Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

ДЭМБ – ийн мэдээгээр хүүхэд гаргах насны гэр бүл болох хосуудын 8 хувь нь ямар нэгэн байдлаар үргүйдэлтэй учирдаг байна. Үргүйдэл нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёроос шалтгаалах ба уг шалтгаан нь олон янз байна. Үр хүүхэдгүй гэр бүл дотор эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй тэнцүү 50 – хувийг эзэлдэг ажээ. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал илт харагдах морфологи ба анатомийн өөрчлөлтгүй бол эр бэлгийн эсийн боловсрох явц, гадна дотны үзүүлэх хүчин зүйлтэй холбоотой байна. Эрэгтэйчүүдийн үргүйдэлийн дотороос шалтгаан нь тодорхойгүй буюу хэвийн үрийн шингэнтэй эмнэлзүйн хэлбэртэй үргүйдэл 50 – хувийг  эзэлж байна. Эр бэлгийн эсийн боловсрох явц (сперматогенез) даавраас хамаарах тул дааврын их бага хэмжээний нөлөөлөлөөс болж гипогонадизм эсвэл гиперпролактинеми үүснэ. Үргүйдлийн асуудал нөгөө талаас удамшилын материал хромсомын төвшин дэх гэмтэлтэй холбоотой байж болно.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг нарийвчлан спермограммын шинжилгээгээр тогтоодог:

Үүнд үрийн шингэн дэх сперматозойдийн тоо хэмжээ, хөдлөх чадвар зэрэг олон үзүүлэлэлтийг шалгаж шинжилдэг байна. Үрийн шингэнийг  шинжилгээнд авахын өмнө ямарваа нэгэн хэлбэрээр үрийн шингэн багадаа 2 – хоног гадагшлуулаагүй (бэлгийн харьцаанд орох, гар хангалга хийх, түрүү булчирхайн шулуун гэдэсний үзлэг болон шүүрлийн шинжилгээ өгөөгүй байх) байх шаардлагатай. Ихдээ үрийн шингэн 7 – хоног гадагшлуулаагүй байна. Үрийн шингэн бага хугацаанд гадагшлуулахгүй (2 – хоногоос бага хугацаанд) шинжилгээ өгвөл үрийн шингэний нийт хэмжээ бага байх, эр бэлгийн эсийн тоо хэвийн хэмжээнээс бага гарах гэх мэтээр шинжилгээний хариунд өөрчлөлт илэрч болно. Урт хугацааны туршид үрийн шингэн гадагшилуулахгүй байх нь үрийн шингэний хэмжээ ерөнхийдөө ихсэх боловч эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаашрах хандлагатай байдаг. Спермограммын шинжилгээгээр өөрчлөлттөй гарсан тохиолдолд 20 – оос 70 хоногийн дараа шинжилгээг дахин хийж байж үр тогтоох чадвахыг дүгнэх боломжтой. Үрийн шингэний шинжилгээгээр эрэгтэйчүүдийн нөхөн үржхүйн эрхтэнүүд болох түрүү булчирхай, үрийн цэврүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар булчирхайн үйл ажиллагаа, үрэвсэл зэргийг үнэлэх боломжтой байдаг (ДЭМБ 2010).

Гормоны шинжилгээ

Гормоны өөрчлөлт нь тухайн хүний насанд байх хэвийн хэмжээнээс доогуур үзүүлэлттэй бөгөөд, үрийн шингэний шинжилгээнд төмсөгний хүнд хэлбэрийн эр бэлгийн эсийн боловсруулах чадварын дутмагшил (oligozoospermia), эр бэлгийн эсгүй байх, үрийн шингэний багасалт илэрч бэлгийн дуршил буурах, хөх томрох, харааны талбайн алдагдал, толгой өвдөх, төмсөгний жижигрэлийн шинж тэмдэг хавсарсан гормоны өөрчлөлтийг сэжиглэж болно.

Эр бэлгийн эсийн эсрэг биет

Эр бэлгийн эсийн хөдөлгөөн муудаж бөөгнөрөх үзэгдэл юм. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь судас, үрийн суваг, төмсөгний хана, төмсөгний дайварын хана гэмтэхэд үүсдэг. Эсрэг биетийн үүсэх газар нь түрүү булчирхай болон үрийн цэврүүг дурьдаж болох ба үрийн сувгийг таслах мэс заслын дараа ч үүсэх магадлалтай. Үр дамжуулах замын бөглөрөл, халдвар, мэс засал, төмсөгний үрэвсэл, төмсөгний судас бүдүүрэх үед үүсч болно.

Хромосомын шинжилгээ

Генийн өвчин болон хромосомын өөрчлөлт байгаа эсэхийг үзнэ.

Шулуун гэдсний ЭХО-гоор

Дурантай ЭХО-нь үрийн цэврүү, түрүү булчирхай, үрийн дамжуулах хоолойг ажиглах боломтой бөгөөд үрийн хоолойн бөглөрөл , үрийн цэврүүн хавдрыг оношлоход хэрэглэнэ.

Үр дамжуулах хоолойн тодруулагчтай шинжилгээ

Эр бэлгийн эсгүй, төмсөгний хүнд хэлбэрийн эр бэлгийн эсийн боловсруулах чадварын дутмагшил(oligozoospermia), өвчтнөөс төмсөгнөөс эдийн шинжилгээ авахад хэвийн гарсан тохиолдолд үр дамжуулах хоолой бөглөрсөн эсэхийг үзэхийн тулд хийдэг.

Төмсөгний эдийн шинжилгээ

Хэвийн төмсөгний хөгжилтэй эр бэлгийн эсгүй өвчтнөөс үр дамжуулах замын бөглөрөл болон төмсөгний эмгэгийг ялгаж оношлохын тулд хийдэг. Хоёр талын төмсөгний хэмжээ адилхан бол нэг талаас нь л шинжилгээ авахад болно. Хоёр талын төмсөгний хэмжээ ялгаатай бол хоёр талыг хоёуланг нь шинжлэх буюу эсвэл хэвийн хэмээн үзэж буй талаас шинжилгээг авна.

Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг шалтгаанд бэлгийн замын халдварт өвчин, гахайн хавдар, гэмтэл, хорт зуршил, цацраг туяа, химийн бодис, хавдар, тогтмол хэргэлдэг зарим төрөлийн эмийн бодис зэрэг хүчин зүйлс орно.

Халдвар Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

Sperm approaching an unfertilized egg prior to conception.

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог.

Гахайн хавдар

Бэлгийн бойжилтын өмнө буюу хойно вирүсийн халдвар авах, өвчин хөндөрч хоёр талын төмсгийг хамарсан халдварын нөлөө зарим тохиолдолд үргүйдэлд

хүргэнэ. Мөн түрүү булчирхайн үрэвсэлийн үед булчирхайн ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас болж үргүйдэлд хүргэдэг.

Гэмтэл

Хоёр буюу нэг талын төмсөг гэмтэл авсан үед дархлалын эсүүд өөрийн эр бэлгийн эсэд мэдрэг болсоны улмаас үргүйдэл үүсдэг.

Сэтгэл санааны дарамт

Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Сэтгэл санааны дарамт нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлэх буюу бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нэг хувь эзэлж байвал үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог. Төмсөгийг халуун орчинд байлгах нь зохимжгүй. Өндөр хэм хүртэл халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Мөн халуун орчинд удаан хугацаанд ажиллах, бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Хортой зуршлууд Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлдөггүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсөгийг хатингаршуулах талтай байдаг. Тамхи Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулах төлөвтэй. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг нь гэж үздэг. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%-р бууруулдаг гэж үзжээ.

Хавдар

Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр бэлгийн эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд мөн сөрөг нөлөөтэй. Хавдрын эсийн хуваагдлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ нь бүгд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдуулж сөргөөр нөлөөлдөг.

Нас

Эрэгтэй хүний нас эрэгтэй хүний үргүйдэлд ямар нөлөөтэй байдгийг бүрэн төгс тогтоогоогүй ч хийсэн судалгаанууд байна. Нас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тухайлбал хурдан ба шулуун хөдлөх чадвар, мөн тоонд сөргөөр нөлөөлдөг тул үрийн шингэнд гарах эдгээр өөрчлөлт нь гэнэт бус аажмаар илэрч байдаг байна.

Бусад

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба мэдрэлийн судсыг гэмтээдэг байна. Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх боломжтой аж.

Холбоо барих утас: 89343838, 75751250

error: Контент хамгаалагдсан байна !!