Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Мэдээ

Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.

Манай фэйсбүүк хуудас:

Түрүү булчирхайн хоргүй томрол (Begin Prostatic Hyperplasia)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Түрүү булчирхайн хоргүй томрол (Begin Prostatic Hyperplasia)

Эр бэлгийн дааварын бууралттай хамааралтай түрүү булчирхай томордог хоргүй хавдар юм. Түрүү булчирхай томорч шээдэг сүвийг дарж шээсний гарцанд өөрчлөлт орох, шээс хаагдах шинжээр тод илэрдэг эмгэг.

Шалтгаан:

  • Дааврын тэнцвэр алдагдсанаас түрүү булчирхайн хоргүй томролтоор өвчилнө.
  • 50 дээш насны эрэгтэйчүүд бэлгийн дааврын харьцаа, тестостерон итгэлцүүрт өөрчлөлт орж бэлгийн дааврын ялгаралын хэмжээ багасна.
  • Тестостерон чухал үүрэгтэй.
  • Цусанд эргэлдэх эр бэлгийн даавар багасаж, эстрадиолийн хэмжээ нэмэгдэнэ.
  • Улмаар бие организм дахь эстроген дааврын хэмжээ нэмэгдэж, өсөлтийн фибробласт факторын идэвх нэмэгдэн, холбогч эдийн дролифераци идэвхижинэ.
  • Бэлгийн харьцаанд удаан хугацаанд ороогүй хүмүүст түрүү булчирхай томрох хандлага гарна.
  • Архи уух, халуун ногоо
  • Бэлгийн сулралын эмгэг

Ангилал:

Хэмжээгээр нь

  • Жижиг аденома 30 гр хүртэл
  • Дунд зэргийн аденома 70 гр хүртэл
  • Том аденома 250 гр хүртэл

Гистологи:

  1. Аденома (булчирхайлаг эд давамгайлсан)
  2. Фиброаденома (холбогч эд, давамгайлсан булчирхайлаг эд)
  3. Фиброаденома (холбогч эд, булчингийн ширхэг, булчирхайлаг эдийн цогц) тус тус тодорхойлогдоно.

Эмнэлзүйн үе шатаар нь:

  • Нэгдүгээр үе
  • Хоёрдугаар үе
  • Гуравдугаар үе
Medicine doctor touching electronic medical record on tablet. DNA. Digital healthcare and network connection on hologram modern virtual screen interface, medical technology and network concept.

Эмгэг жам:

ТБХТ үүсэх хүчин зүйл нь олон хүчин зүйлээс бүрддэг.

  • Андроген даавар багасанттай шууд хамааралтай
  • ТБ хучуурын пролифераци үүсч булчирхайлаг эдийн хэт ургалт
  • Эстроген даавар ихсэлт стромын (тулгуур эдийн) пролифераци хэт ургалт
  • 5 – α андростендиол багассанаас α – 1 рецепторын хэмжээ, идэвхи нэмэгдэж давсагны хүзүүний гилгэр булчингийн агчилт илэрнэ.

Эрт илрүүлэлт, оношлгоо

50 дээш насны эрчүүдийн дунд жилд нэг удаа ХАО – д түрүү булчирхай, үлдэгдэл шээс үзэх.

Лабораторийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Гормоны шинжилгээ
  • Тестостерон
  • FSH
  • LH
  • Түрүү булчирхайн өвөрмөц антиген (PSA)

Зовуурь, эмнэлзүйн шинж:

  • Явц нь аажим удаан
  • Шээсний хүч сул гарна
  • Шээсний доод замын алдагдлын шинж
  • Давсагны үйл аиллагааны хямрал
  • Гадагшлуулах үйл ажиллагааны хямрал
  • Шээс тасалдана
  • Шээсний эрч сулрана
  • Шээс удаан гарна
  • Шээс дүлүүлнэ
  • Дусагнаж шээнэ
  • Шээсний хурд буурна
  • Үлдэгдэл шээс ихсэнэ

Шээс хуримтлуулах үйл ажиллагаа хямрал

  • Дүлэлт, базлалт
  • Ойрхон олон шээнэ
  • Шөнө олон шээнэ
  • Шээсээ барихгүй болно
  • Давсагны багтаамж багасна.

Түрүү булчирхай 3 – хэлбэрээр томордог:

  1. Шулуун гэдэсний зайруу түрж томорно.
  2. Давсагруу томорно.
  3. Шээдэг сүьний зайд томроно.

www.eregteichuud.mn

Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Төмсөний дайварын үрэвсэл (Epididimitis)

Тодорхойлолт

Дайврыг үрэвсүүлэгч эмгэг төрөгч цус тунгалгийн замаар эсвэл үрийн сувгаар дамжин үрэвсэл үүсгэнэ. Цаашлаад үргүйдэлд хүргэж болох эмгэг. Ихэвчлэн залуу хүмүүст (14 – 35) насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Настай хүнд давсаг, түрүү булчирхайн мэс заслын дараа тохиолдож болно.

Өвчний код (ӨОУ – ын ICD10 – р ангилал): N45

Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)

  • Шээсний замаар халдвар дамжин орох

Үүсгэгч нь өвөрмөц ба өвөрмөц бус байна.

  • Бэлгийн замын халдвар авах (заг хүйтэн, хламид, уреаплазм, микоплазм, трихомонад гэх мэт)
  • Өвөрмөц бус нянгууд (стафилококк, стрефтококк, гэдэсний савханцар гэх мэт)
  • Вирус (гахайн хавдрын вирус, энтровирус, томуугийн вирус гэх мэт)
  • Өвөрмөц үүсгэгч нь сүрьеэ, тэмбүү
  • Биеийн дархлаа сулдах
  • Чихрийн шижин
  • Шээдэг сүвээр олон хоног гуурстай байх
  • Шээдэг сүвний нарийсал
  • Шээсний архаг хаагдал

Халдвар дамжих зам:

  • Цус тунгалгийн судсаар халдвар дамжих
  • Шээсний замаар халдвар дамжих (өгсөх, уруудах зам)
  • Үрийн сувгаар дамжих

Анхдагч урьдчилан сэргийлэлт

  • Дээрх эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх
  • Тохиолдлын бэлгийн харьцаанд орвол бэлгэвч хэрэглэх.
  • Өсвөр насны хүүхэдүүдэд бэлгийн зөв зан үйлийн сургалт явуулах
  • Шээдэг сүвээр гуурс тавих бол стандартын зааврыг баримтлах

Сүрьеэгийн гаралтай үрэвсэлийн өвдөлт бага, хуухнагт идээт цорго үүссэн байж болно.

Оношлогоо

Зовуурь:

  • Төмсөг цавируу өвдөнө
  • Үрийн шингэн цусны туяатай гарах
  • 37ᴼ дээш халуурах
  • Цавь хярзанруу өвдөлт дамжина
  • Үрэвсэлтэй талын бөөрлүү татаж өвдөнө
  • Дотор муухайрна, хоолонд дургүй болно
  • Явах болон хурьцлын үед, ачаалалтай ажиллах үед өвдөлт нэмэгдэнэ.

Шинжилгээ:

  1. Цусны ерөнхий шинжилгээ
  2. Шээсний ерөнхий шинжилгээ
  3. Шээсний ариун чанар
  4. Биохимийн шинжилгээ
  5. PCR шинжилгээ
  6. Үрийн шингэний шинжилгээ спермограмма
  7. Үрийн шингэнд дайвар булчирхайн үйл ажиллагаа үзэх

Багажийн шинжилгээ

  1. ХАО – д хоёр бөөрь түрүү булчирхайь үлдэгдэл шээс үзэхь хоёр төмсөг, дайвар
  2. Цээж гэрэлд харах

Эмчилгээ

  1. Эмийн
  2. Мэс засал эмчилгээ

Монгол эрэгтэйчүүдэд түгээмэл тулгарч буй эрүүл мэндийн асуудал

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

“Эрүүл эр хүн, их зүйлийг бүтээнэ”

Та манайд хандсанаар дараах шинжилгээнүүдийг өгч болно.

Холбоо барих дугаар: 89343838, 75751250

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

ДЭМБ-ийн мэдээгээр хүүхэд гаргах насны гэр бүл болох хосуудын 8 хувь нь ямар нэгэн байдлаар үргүйдэлтэй учирдаг байна. Үргүйдэл нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёроос шалтгаалах ба уг шалтгаан нь олон янз байна. Үр хүүхэдгүй гэр бүл дотор эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй тэнцүү 50 хувийг эзэлдэг ажээ. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал илт харагдах морфологи ба анатомийн өөрчлөлтгүй бол эр бэлгийн эсийн боловсрох явц,гадна дотны үзүүлэх хүчин зүйлтэй холбоотой байна. Эрэгтэйчүүдийн үргүйдэлийн дотороос шалтгаан нь тодорхойгүй буюу хэвийн үрийн шингэнтэй эмнэлзүйн хэлбэртэй үргүйдэл 50 хувийг эзэлж байна. Эр бэлгийн эсийн боловсрох явц (сперматогенез) даавраас хамаарах тул дааврын их бага хэмжээний нөлөөлөлөөс болж гипогонадизм эсвэл гиперпролактинеми үүснэ. Үргүйдлийн асуудал нөгөө талаас удамшилын материал хромсомын төвшин дэх гэмтэлтэй холбоотой байж болно. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг нарийвчлан спермограммын шинжилгээгээр тогтоодог. Үүнд үрийн шингэн дэх сперматозойдийн тоо хэмжээ,хөдлөх чадвар зэрэг олон үзүүлэлэлтийг шалгаж шинжилдэг байна.

Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар зэрэг хүчин зүйлс орно.

Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог.

Гахайн хавдар Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлд

An egg surrounded by human sperm.

хүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.

Гэмтэл Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.

Сэтгэл санааны дарамт Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Ureaplasma infection and male infertility. sexually transmitted diseases.

Хортой зуршлууд Архи Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.

Хавдар Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.

Нас Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна. Бусад Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.

Түрүү булчирхайн чулуу (Calculus of prostate)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Тодорхойлолт

Түрүү булчирхайд чулуу үүсэх нь архаг үрэвслийн процесстой холбоотойгоор, нүүрс ус, уургийн бодис болон өөх тос агуулсан шүүрлийн гадагшлуулах суваг битүүрсэнтэй холбоотой үүсдэг эмгэг.

Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)

  • Өвөрмөц бус нянгийн шалтгаан
  • Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
  • Бодисын солилцооны эмгэг (чихрийн шижин гэх мэт)
  • Түрүү булчирхайн шүүрлийн зогсонгошил

Анхдагч урьчилан сэргийлэлт:

  • Бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх
  • Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
  • Бэлгийн харьцаанд тогтмол орох

Түрүү булчирхайн чулууны 1/3 нь бүтэцийн хувьд кальци,  фосфорын хүчил, магнийн давс агуулсан органик бодисоос тогтоно.

Зовуурь

  • Өвчиний эмнэлзүйн явц өвчтөнд удаан хугацаагаар шинж тэмдэггүй явагдана.
  • Хярзангаар өвдөнө.
  • Шээс ойр ойрхон хүрнэ.
  • Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэнэ.
  • Хурдан дур тавина.
  • Шээсний дараа хаяа цус гарна.
  • Үрийн шингэн цустай гарна.

Шинжилгээ:

Лабораторийн шинжилгээ

  • ЦДШ
  • Үрийн шингэний шинжилгээ
  • ШДШ
  • Шээсний ариун чанар
  • Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төргчийг илрүүлэх
  • PSA – үзэх

Багажийн шинжилгээ

  • ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс. Түрүү булчирхайн чулуу оношлогдож болно.
  • Аарцагийн рентген тойм зураг авах.
  • Шаардлагатай тохиолдолд КТГ – ийн шинжилгээ хийнэ.

Хүндрэл

  • Түрүү булчирхайн үрэвсэл, буглаа үүснэ.
  • Төмсөг ба түүний дайврын үрэвсэл
  • Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

Дэлхий дахинаа халдварт өвчин, түүний оношилгоо нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тэр дундаа бэлгийн замын халдвар, агаар дуслын халдвар, гэдэсний суулгалтат халдварууд дийлэнх хувийг эзэлж байна

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь бэлгийн замаар дамжих, дамжих боломжтой олон төрлийн эмнэлзүйн хам шинж бүхий эмгэг төрүүлэгчдийг хэлнэ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь (БЗХӨ) бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг. 30 гаруй төрлийн нян, вирус, шимэгчид бэлгийн замаар дамжиж халдвар үүсгэдэг.

Дэлхийд жил бүр дунджаар 357 сая шинэ халдварын тохиолдол бүртгэгддэг (ДЭМБ, 2017он). Үүнд: Хламид (131 сая), заг хүйтэн (78 сая), тэмбүү (5.6 сая), трихомониаз (143 сая) болон бусад халдварууд орж байна. Заг хүйтэн, хламид нь бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд, эрэгтэй, эмэгтэйчүүдэд үргүйдлийн гол шалтгаан болсоор байна. Түүнчлэн 500 сая гаруй хүн бэлгийн замын герпес вирусийн (HSV) халдвартай, бэлгийн замын халдварт өвчний хавсарсан халдвартай гэж бүртгэгдсэн байна. Герпес вирусын халдвар, тэмбүү өвчин нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг.
БЗДХ нь эхээс урагт, нярайд дамжихаас гадна өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, дутуу төрөлт, нярайн эндэгдэл, төрөх үеийн жин багасах, нярайн уушгины үрэвсэл, нярайн салстын өвчин, төрөлхийн гажиг гэх мэт маш олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
БЗДХ-ын нийтлэг шинж тэмдэг нь үтрээний хэвийн бус ялгадас, бэлэг эрхтний шархлаа, загатналт, хэвлийн өвдөлт, эрэгтэйчүүдэд шээсний сүвний идээрхэг, хэвийн бус ялгадас зэрэг багтана. Түүнчлэн танд ямар нэгэн зовиур илрэхгүй, далд хэлбэрээр байж болно.
Үтрээний үрэвсэл нь хэд хэдэн төрлийн халдварладаг нянгийн шалтгаантай байж болох ба үтрээнд загатнах, хорсох шинж тэмдэг илэрдэг. Үтрээний үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр нь нянгийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөр юм. Ихэнх эмэгтэйчүүдэд эмчлэхэд хялбар бус байдаг. БЗДХ-тай эмэгтэй жирэмслэсэн тохиолдолд халдвар нь ноцтой хүндрэл үүсгэж болно. Иймд та тохиолдолын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон, олон бэлгийн хамтрагчтай бол уг дэлгэрэнгүй нарийн шинжилгээ болох бодит хугацааны ПГУ ( PCR ) өгөхийг зөвлөж байна.
(Бодит хугацааны ПГУ) сүүлийн үеийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд:

Нянгийн гаралтай 7 үүсгэгч:

  • Atopobium vaginae (AV)
  • Bacterial vaginosis–associated bacteria 2 (BVAB2)
  • Bacteroides fragilis (BF)
  • Gardnerella vaginalis (GV)
  • Lactobacillus spp.(Lacto)
  • Megasphaera Type 1 (Mega1)
  • Mobiluncus spp.(Mob)

Бэлэг эрхтэний Шархлаат халдварын  үүсгэгч:

  • Cytomegalovirus (CMV)
  • Herpes simplex virus type 1 (HSV1)
  • Herpes simplex virus type 2 (HSV2)
  • Varicella-zoster virus (VZV)
  • Treponema pallidum (TP)

Бэлгийн замын халдварын үндсэн
7 үүсгэгч:

  • Chlamydia trachomatis (CT)
  • Mycoplasma genitalium (MG)
  • Mycoplasma hominis (MH)
  • Neisseria gonorrhoeae (NG)
  • Trichomonas vaginalis (TV)
  • Ureaplasma parvum (UP)
  • Ureaplasma urealyticum (UU

Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин болон оношлгооны дэвшилтэт аргууд

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Лавлах утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин бий. Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог нь тэмбүү, заг хүйтэн, хламид зэрэг боловч далд, хавсарсан хэлбэрээр 30 гаруй төрлийн халдвар дамжиж бүхий л бие эрхтэнг гэмтээж, өвчлүүлж байдаг. Тэгвэл эдгээр олон төрлийн халдварыг нэг дор оношилж илрүүлэх боломжтой гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Бэлгийн замаар дамжих халдварыг оношлох ямар төрлийн шинжилгээнүүд байдаг вэ?

Хамгийн түгээмэл буюу хүмүүсийн сайн мэдэх мазокын шинжилгээ байна. Үүнээс гадна цуснаас шинжилгээ авч болно. Цуснаас ДОХ болон тэмбүү, вирусуудыг  үздэг. Ер нь олон төрлийн шинжилгээ байдгаас гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээ сүүлийн үед манай улсад нэвтрээд байна. Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэлээн нарийн түвшинд оношилдог болсон.

PCR шинжилгээний давуу тал

PCR буюу Полимеразын гинжин урвал нь молекул биологийн шинжилгээний нэг төрөл. Өөрөөр хэлбэл нян үүсгэгчийг молекул биологийн түвшинд илрүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна заавал амьд үүсгэгч шаарддаггүй, (авсан сорьцыг тусгайлан хадгалах, зөөвөрлөх боломжтой) тухайн үүсгэгчидийн нуклейн хүчил буюу молекул байхад илрүүлдэг мэдрэг арга. Тухайн хүний биед байгаа эмгэг төрүүлж буй үүсгэгчийг таньж олоод бактериас нь ДНК-г ялгаж авах замаар оношилдог юм.

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?
Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.

ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.

Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.

PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.

PCR – ийн шинжилгээний сорьц яаж авч болох вэ?

  • Үрийн шингэн
  • Шээсний сүвний наалдац
  • Шээс
  • Цус гэх мэт хүний биеийн бүх төрлийн биологийн шингэнээс авч болно.

Шинжилгээ өгөхдөө биеэ хэрхэн бэлдэх вэ?

  • Эрэгтэй хүн үрийн шингэн 2 – аас 7 хоног гадагшлуулахгүй
  • Эрэгтэй хүн шинжилгээ өгөх гэж ирэхдээ өглөө шээхгүй ирэх, боломжгүй бол 2 цаг болон түүнээс дээш хугацаанд шээхгүй ирнэ.
  • Антибиотик эм 7 – аас 10 хоног хэрэглээгүй байх.

TORCH-ийн халдваруудад:

• T – Токсоплазм

• O – (others) бусад – тэмбүү, ДОХ

• R – Рубелла вирус

• C – Цитомегаловирус

• H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM

Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.

Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.

ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.

IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн

тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

• Ядрах, сульдах

• Хоолой өвдөх

• Тунгалгийн зангилаанууд хавдах

• Халуурах

• Толгой өвдөх

• Булчин өвдөх

Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.

Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.

Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.

IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.

CMV, IgM CMV, IgG Хариу

Сөрөг Сөрөг • Халдвар аваагүй

• Шинж тэмдгүүд өөр шалтгаантай

• Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх

Эерэг Сөрөг • Шинэ идэвхт халдвар

• Идэвхгүй CMV идэвхжих

• CMV-ын дахин халдвар авсан

Эерэг Эерэг Идэвхт халдвар

Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар

Herpes simplex virus

Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Treponema pallidum(Тэмбүү)

Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

• Хүний

• Дархлал

• Хомсдолын

• Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

• Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.

• Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.

• Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

• Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл

• Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх

• Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Лавлах утас: 89343838, 75751250

Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө, 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот

Утас: 89343838, 75751250

Уреаплазмын халдвар ?

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Уреаплазмын халдвар ?

Ureaplasma  бол бэлгийн замаар дамжин тархдаг маш түгээмэл халдвар боловч БЗХӨ гэж ангилалд оруулдаггүй, харин шээсний замын бактерийн халдвар гэж үздэг. Энэ өвчин нь ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг тул уреаплазмтай олон хүмүүс халдвар авсан гэдгээ мэдэхгүй байдаг. Уреаплазм нь эсийн хана байхгүй бактери юм. Эсийн хана байхгүй тул пенициллин зэрэг зарим нийтлэг антибиотикт тэсвэртэй байдаг. Уреаплазма нь эрэгтэй, эмэгтэй хүний ​​нөхөн үржихүйн системд нөлөөлдөг өвчин, эмгэгүүдийг үүсгэдэг.

Ureaplasma infection and male infertility. sexually transmitted diseases.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт (бэлгэвч) – хэрэглэхгүйгээр  бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Уреаплазмын халдвартай ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3 – 5 долоо хоног байна.

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон  шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.

Ureaplasma-ийн халдвар нь шээсний сүв үрэвсэх шалтгаан болдог. Үүнийг urethritis гэж нэрлэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь шээсний үрэвслийн дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна.

Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.

Хүндрэл:

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болно.

Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
  • Бэлгийн хосдоо үнэнч байх
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв

Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт(бэлгэвч)-гүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.

Илрэх шинж тэмдэг: Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3-5 долоо хоног байна.

Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон  шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.

Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна

Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.

Хүндрэл:

Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болох ба эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
  • Бэлгийн хосдоо үнэнч байх
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

Холбоо барих

Утас

8934-3838, 7575-1250

Email

altanjor@gmail.com

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 2-р хороолол, 2-р хороо, 71А байр 4 тоот (25-Р ЭМИЙН САНГИЙН ТӨВ ЗАМЫН ХОЙД АВТОБУСНЫ БУУДЛЫН ХОЙНО 3 ӨНДӨР НОГООН БАЙРНЫ ГОЛЫН БАЙР)

error: Контент хамгаалагдсан байна !!