулагдах гэсэн явцаас хүний бие дэх калийн хэмжээ нь хамаарч байдаг. Кали нь хүний биенд хуримтлагдаггүй болохоор бага зэргийн дутагдал нь л мэдрэл, булчингийн эдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан, гэдэсний түгжрэл, шээсний хэмжээ ихсэх г.м. таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Кали нь нимбэг, жүрж, зэрэг жимс, ногоон навчтай бүх хүнсний ногоонд, гаа, наран цэцгийн үр, гадил/банан, төмсөнд агуулагддаг. Үүнээс гадна биен дэх калийн агуулгыг нэмэгдүүлэх зориулалттай тусгай бэлдмэлүүд байдаг. Гэвч ийм бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь байх ёстой хэмжээнээсээ давч гарсан өндөр агуулга нь хүнийг хордуулдаг.

Калийн хэвийн хэмжээ

Нас   Цусан дахь калийн хэмжээ, ммоль/л

12 сар хүртэлх   4,1 – 5,3

12 сараас 14 нас хүртэл  3,4 – 4,7

14-өөс дээш нас  3,5 – 5,5

Цусан дахь калийн агуулга хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн байхыг гиперкаликеми гэдэг бөгөөд дараах эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– эсийн гэмтэл /цусын эс задрах, удаан хугацаанд өлсөх, шөрмөс татах, хүнд гэмтэл, гүн түлэгдэлт/

– шингэний дутагдал

– шок

– ацидоз /биеийн эд эс дэх хүчлийн агуулга өндөрсөх/

– бөөрний хурц дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– шингэж байгаа калийн давсны хэмжээ ихсэх

Мөн хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг болон бусад үйлчилгээтэй зарим эм, бэлдмэлийг уусны дараа калийн түвшин өндөрсдөг.

Сэтгэл санааны болон биеийн хэт ачаалал нь калийн дутагдалд хүргэж болно. Мөн этилийн спирт, кофе, сахар, шээс хөөх үйлчилгээтэй бэлдмэлүүд нь калийн үйлчилгээг буруулдаг. Мөн чихэрлэг зүйл хэт их иддэг, хоол сойх дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм барих үед калийн дутагдал үүсч болно. Кали агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх замаар калийн дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнээс гадна дараах эмгэг өөрчлөлтийн үед цусан дахь калийн түвшин нь хэвийн хэмжээнээсээ багассан /калийн дутагдлыг гипокалиеми гэнэ/ байдаг , үүнд:

– гипогликеми /цусан дахь глюкозын дутагдал/

– усан хаван

– гэдэсний цоорхой

– өлсгөлөн

– удаан хугацаанд бөөлжих, гүйлгэх

– бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн ялгаруулдаг дааврын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх

Натри:

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

Na нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.

Цусан дахь натрийн хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь  136 – 145 ммоль/л байна.

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Хламидиа трахоматис

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Хламидиа трахоматис

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Хламидиа трахоматис

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗХӨ) ихэвчлэн нэг хүнээс нөгөө хүнд бэлгийн замаар дамждаг. Ихэнх нь нэлээд түгээмэл тархацтай байдаг бөгөөд ялангуяа эрт үе шатандаа оношлогдвол үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой. Бэлгийн замын халдварт өвчин нь тухайн хүний бэлгийн чиг хандлага, эрүүл ахуйн стандартаас үл хамааран хүн бүрт халдаж болно.

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗХӨ)

  • Хламидиа трахоматис
  • Бэлгийн герпес
  • Гепатит В
  • Трихомониаз
  • ХДХВ
  • Хүний папиллома вирус
  • Molluscum contagiosum
  • Хамуу
  • Тэмбүү
  • Заг хүйтэн
  • Шанкройд

Хламидия трахоматис

Хламид өвчин Chlamydia trachomatis – ийн эсийн дотор шимэгчлэгч бактераар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн шинж тэмдэггүй 90% – д нь балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр явагдана. Халдвар авснаас хойш дунджаар 7 – 21 хоногийн дараа шинж тэмдэг илэрч болно.

Chlamydia trachomatis – нь дараах замаар дамжина

  • Шулуун гэдсээр
  • Үтрээ
  • Аман сексээр
  • Төрөх замаар нярайд халдварлаж болно. Жич: Маш ховор, цөөн тохиолдолд ахуйн замаар халвар авч болно.

Илрэх шинж

Эрэгтэйд:

  • Шээсний суваг, түүний амсар орчим ирвэгнэх, загатнах, хавагнах
  • Шээхэд хорсох
  • Шээсний сувгаас бага хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарах (ихэнхдээ үнсэн саарал ялгадас гарах)
  • Төмсөг орчим өвдөх, хавдах
  • Шулуун гэдсээр өвдөх
  • Шулуун гэдэснээс салсархаг шүүрэл ялгарах эсвэл цус алдах

Эмэгтэйд:

Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана.

  • Гадна бэлэг эрхтэн орчим загатнах
  •  бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх
  • Умайн хүзүүний салст улайж хавагнах
  • Их биш хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас

Гарч болох хүндрэл

  • Төмсөг, төмсөгний дайвар үрэвсэх
  • Түрүү булчирхайн үрэвсэл
  • Үрийн цэврүү булчирхайн үрэвсэл
  • Үргүйдэлд хүргэх
  • Аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл
  • Хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт
  • Умайн гаднах жирэмслэлт
  • Зулбалт
  • Өндгөвчний үрэвсэл
  • ХДХВ, БЗДХ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Урьдчилан сэргийлэх

  • Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих
  • Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
  • Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших
  • Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах
  • Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх

Зөвлөгөө

  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах
  • Эмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэх
  • Бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх

Эмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулах

Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот.                    

Утас:89343838, 75751250

© 2004-2020 Healthline Media UK Ltd, Их Британи, Red Ventures Company.

TORCH-ийн халдвар

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

TORCH-ийн халдваруудад:

  • – Токсоплазм
  • – (others) бусад – тэмбүү, ДОХ
  • – Рубелла вирус
  • – Цитомегаловирус
  • – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM

Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.

Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.

ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.

IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Genital herpes lesions and close-up view of herpes simplex viruses attaching to human cells, 3D illustration

Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

  • Ядрах, сульдах
  • Хоолой өвдөх
  • Тунгалгийн зангилаанууд хавдах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх

Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.

Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.

Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.

IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.

CMV, IgMCMV, IgGХариу
СөрөгСөрөгХалдвар аваагүйШинж тэмдгүүд өөр шалтгаантайДархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
ЭерэгСөрөгШинэ идэвхт халдварИдэвхгүй CMV идэвхжихCMV-ын дахин халдвар авсан
ЭерэгЭерэгИдэвхт халдвар
СөрөгЭерэгИдэвхгүй халдвар

Herpes simplex virus

Херпес 

вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

Tоксоплазм 

 шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг.  Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла 

 улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Treponema pallidum (Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

  • Хүний
  • Дархлал
  • Хомсдолын
  • Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
  • Хомсдол(Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Эпштейн баррын вирус

Хүний херпес вирус 4, (HHV – 4) гэж нэрлэдэг. Хүний хамгийн түгээмэл вирусын нэг юм. Амны хөндийгөөр халдвар дамжина. Халдвар авсан хүмүүст 50% нь шинж тэмдэг илэрдэггүй.

  • Халдварт мононуклеозын шалтгаан болно
  • Биркетийн хавдар
  • Хамар залгиурын хавдар
  • В – эсийн лимфома

Эпштейн-Барр вирусын халдвар нь ийм эмгэг үүсгэдэг:

  • зулбалт
  • ураг өсөлтгүй болох
  • Нялхсын нүдний гэмтэл
  • Бага жинтэй ураг төрөх
  • Хүүхэд амьсгалын тогтолцооны үйл ажиллагааны алдагдал
  • chroniosepsis

Салхин цэцэг ( варицелла )

Хүнд өвчин үүсгэдэг 8 херпес вирусын нэг нь дэлхийд өргөн тархсан варицелла зостер вирус (VZV) юм. Варицелла зостер вирус нь эмнэлзүйн хувьд ялгаатай салхин цэцэг (chicken pox), могой яр (shingles) гэсэн 2 өвчнийг үүсгэдэг. VZV-н анхны халдвар нь цэврүүт тууралтаар илэрдэг салхин цэцэг өвчнийг үүсгэдэг бол, хүний мэдрэлийн тогтолцоонд далд хэлбэрт (латент) орсон вирус дахин идэвхжиж дотоод гаралтай арьсны халдвар үүсгэхийг варицелаа зостер буюу могой яр гэдэг.

Оношилгооны чиглэл

  • Эмнэлзүйн онцлогт суурилсан оношилгоо “загатналт бүхий тууралт” –нд суурилдаг. Тууралт нь толгой, хуухь, их бие, мөчдөд тууралт арай цөөн байдлаар бүх биеээр туурна. Толбот-гүвдрүүт тууралт эхлэж гарснаар цаашид цэврүүнцэр, идээт цэврүүнцэр болж эцэст нь тавшиж эдгэрдэг. Тууралтын эдгээр үе шат нэг хугацаанд илэрдэг онцлогтой.
  • Эмнэлзүйгээр онош тодорхойгүй тохиолдолд цэврүүний шингэн, тав, хоолойн арчдас, тархи нугасны шингэн, цус, шүлснээс дээж авч полимеразийн гинжин урвал (PCR) шинжилгээгээр варицелла зостер вирусыг илрүүлж онош батлах боломжтой.

Эмгэг үйл зүй (эмгэг физиологи)

Варицелла зостер вирус нь байгальд зөвхөн хүнд оршдог эзэн-өвөрмөц, херпесийн бүлийн вирус юм. Вирусын халдвар агаар дуслаар эсвэл варицелл буюу херпес зостерийн арьсыг гэмтээсэн хэсэгтэй (тууралттай) хүрэлцэхэд дамждаг. Үүний дүнд амьсгалын эсвэл нүдний салстын эсүүдэд нэвтэрч, тэндээсээ хэсэг газрын дархлааны эсүүд болон тунгалгийн зангилаанд халдварладаг. Эдгээр халдварлагдсан дархлааны эсүүд хучуур эсүүд рүү вирусыг зөөн очсноор вирус хучуур эсүүдэд үржин арьсны тууралт болон виреми үүсгэдэг. Халдварын нууц хугацаа 10-21 хоног, өвчтөн арьсны тууралт илрэхээс 48 цагийн өмнөөс халдвартай болдог. Арьсны тууралт эхлээд жижиг, улаан гүвдрүү гарч 12-48 цагийн дараа цэврүү болж хөгждөг, энэхүү цэврүү “сарнайн дээрх шүүдэр” шиг харагддаг онцлогтой (зураг1).  Эдгээр нь маш их загатнадаг бөгөөд ихэнхдээ эхлээд толгой, хуухь эсвэл их бие дээр илэрдэг. Вирус мөн салстыг гэмтээдэг тул ам-залгиур болон үтрээний салст шархална. Цэврүүний шингэн 48 цагийн дараагаас булингартаж, цаашид тавшдаг. 72-96 цагийн дараагаас шингэнд удалгүй вирус илрэхээ болино. Тиймээс хамгийн халдвартай нь цэврүүт үе бөгөөд бүх тууралт тавшисны дараа халдвартай үе дуусдаг гэж үздэг. Арьсан дээр шинэ тууралт гарах хугацаа дунджаар 3-5 хоног боловч 1-7 хоногоор хэлбэлзэж болно. Тиймээс тууралтыг харахад бүх үе шат нэг хугацаанд харагддаг. Өөрөөр хэлбэл өвчтөн анх удаа ирж үзүүлэхэд бие дээрх тууралтууд гүвдрүү, цэврүү, тав гэх мэт тууралтын үе шатын бүх хэлбэр байна гэсэн үг юм. Мөчдөд хамгийн сүүлд тууралт гарах хандлагатай.  Тууралт өнгөц байдаг тул сорви тогтолгүй эдгэрдэг ч үсний зааг, хөмсгөнд тогтож болзошгүй. Варицелла зостер вирус нь мэдрэлийн арын язгуурын зангилаа, гавлын мэдрлийн язгуурын зангилаа, ургал мэдрэлийн зангилаанд далд хэлбэрээр үлддэг. Хэрвээ ахимаг насанд дахин идэвхижвэл херпес зостерийг буюу могой ярыг үүсгэдэг.

Оношилгоо

Эмэнлзүйн зовиур, халдвар авсан байх боломж, тууралтын онцлог зэрэг эмнэлзүйн онцлогт суурьлан оношилно. Гэхдээ вакцинжуулалтын өнөө үед салхин цэцгийн тохиолдол гайхалтай буурсан тул ихэнх шинэ эмч нарт салхин цэцгийг танихад төвөгтэй байх нь бий. Мөн дархлаа дараунгуйлагдсан өвчтөнд эмнэлзүй хэв шинжит бус байдлаар эсвэл хүнд зэргээр явагддаг тул оношлоход төвөгтэй болдог. Өнгөрсөн үед оношилгооны алтан стандарт нь биеийн эсвэл цэврүүний шингэнээс вирусын өсгөвөр бэлдэх байсан бөгөөд энэ нь хугаца их шаарддаг, үнэтэй арга юм. Харин өнөө үед цэврүүний шингэн, тав, арьс эсвэл хоолойн арчдас, цус, тархи нугасны шингэн, шүлс, болон эдийн биопсиноос вирусын ДНХ –г өсгөж, илрүүлэхэд хэрэглэж байна.

Ялган оношилгоо

Түүхэнд цагаан цэцэг өвчин хамгийн ноцтой нь байсан. Харин 1949 оноос хойш цагаан цэцгийн тохиолдол дахин бүртгэгдээгүй, тиймээс тохиолдох боломж маш бага ч магадгүй биотерроризмд ашиглахыг үгүйсгэхгүй. Цагийн цэцгийн үе шат нь салхин цэцэгтэй ижил ч үндсэн ялгаа нь том тууралт гардаг. Бусад салхин цэцэгтэй ижил эмгэгүүдэд түүхий , херпес маягийн экзем, энгийн херпесийн халдвар , гар-хөл-амны өвчин , херпес зостер буюу могой яр, амьтанд хазуулах, эмийн урвал, мөн хэв шинжит бус улаан бурхан багтана. Коксакиевирус болон эховирус нь ижил вирусын экзантем үүсгэдэг. Цусархаг салхин цэцэг нь менингококцемитэй ижил илрэх боломжтой. Стевен-жонсны хам шинж, хордлогот шок хам шинж мөн ижил илэрч болно. Үндсэн ялгаа нь тууралтын онцлог, тууралтын олон үе шат, холбоотой зовиур, болон тархвар зүйн асуумж юм.

Хүндрэл

Эрүүл чийрэг хүүхдэд хамгийн нийтлэг тохиолддог хүндрэл бол тууралтаа маажиснаас бактерийн хоёрдагч халдвар орох юм. тиймээс хүүхдийн хумсыг авснаар энэхүү хүндрэл үүсэхээс сэргийлэхэд туслах боломжтой. Энэ тохиолдолд хамгийн нийтлэг халдвар үүсгэгч нь Стаф. аурус, Стреп. пиогенус юм. Хэрвээ бактерийн хоёрдогч халдварын хүндрэл үүсвэл шаардлагатай антибиотикыг хэрэглэнэ.

Ноцтой хүндрэл өсвөл насныхан, насанд хүрэгчид, болон дархлаа дарангуйлагдсан хүмүүст тохиолдох илүү хандлагатай байдаг. Хамгийн нийтлэг нь субклиникал гепатит дагалдсан уушгины хатгаа байдаг. Мөн 10,000 хүн амд 1-3 –д мэдрэлийн талаас хүндрэл гардаг үүнд: энцефалит, менингит, церебеллар атакси, трансверс миелит багтдаг. Харвалтын хам шинж, цусархаг тууралт, Guillain-Barre´ хам шинж, ховор тохиолдолд үүсэх боломжтой.

Жирэмсний эхний болон хоёрдах гурван сард халдвар авахад хүнд зэргийн төрөлхийн малформаци үүсэх боломжтой. Гуравдах гурван сард салхин цэцгийн халдвар авахад шинэ нярайд түгмэл хүнд зэргийн эмгэг үүсгэх боломжтой.

Варцелла зостер вирусын халдварын удаан хугацааны дараах нийтлэг үр дагавар нь херпес зостер буюу могой яр байдлаар ахимаг насанд дахин идэвхжих юм. Нэгдсэн улсад жил тутам 1 сая гаруй хүн зостероор (могой яраар) өвчилдгөөс ихэнх нь 60-аас дээш насныхан байдаг. Могой яр нь өвдөлт, парестези, дизестези дерматомийн дагуу илэрч продромал фазаар эхэлж, цөөн хоногийн дотор нэг талд, дарматомын дагуу толбо-гүвдрүүт тууралт гардаг. Тууралт нь цэврүүтэн цаашид 10 гаруй хоногоос тавшдаг. Тууралт, өвдөлт, дизестези эргэн бүрэн эдгэрэх хугацаа ерөнхийдөө 4-6 долоо хоног байдаг. Хэрвээ тууралт бүрэн эдгэрсэн ч өвдөлт байсаар байвал үүнийг херпесийн дараах мэдрэлийн өвдөлт (постхерпетик невралги) гэж нэрлэдэг. Херпесийн дараах мэдрэлийн өвдөлт хүнд, эмчлэхэд бэрх, мөн хэдэн сараас хэдэн жил үргэлжлэх боломжтой. 

Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

ДЭМБ – ийн мэдээгээр хүүхэд гаргах насны гэр бүл болох хосуудын 8 хувь нь ямар нэгэн байдлаар үргүйдэлтэй учирдаг байна. Үргүйдэл нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёроос шалтгаалах ба уг шалтгаан нь олон янз байна. Үр хүүхэдгүй гэр бүл дотор эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй тэнцүү 50 – хувийг эзэлдэг ажээ. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал илт харагдах морфологи ба анатомийн өөрчлөлтгүй бол эр бэлгийн эсийн боловсрох явц, гадна дотны үзүүлэх хүчин зүйлтэй холбоотой байна. Эрэгтэйчүүдийн үргүйдэлийн дотороос шалтгаан нь тодорхойгүй буюу хэвийн үрийн шингэнтэй эмнэлзүйн хэлбэртэй үргүйдэл 50 – хувийг  эзэлж байна. Эр бэлгийн эсийн боловсрох явц (сперматогенез) даавраас хамаарах тул дааврын их бага хэмжээний нөлөөлөлөөс болж гипогонадизм эсвэл гиперпролактинеми үүснэ. Үргүйдлийн асуудал нөгөө талаас удамшилын материал хромсомын төвшин дэх гэмтэлтэй холбоотой байж болно.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг нарийвчлан спермограммын шинжилгээгээр тогтоодог:

Үүнд үрийн шингэн дэх сперматозойдийн тоо хэмжээ, хөдлөх чадвар зэрэг олон үзүүлэлэлтийг шалгаж шинжилдэг байна. Үрийн шингэнийг  шинжилгээнд авахын өмнө ямарваа нэгэн хэлбэрээр үрийн шингэн багадаа 2 – хоног гадагшлуулаагүй (бэлгийн харьцаанд орох, гар хангалга хийх, түрүү булчирхайн шулуун гэдэсний үзлэг болон шүүрлийн шинжилгээ өгөөгүй байх) байх шаардлагатай. Ихдээ үрийн шингэн 7 – хоног гадагшлуулаагүй байна. Үрийн шингэн бага хугацаанд гадагшлуулахгүй (2 – хоногоос бага хугацаанд) шинжилгээ өгвөл үрийн шингэний нийт хэмжээ бага байх, эр бэлгийн эсийн тоо хэвийн хэмжээнээс бага гарах гэх мэтээр шинжилгээний хариунд өөрчлөлт илэрч болно. Урт хугацааны туршид үрийн шингэн гадагшилуулахгүй байх нь үрийн шингэний хэмжээ ерөнхийдөө ихсэх боловч эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаашрах хандлагатай байдаг. Спермограммын шинжилгээгээр өөрчлөлттөй гарсан тохиолдолд 20 – оос 70 хоногийн дараа шинжилгээг дахин хийж байж үр тогтоох чадвахыг дүгнэх боломжтой. Үрийн шингэний шинжилгээгээр эрэгтэйчүүдийн нөхөн үржхүйн эрхтэнүүд болох түрүү булчирхай, үрийн цэврүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар булчирхайн үйл ажиллагаа, үрэвсэл зэргийг үнэлэх боломжтой байдаг (ДЭМБ 2010).

Гормоны шинжилгээ

Гормоны өөрчлөлт нь тухайн хүний насанд байх хэвийн хэмжээнээс доогуур үзүүлэлттэй бөгөөд, үрийн шингэний шинжилгээнд төмсөгний хүнд хэлбэрийн эр бэлгийн эсийн боловсруулах чадварын дутмагшил (oligozoospermia), эр бэлгийн эсгүй байх, үрийн шингэний багасалт илэрч бэлгийн дуршил буурах, хөх томрох, харааны талбайн алдагдал, толгой өвдөх, төмсөгний жижигрэлийн шинж тэмдэг хавсарсан гормоны өөрчлөлтийг сэжиглэж болно.

Эр бэлгийн эсийн эсрэг биет

Эр бэлгийн эсийн хөдөлгөөн муудаж бөөгнөрөх үзэгдэл юм. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь судас, үрийн суваг, төмсөгний хана, төмсөгний дайварын хана гэмтэхэд үүсдэг. Эсрэг биетийн үүсэх газар нь түрүү булчирхай болон үрийн цэврүүг дурьдаж болох ба үрийн сувгийг таслах мэс заслын дараа ч үүсэх магадлалтай. Үр дамжуулах замын бөглөрөл, халдвар, мэс засал, төмсөгний үрэвсэл, төмсөгний судас бүдүүрэх үед үүсч болно.

Хромосомын шинжилгээ

Генийн өвчин болон хромосомын өөрчлөлт байгаа эсэхийг үзнэ.

Шулуун гэдсний ЭХО-гоор

Дурантай ЭХО-нь үрийн цэврүү, түрүү булчирхай, үрийн дамжуулах хоолойг ажиглах боломтой бөгөөд үрийн хоолойн бөглөрөл , үрийн цэврүүн хавдрыг оношлоход хэрэглэнэ.

Үр дамжуулах хоолойн тодруулагчтай шинжилгээ

Эр бэлгийн эсгүй, төмсөгний хүнд хэлбэрийн эр бэлгийн эсийн боловсруулах чадварын дутмагшил(oligozoospermia), өвчтнөөс төмсөгнөөс эдийн шинжилгээ авахад хэвийн гарсан тохиолдолд үр дамжуулах хоолой бөглөрсөн эсэхийг үзэхийн тулд хийдэг.

Төмсөгний эдийн шинжилгээ

Хэвийн төмсөгний хөгжилтэй эр бэлгийн эсгүй өвчтнөөс үр дамжуулах замын бөглөрөл болон төмсөгний эмгэгийг ялгаж оношлохын тулд хийдэг. Хоёр талын төмсөгний хэмжээ адилхан бол нэг талаас нь л шинжилгээ авахад болно. Хоёр талын төмсөгний хэмжээ ялгаатай бол хоёр талыг хоёуланг нь шинжлэх буюу эсвэл хэвийн хэмээн үзэж буй талаас шинжилгээг авна.

Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар, тогтмол хэргэлдэг зарим төрөлийн эмийн бодис зэрэг хүчин зүйлс орно.

Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

Sperm approaching an unfertilized egg prior to conception.

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог.

Гахайн хавдар

Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлд

хүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.

Гэмтэл

Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.

Сэтгэл санааны дарамт

Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Хортой зуршлууд Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.

Хавдар

Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.

Нас

Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна.

Бусад

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.

Холбоо барих утас: 89343838, 75751250

Бэлгийн үү (HPV), папилома вирус (ХПВ)”Алтанжор”

Бэлгийн үү (HPV), папилома вирус (ХПВ)”Алтанжор”

Эрэгтэйчүүдийн оношлогооны төв

Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн үү нь хүний папилломын вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Орчин үед энэ вирусийн 100 гаруй хэв шинж мэдэгдэж байна. Хүний папиллом вирусын /ХПВ/ 6, 11 хэв шинж нь бэлгийн үү өвчин, ХПВ-ын 16, 18, 31, 33, 35 хэв шинж нь умайн хүзүүний хучуур эсийн гаж хувирлыг үүсгэн улмаар хорт хавдар үүсгэдэг.Бэлгийн үү яаж халдварладаг вэ?1. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/ ХПВ халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг. ХПВ-ээр халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог. ХПВ халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна. Арьсны бүтэц, арьс салстанд бэлгийн үү хэрхэн өсч үржиж арьс, салст дээр ургаж гарч буй байдал2. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжина.Бэлгийн үү өвчний үед хэдийд шинж тэмдэг илрэх вэ?Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч болдог /дунджаар 1-8 сар/.Бэлгийн үү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд, эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.Ихэнх тохиолдолд энэ ургацаг нь ямар нэг зовиур илэрдэггүй.Гэхдээ үү ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовиур илэрч болнo. Бэлгийн үү өвчний үеийн хүндрэл, хор хөнөөл нь юу байх вэ?1. Өвчин үүсгэгч вирүс нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.2. Хүний папилломын вирусын хавдар үүсгэх эрсдэл өндөр зарим хэв шинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.3. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай хобоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр.Бэлгийн үү өвчин эмчлэгддэг үү?Эмчилгээний олон аргууд байдаг боловч нэг нь ч төгс эмчилгээ болж чаддаггүй. Одоогоор дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Иймээс хийгдэж буй эмчилгээнүүд зөвхөн шинж тэмдгийн эсрэг юм. Ихэвчлэн бэлгийн үүг лазер, электрокоагуляци (цахилгаан)-аар түлж авдаг. Эмчилгээний дараа сорви тогтох хандлагатай байдаг.Бэлгийн үү өвчнийг урьдчилан сэргийлж болох уу?1. Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх2. Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.3. Одоогоор дэлхий дахинд ХПВ 16, 18, 6, 11-ийн эсрэг буюу бэлгийн үү, умайн хүзүүний хорт хавдар үүсгэх хэв шинжүүдийн эсрэг 2 төрлийн урьдчилан сэргийлэх вакциныг /Gardasil and Cervarix/ хийж байна. Дээрх вакциныг охид болон хөвгүүдэд бэлгийн харьцаанд орохоос өмнө хийх бөгөөд нилээн өртөг өндөртэй тул хөгжиж буй орнуудад хэрэглэх боломж бага байдаг.

Түрүү булчирхайн хоргүй томрол (Begin Prostatic Hyperplasia)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Түрүү булчирхайн хоргүй томрол (Begin Prostatic Hyperplasia)

Эр бэлгийн дааварын бууралттай хамааралтай түрүү булчирхай томордог хоргүй хавдар юм. Түрүү булчирхай томорч шээдэг сүвийг дарж шээсний гарцанд өөрчлөлт орох, шээс хаагдах шинжээр тод илэрдэг эмгэг.

Шалтгаан:

  • Дааврын тэнцвэр алдагдсанаас түрүү булчирхайн хоргүй томролтоор өвчилнө.
  • 50 дээш насны эрэгтэйчүүд бэлгийн дааврын харьцаа, тестостерон итгэлцүүрт өөрчлөлт орж бэлгийн дааврын ялгаралын хэмжээ багасна.
  • Тестостерон чухал үүрэгтэй.
  • Цусанд эргэлдэх эр бэлгийн даавар багасаж, эстрадиолийн хэмжээ нэмэгдэнэ.
  • Улмаар бие организм дахь эстроген дааврын хэмжээ нэмэгдэж, өсөлтийн фибробласт факторын идэвх нэмэгдэн, холбогч эдийн дролифераци идэвхижинэ.
  • Бэлгийн харьцаанд удаан хугацаанд ороогүй хүмүүст түрүү булчирхай томрох хандлага гарна.
  • Архи уух, халуун ногоо
  • Бэлгийн сулралын эмгэг

Ангилал:

Хэмжээгээр нь

  • Жижиг аденома 30 гр хүртэл
  • Дунд зэргийн аденома 70 гр хүртэл
  • Том аденома 250 гр хүртэл

Гистологи:

  1. Аденома (булчирхайлаг эд давамгайлсан)
  2. Фиброаденома (холбогч эд, давамгайлсан булчирхайлаг эд)
  3. Фиброаденома (холбогч эд, булчингийн ширхэг, булчирхайлаг эдийн цогц) тус тус тодорхойлогдоно.

Эмнэлзүйн үе шатаар нь:

  • Нэгдүгээр үе
  • Хоёрдугаар үе
  • Гуравдугаар үе
Medicine doctor touching electronic medical record on tablet. DNA. Digital healthcare and network connection on hologram modern virtual screen interface, medical technology and network concept.

Эмгэг жам:

ТБХТ үүсэх хүчин зүйл нь олон хүчин зүйлээс бүрддэг.

  • Андроген даавар багасанттай шууд хамааралтай
  • ТБ хучуурын пролифераци үүсч булчирхайлаг эдийн хэт ургалт
  • Эстроген даавар ихсэлт стромын (тулгуур эдийн) пролифераци хэт ургалт
  • 5 – α андростендиол багассанаас α – 1 рецепторын хэмжээ, идэвхи нэмэгдэж давсагны хүзүүний гилгэр булчингийн агчилт илэрнэ.

Эрт илрүүлэлт, оношлгоо

50 дээш насны эрчүүдийн дунд жилд нэг удаа ХАО – д түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзэх.

Лабораторийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Гормоны шинжилгээ
  • Тестостерон
  • FSH
  • LH
  • Түрүү булчирхайн өвөрмөц антиген (PSA)

Зовуурь, эмнэлзүйн шинж:

  • Явц нь аажим удаан
  • Шээсний хүч сул гарна
  • Шээсний доод замын алдагдлын шинж
  • Давсагны үйл аиллагааны хямрал
  • Гадагшлуулах үйл ажиллагааны хямрал
  • Шээс тасалдана
  • Шээсний эрч сулрана
  • Шээс удаан гарна
  • Шээс дүлүүлнэ
  • Дусагнаж шээнэ
  • Шээсний хурд буурна
  • Үлдэгдэл шээс ихсэнэ

Шээс хуримтлуулах үйл ажиллагаа хямрал

  • Дүлэлт, базлалт
  • Ойрхон олон шээнэ
  • Шөнө олон шээнэ
  • Шээсээ барихгүй болно
  • Давсагны багтаамж багасна.

Түрүү булчирхай 3 – хэлбэрээр томордог:

  1. Шулуун гэдэсний зайруу түрж томорно.
  2. Давсагруу томорно.
  3. Шээдэг сүьний зайд томроно.

www.eregteichuud.mn

Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)

Тодорхойлолт

Дайврыг үрэвсүүлэгч эмгэг төрөгч цус тунгалгийн замаар эсвэл үрийн сувгаар дамжин үрэвсэл үүсгэнэ. Цаашлаад үргүйдэлд хүргэж болох эмгэг. Ихэвчлэн залуу хүмүүст (14 – 35) насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Настай хүнд давсаг, түрүү булчирхайн мэс заслын дараа тохиолдож болно.

Өвчний код (ӨОУ – ын ICD10 – р ангилал): N45

Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)

  • Шээсний замаар халдвар дамжин орох

Үүсгэгч нь өвөрмөц ба өвөрмөц бус байна.

  • Бэлгийн замын халдвар авах (заг хүйтэн, хламид, уреаплазм, микоплазм, трихомонад гэх мэт)
  • Өвөрмөц бус нянгууд (стафилококк, стрефтококк, гэдэсний савханцар гэх мэт)
  • Вирус (гахайн хавдрын вирус, энтровирус, томуугийн вирус гэх мэт)
  • Өвөрмөц үүсгэгч нь сүрьеэ, тэмбүү
  • Биеийн дархлаа сулдах
  • Чихрийн шижин
  • Шээдэг сүвээр олон хоног гуурстай байх
  • Шээдэг сүвний нарийсал
  • Шээсний архаг хаагдал

Халдвар дамжих зам:

  • Цус тунгалгийн судсаар халдвар дамжих
  • Шээсний замаар халдвар дамжих (өгсөх, уруудах зам)
  • Үрийн сувгаар дамжих

Анхдагч урьдчилан сэргийлэлт

  • Дээрх эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх
  • Тохиолдлын бэлгийн харьцаанд орвол бэлгэвч хэрэглэх.
  • Өсвөр насны хүүхэдүүдэд бэлгийн зөв зан үйлийн сургалт явуулах
  • Шээдэг сүвээр гуурс тавих бол стандартын зааврыг баримтлах

Сүрьеэгийн гаралтай үрэвсэлийн өвдөлт бага, хуухнагт идээт цорго үүссэн байж болно.

Оношлогоо

Зовуурь:

  • Төмсөг цавируу өвдөнө
  • Үрийн шингэн цусны туяатай гарах
  • 37ᴼ дээш халуурах
  • Цавь хярзанруу өвдөлт дамжина
  • Үрэвсэлтэй талын бөөрлүү татаж өвдөнө
  • Дотор муухайрна, хоолонд дургүй болно
  • Явах болон хурьцлын үед, ачаалалтай ажиллах үед өвдөлт нэмэгдэнэ.

Шинжилгээ:

  1. Цусны ерөнхий шинжилгээ
  2. Шээсний ерөнхий шинжилгээ
  3. Шээсний ариун чанар
  4. Биохимийн шинжилгээ
  5. PCR шинжилгээ
  6. Үрийн шингэний шинжилгээ спермограмма
  7. Үрийн шингэнд дайвар булчирхайн үйл ажиллагаа үзэх

Багажийн шинжилгээ

  1. ХАО – д хоёр бөөрь түрүү булчирхайь үлдэгдэл шээс үзэхь хоёр төмсөг, дайвар
  2. Цээж гэрэлд харах

Эмчилгээ

  1. Эмийн
  2. Мэс засал эмчилгээ

Монгол эрэгтэйчүүдэд түгээмэл тулгарч буй эрүүл мэндийн асуудал

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

“Эрүүл эр хүн, их зүйлийг бүтээнэ”

Та манайд хандсанаар дараах шинжилгээнүүдийг өгч болно.

Холбоо барих дугаар: 89343838, 75751250

Холбоо барих

Утас

8934-3838, 7575-1250

Email

altanjor@gmail.com

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 2-р хороолол, 2-р хороо, 71А байр 4 тоот (25-Р ЭМИЙН САНГИЙН ТӨВ ЗАМЫН ХОЙД АВТОБУСНЫ БУУДЛЫН ХОЙНО 3 ӨНДӨР НОГООН БАЙРНЫ ГОЛЫН БАЙР)

error: Контент хамгаалагдсан байна !!