Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Тодорхойлолт: Аарцаг орчмын өвдөлт, шээсний гарцын болон бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт, сэтгэл зүйн дарамт үрэвслийн шинж тэмдэгээр илэрдэг өвчин.Аарцагийн архаг өвдөлтийн хам шинж – 3 сараас доошгүй хугацаанд аарцаг орчмын өвдөлт болон таагүй мэдрэмжээр илэрдэг эмгэг юм.

Түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлөх хүчин зүйл:

• Архи – 50%

• Шээсний сүвний өвөрмөц үрэвсэл үүсгэгчид 30% /Хламидия 10%, Уреаплазм 10%, Бусад 10%/• Бактерийн бус гаралтай – 20%

Шалтгаан:

• Бэлгийн хавталд удаан хугацаанд орохгүй байх

• Бэлгийн ажлыг хэтрүүлэх

• БЗХӨ • Дархлаа сулрах

• Эр бэлгийн дааврын хэмжээ буурах

• Хөдөлгөөний хомсдол

• Согтууруулах хэтрүүлэн хэрэглэх

• Даарч хөрөх

• Судасны эмгэг

• Стресс (Бухимдал)

• Бариу дотуур хувцас өмсөх

• Шээсний сүвний үрэвсэлийг дутуу эмчлэх, архагшуулах

Ангилал:

1. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл

2. Түрүү булчирхайн нянгийн гаралтай архаг үрэвсэл

3. Аарцагийн өвдөлтийн хам шинж

4. Шинж тэмдэггүй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл Урьдчилан сэргийлэлт:

• Хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхийх

• Хөвөн даавуун чөлөөтэй дотуур өмд өмсөх

• Доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөний идэвхитэй байх

• Тогтмол бэлгийн харьцааанд орж байх

• Бэлгийн эрүүл ахуйн дэглэм сахих

• Тохиолдын бэлгийн хавьтлаас сэргийлэх

• Зовиур илэрсэн үед эмчид хандах

Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх хүчин зүйл:

• Цоорхой шүд

• Гэдэсний халдвар

• Умранз

• Сүвний нарийсал

• Меатусын нарийсал

• Түрүү булчирхайн эмгэг

Эрт илрүүлэлт, оношлогоо Зовиур, эмнэлзүйн шинж Өвөрмөц шинжүүд

• Хярзангаар өвдөнө

• Цочмог үед 370 дээш халуурна

• Шээс ойр ойрхон хүрнэ

• Шээхэд өвдөх, хорсоно

• Хэвлийн доогуур өвдөнө

• Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэх

• Бэлэг эрхтэн дутуу хөвчрөнө

• Хурдан дур тавина

• Дур тавьны дараа ядрана

Өвөрмөц бус шинжүүд

• Нуруу ууцаар өвдөнө

• Хөдөлмөрийн чадвар буурна

• Нойргүйтэнэ

• Чих шуугина

• Өглөөгүүр бие хүндрэнэ

• Шээс хүчгүй гарна

• Нарийхан салаалж шээнэ

• Шөнө олон шээх гэх мэт шинж тэмдэг илрэнэ. Бага аарцагийн эрхтэний цусан хангамжийн дутагдал, зогсонгоших байдлаас болоод түрүү булчирхайн шүүрлийн зогсонгоших байдлаас болоод түрүү булчирхан шүүрлийн зогсонги үүснэ. Ихэнхдээ удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгүй байх, байнга суугаа ажил хийдэг хүмүүс нянгүй үрэвсэлийн эмгэг тохиолдоно.

Шинжилгээ Лабораторийн шинжилгээнд

1. Шээсний ерөнхий шинжилгээ

2. Цусны ерөнхий шинжилгээ

3. Шээсний ариун чанарын шинжилгээ

4. Үрийн шингэнд үрэвсэл тодорхойлох шинжилгээ

5. Үрийн шингэнд бактер ургуулах

6. Үрийн шингэнд молекул биологийн шинжилгээгээр өвөрмбц эмгэг төрүүлэгч тодорхойлох

7. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч (PSA)

Багажийн шинжилгээнд

1. ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзнэ.

2. Шаардлагатай тохиолдолд КТГ хийх.

Хүндрэл:

• Үрийн цэврүүний үрэвсэл

• Төмсөг болон дайварын үрэвсэл

• Эрэгтэйчүүдийн үргүйдлийн

• Бэлгийн сулрал

• Түрүү булчирхайн буглаа

error: Контент хамгаалагдсан байна !!