Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Үрийн уйланхай (Spermatocele)

Үрийн шингэнээр дүүрсэн төмсөгний жижиг уйланхай нь эмнэлзүйн хуьд хэмжээнээсээ болж илэрдэггүй ихэвчлэн задлан шинжилгээний материалд хамаарагдана.

Төмсөгний дайврын үрийн уйланхай нь олонтоо тохиолддог ба эмнэлзүйн ач холбогдолтой. Энэ нь дайвар буюу түүнээс салбарлаж гарсантай холбогдсон шингэнээр дүүрсэн хөндий юм. Дотор хана нь бортого хэлбэрийн хучуур эсээр хучигдана. Уйланхай нь ихэвчлэн хөдөлгөөнтэй, эр бэлгийн эс тосны биет, дан лейкоцит болон хучуур эсүүдтэй сперматозоидтой саармаг эсвэл шүлтлэг урвалтай үрийн шингэнийг агуулна. Уйланхай үүсэх нь үрийн сувгийн зам гэмтсэнтэй холбоотой. Үрийн шүүрэл хаагдахад хүргэдэг шалтгааны хүчин зүйл нь гэмтэл ба үрэдсэл.

Үрийн уйланхай нь үр хөврөлийн үүсвэрээс үүссэн байж болно.

А. Төмсөгний дээд хэсэгт байрлалтай хөлгүй уйланхайнууд Ducti paramesonephzici үлдэгдлийн улмаас үүснэ.

Б. Төмсөгний дайврын толгойтой холбоотой хөлтөй уйланхайнууд mesonephros – ийн үлдэгдлээс үүснэ.

В. Ихэнхдээ битүү үрийн сувганцаруудаас бүрдсэн үрийн сувгийн доторх үүсгэвэр болох paradidymis – ийн аас үүсч болно.

Эмнэлзүйн явц ба бодит үзлэг:

Өвчин шинж тэмдэггүй явагдана.

  • Зөвхөн том уйланхайнууд явган явах, бэлгийн харьцаанд ороход саад болж болно.
  • Хөлтөй уйланхайнууд бэлгийн ажил хийх үед өвдөлт өгч болох ба энэ нь энэ нь уйланхай эр бэлгийн эсээр дүүрдэгтэй холбоотой.
  • Өвчтөн үрийн уйланхайг ихэвчлэн тохиолдлын чанартай илрүүлдэг.

Багажийн шинжилгээн:

  • ХАО
  • Уйланхайг гэрэлтүүлж үзэх

Лабораторийн шинжилгээ:

  • ЦДШ
  • ШДШ
  • Үрийн шингэний шинжилгээ
  • HIV
  • TPHA
  • Элэгний B болон С вирус

Эмчилгээ: Уйланхайг мэс засалаар орчиноос нь шулж авах эмчилгээ хийнэ.

error: Контент хамгаалагдсан байна !!