Эрэгтэйчүүдийн
Оношлогооны Төв

Мэдээ

Эр хүн та өөрт хэрэгтэй, манай төвтөй холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй эндээс хүлээж аваарай.

Манай фэйсбүүк хуудас:

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)

Дэлхий дахинаа халдварт өвчин, түүний оношилгоо нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тэр дундаа бэлгийн замын халдвар, агаар дуслын халдвар, гэдэсний суулгалтат халдварууд дийлэнх хувийг эзэлж байна

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь бэлгийн замаар дамжих, дамжих боломжтой олон төрлийн эмнэлзүйн хам шинж бүхий эмгэг төрүүлэгчдийг хэлнэ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь (БЗХӨ) бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг. 30 гаруй төрлийн нян, вирус, шимэгчид бэлгийн замаар дамжиж халдвар үүсгэдэг.

Дэлхийд жил бүр дунджаар 357 сая шинэ халдварын тохиолдол бүртгэгддэг (ДЭМБ, 2017он). Үүнд: Хламид (131 сая), заг хүйтэн (78 сая), тэмбүү (5.6 сая), трихомониаз (143 сая) болон бусад халдварууд орж байна. Заг хүйтэн, хламид нь бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд, эрэгтэй, эмэгтэйчүүдэд үргүйдлийн гол шалтгаан болсоор байна. Түүнчлэн 500 сая гаруй хүн бэлгийн замын герпес вирусийн (HSV) халдвартай, бэлгийн замын халдварт өвчний хавсарсан халдвартай гэж бүртгэгдсэн байна. Герпес вирусын халдвар, тэмбүү өвчин нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг.
БЗДХ нь эхээс урагт, нярайд дамжихаас гадна өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, дутуу төрөлт, нярайн эндэгдэл, төрөх үеийн жин багасах, нярайн уушгины үрэвсэл, нярайн салстын өвчин, төрөлхийн гажиг гэх мэт маш олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
БЗДХ-ын нийтлэг шинж тэмдэг нь үтрээний хэвийн бус ялгадас, бэлэг эрхтний шархлаа, загатналт, хэвлийн өвдөлт, эрэгтэйчүүдэд шээсний сүвний идээрхэг, хэвийн бус ялгадас зэрэг багтана. Түүнчлэн танд ямар нэгэн зовиур илрэхгүй, далд хэлбэрээр байж болно.
Үтрээний үрэвсэл нь хэд хэдэн төрлийн халдварладаг нянгийн шалтгаантай байж болох ба үтрээнд загатнах, хорсох шинж тэмдэг илэрдэг. Үтрээний үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр нь нянгийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөр юм. Ихэнх эмэгтэйчүүдэд эмчлэхэд хялбар бус байдаг. БЗДХ-тай эмэгтэй жирэмслэсэн тохиолдолд халдвар нь ноцтой хүндрэл үүсгэж болно. Иймд та тохиолдолын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон, олон бэлгийн хамтрагчтай бол уг дэлгэрэнгүй нарийн шинжилгээ болох бодит хугацааны ПГУ ( PCR ) өгөхийг зөвлөж байна.
(Бодит хугацааны ПГУ) сүүлийн үеийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд:

Нянгийн гаралтай 7 үүсгэгч:

  • Atopobium vaginae (AV)
  • Bacterial vaginosis–associated bacteria 2 (BVAB2)
  • Bacteroides fragilis (BF)
  • Gardnerella vaginalis (GV)
  • Lactobacillus spp.(Lacto)
  • Megasphaera Type 1 (Mega1)
  • Mobiluncus spp.(Mob)

Бэлэг эрхтэний Шархлаат халдварын  үүсгэгч:

  • Cytomegalovirus (CMV)
  • Herpes simplex virus type 1 (HSV1)
  • Herpes simplex virus type 2 (HSV2)
  • Varicella-zoster virus (VZV)
  • Treponema pallidum (TP)

Бэлгийн замын халдварын үндсэн
7 үүсгэгч:

  • Chlamydia trachomatis (CT)
  • Mycoplasma genitalium (MG)
  • Mycoplasma hominis (MH)
  • Neisseria gonorrhoeae (NG)
  • Trichomonas vaginalis (TV)
  • Ureaplasma parvum (UP)
  • Ureaplasma urealyticum (UU

Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин болон оношлгооны дэвшилтэт аргууд

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Лавлах утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин бий. Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог нь тэмбүү, заг хүйтэн, хламид зэрэг боловч далд, хавсарсан хэлбэрээр 30 гаруй төрлийн халдвар дамжиж бүхий л бие эрхтэнг гэмтээж, өвчлүүлж байдаг. Тэгвэл эдгээр олон төрлийн халдварыг нэг дор оношилж илрүүлэх боломжтой гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Бэлгийн замаар дамжих халдварыг оношлох ямар төрлийн шинжилгээнүүд байдаг вэ?

Хамгийн түгээмэл буюу хүмүүсийн сайн мэдэх мазокын шинжилгээ байна. Үүнээс гадна цуснаас шинжилгээ авч болно. Цуснаас ДОХ болон тэмбүү, вирусуудыг  үздэг. Ер нь олон төрлийн шинжилгээ байдгаас гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээ сүүлийн үед манай улсад нэвтрээд байна. Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэлээн нарийн түвшинд оношилдог болсон.

PCR шинжилгээний давуу тал

PCR буюу Полимеразын гинжин урвал нь молекул биологийн шинжилгээний нэг төрөл. Өөрөөр хэлбэл нян үүсгэгчийг молекул биологийн түвшинд илрүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна заавал амьд үүсгэгч шаарддаггүй, (авсан сорьцыг тусгайлан хадгалах, зөөвөрлөх боломжтой) тухайн үүсгэгчидийн нуклейн хүчил буюу молекул байхад илрүүлдэг мэдрэг арга. Тухайн хүний биед байгаа эмгэг төрүүлж буй үүсгэгчийг таньж олоод бактериас нь ДНК-г ялгаж авах замаар оношилдог юм.

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?
Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.

ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.

Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.

PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.

PCR – ийн шинжилгээний сорьц яаж авч болох вэ?

  • Үрийн шингэн
  • Шээсний сүвний наалдац
  • Шээс
  • Цус гэх мэт хүний биеийн бүх төрлийн биологийн шингэнээс авч болно.

Шинжилгээ өгөхдөө биеэ хэрхэн бэлдэх вэ?

  • Эрэгтэй хүн үрийн шингэн 2 – аас 7 хоног гадагшлуулахгүй
  • Эрэгтэй хүн шинжилгээ өгөх гэж ирэхдээ өглөө шээхгүй ирэх, боломжгүй бол 2 цаг болон түүнээс дээш хугацаанд шээхгүй ирнэ.
  • Антибиотик эм 7 – аас 10 хоног хэрэглээгүй байх.

TORCH-ийн халдваруудад:

• T – Токсоплазм

• O – (others) бусад – тэмбүү, ДОХ

• R – Рубелла вирус

• C – Цитомегаловирус

• H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM

Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.

Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.

ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.

IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн

тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

• Ядрах, сульдах

• Хоолой өвдөх

• Тунгалгийн зангилаанууд хавдах

• Халуурах

• Толгой өвдөх

• Булчин өвдөх

Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.

Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.

Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.

IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.

CMV, IgM CMV, IgG Хариу

Сөрөг Сөрөг • Халдвар аваагүй

• Шинж тэмдгүүд өөр шалтгаантай

• Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх

Эерэг Сөрөг • Шинэ идэвхт халдвар

• Идэвхгүй CMV идэвхжих

• CMV-ын дахин халдвар авсан

Эерэг Эерэг Идэвхт халдвар

Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар

Herpes simplex virus

Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхой үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирүс юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирүсийн халдвар байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирүсийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Treponema pallidum(Тэмбүү)

Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгээх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

• Хүний

• Дархлал

• Хомсдолын

• Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

• Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.

• Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.

• Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

• Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл

• Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх

• Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Лавлах утас: 89343838, 75751250

Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө, 2 – р хороолол, 2 – хороо, 71А байр 4 тоот

Утас: 89343838, 75751250

Уреаплазмын халдвар ?

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв
Холбоо барих утас: 89343838, 75751250
https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Уреаплазмын халдвар ?

Ureaplasma  бол бэлгийн замаар дамжин тархдаг маш түгээмэл халдвар боловч БЗХӨ гэж ангилалд оруулдаггүй, харин шээсний замын бактерийн халдвар гэж үздэг. Энэ өвчин нь ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг тул уреаплазмтай олон хүмүүс халдвар авсан гэдгээ мэдэхгүй байдаг. Уреаплазм нь эсийн хана байхгүй бактери юм. Эсийн хана байхгүй тул пенициллин зэрэг зарим нийтлэг антибиотикт тэсвэртэй байдаг. Уреаплазма нь эрэгтэй, эмэгтэй хүний ​​нөхөн үржихүйн системд нөлөөлдөг өвчин, эмгэгүүдийг үүсгэдэг.

Ureaplasma infection and male infertility. sexually transmitted diseases.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт (бэлгэвч) – хэрэглэхгүйгээр  бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Уреаплазмын халдвартай ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3 – 5 долоо хоног байна.

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон  шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.

Ureaplasma-ийн халдвар нь шээсний сүв үрэвсэх шалтгаан болдог. Үүнийг urethritis гэж нэрлэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь шээсний үрэвслийн дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна.

Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.

Хүндрэл:

Шээс бэлгийн замын уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болно.

Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
  • Бэлгийн хосдоо үнэнч байх
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв

Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалт(бэлгэвч)-гүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.

Илрэх шинж тэмдэг: Нууц үеийн (ямар нэг шинж тэмдэг илрэхгүй үе) үргэлжлэх хугацаа янз бүр, халдвар авснаас хойш 3 хоногоос 3-5 долоо хоног байна.

Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар нь шинж тэмдэг балархай болон  шинж тэмдэггүй хэлбэрээр ихэвчлэн тохиолддог.

Эрэгтэй хүнд балархай хэлбэр зонхилон тохиолдох ба энэ үед шээсний сувагт бага зэрэг загатнах, эрвэгнэх, хорсох зэрэг зовиур илрэх ба шээсний сүв улайж үрэвсээгүй байж болно, амсар нь хоорондоо нийлж, өглөөд шээсний сүвнээс дусал маягийн салсархаг ялгадас гарч болно. Ялгадас нь бага хэмжээтэй, салсархаг, салсархаг идээрхэг байна

Эмэгтэй хүнд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч бага зэрэг салсархаг идээрхэг ялгадас гарна. Цөөнгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд уг халдвар зовиур шаналгаа, шинж тэмдгийн илрэлгүй явагдаж, зөвхөн шинжилгээгээр илэрдэг.

Хүндрэл:

Шээс бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар эмэгтэйчүүдэд давсаг, умай болон өндгөвч, умайн гуурсан хоолойг өвчлүүлж улмаар аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл зэрэг хүндрэлүүд үүсгэж болох ба эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг болон төмсөгний дайвар гэмтээнэ. Мөн жирэмсэлтэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрсний дараах болон үр хөндөлтийн дараах хүндрэлүүд үүсгэх шалтгаан болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх
  • Бэлгийн хосдоо үнэнч байх
  • БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 6-12 сар тутам тогтмол хамрагдах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх
  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

Түрүү булчирхайн чулуу

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Түрүү булчирхайн чулуу

(Calculus of prostate)

Тодорхойлолт

Түрүү булчирхайд чулуу үүсэх нь архаг үрэвслийн процесстой холбоотайгаар, нүүрс ус, уургийн бодис болон өөх тос агуулсан шүүрлийн гадагшлуулах суваг битүүрсэнтэй холбоотой үүсдэг эмгэг.

Эрсдэлт хүчин зүйл (Шалтгаан)

  • Өвөрмөц бус нянгийн шалтгаан
  • Шээдэг сүвний өвөрмөц шалтгаант үрэвсэл
  • Бодисын солилцооны эмгэг (чихрийн шижин гэх мэт)
  • Түрүү булчирхайн шүүрлийн зогсонгошил
Benign prostatic hyperplasia (BPH). prostate enlargement. Diagram of a normal prostate and Prostatitis

Анхдагч урьчилан сэргийлэлт:

  • Бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх
  • Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
  • Бэлгийн харьцаанд тогтмол орох

Түрүү булчирхайн чулууны 1/3 нь бүтэцийн хувьд кальци,  фосфорын хүчил, магнийн давс агуулсан органик бодисоос тогтоно.

Зовуурь

  • Өвчиний эмнэлзүйн явц өвчтөнд удаан хугацаагаар шинж тэмдэггүй явагдана.
  • Хярзангаар өвдөнө.
  • Шээс ойр ойрхон хүрнэ.
  • Бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэнэ.
  • Хурдан дур тавина.
  • Шээсний дараа хаяа цус гарна.
  • Үрийн шингэн цустай гарна.

Шинжилгээ:

Лабораторийн шинжилгээ

  • ЦДШ
  • Үрийн шингэний шинжилгээ
  • ШДШ
  • Шээсний ариун чанар
  • Молекул биологийн шинжилгээгээр өвөрмөц эмгэг төргчийг илрүүлэх
  • PSA – үзэх

Багажийн шинжилгээ

  • ХАО – д хоёр бөөр, түрүү булчирхай, үлдэгдэл шээс. Түрүү булчирхайн чулуу оношлогдож болно.
  • Аарцагийн рентген тойм зураг авах.
  • Шаардлагатай тохиолдолд КТГ – ийн шинжилгээ хийнэ.

Хүндрэл

  • Түрүү булчирхайн үрэвсэл, буглаа үүснэ.
  • Төмсөг ба түүний дайврын үрэвсэл
  • Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Үрийн сувгийн уйланхай (Funiculocele)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Үрийн сувгийн уйланхай (Funiculocele)

Өвчин ихэвчлэн 20 – 45 насныханд тохиолддог боловч ховор биш өвчин.

  • Уйланхай үрийн сувагт байрлана.
  • Бэлгийн хөгжлийн болон хөх судасны физиологийн когсонгошилын үед үрийн сувгийн уйланхай хэмжээгээрээ томорно.
  • Уйланхайн хана нимгэн, холбогч эдэн бүрхүүлтэй.
  • Түүний хөндий нь олон давхар хавтгай хучуур эдээс тогтсон байна.

Агуулагдхуун 2% – ийн уураг агуулсан, харьцангуй нягт 1020 – 1023, транссудаттай ойролцоо шинжтэй.

Шинж тэмдэг:

Өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй

  • Ихэнх өвчтөн төмсөгний гадна нэмэлт бөмбөлөг хэлбэрийн үүсгэвэр байгааг анзаарч уйланхайг тохиолдлоор илрүүлнэ.
  • Цэрэг татлагын эмч нарын комисын үзлэгээр илрүүлэх нь элбэг.үрийн сувгийн уйланхай явах болон биеийн хүчний ачаалалын үед байнгын шархирсан өвдөлт үүсгэнэ. Энэ нь түүний үрийн сувгийн мэдрэлийн салаатай нягт холбоотой байдагтай холбоотой.
  • Энэ тохиолдолд маш бага хэмжээний уйланхай байсан ч мэс засал хийх заалт үүсч болно.
  • Үрийн сувгийн том уйланхайтай өвчтөнд үзлэг хийх үед төмсөгний дээд талд хуухнагийн урд гадаргууд бага хэмжээний хавдар мэт зүйл тэмтрэгдэнэ.
  • Гөлгөр гадаргуутай уян хатан бүтэцтэй өвчингүй бамбалзсан 1 см ба түүнээс том хэмжээтэй бөөрөнхий хэлбэрийн үүсгэвэр тодорхойлогдоно.
  • Заримдаа үрийн сувгийн судас бага зэрэг өргөссөн байна. Төмсөг дайварт эмгэг илрэхгүй.

Багажийн шинжилгээн:

  • ХАО

Лабораторийн шинжилгээ:

  • ЦДШ
  • ШДШ
  • Үрийн шингэний шинжилгээ
  • HIV
  • TPHA
  • Элэгний B болон С вирус

Үрийн уйланхай (Spermatocele)

”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Үрийн уйланхай (Spermatocele)

Үрийн шингэнээр дүүрсэн төмсөгний жижиг уйланхай нь эмнэлзүйн хуьд хэмжээнээсээ болж илэрдэггүй ихэвчлэн задлан шинжилгээний материалд хамаарагдана.

Төмсөгний дайврын үрийн уйланхай нь олонтоо тохиолддог ба эмнэлзүйн ач холбогдолтой. Энэ нь дайвар буюу түүнээс салбарлаж гарсантай холбогдсон шингэнээр дүүрсэн хөндий юм. Дотор хана нь бортого хэлбэрийн хучуур эсээр хучигдана. Уйланхай нь ихэвчлэн хөдөлгөөнтэй, эр бэлгийн эс тосны биет, дан лейкоцит болон хучуур эсүүдтэй сперматозоидтой саармаг эсвэл шүлтлэг урвалтай үрийн шингэнийг агуулна. Уйланхай үүсэх нь үрийн сувгийн зам гэмтсэнтэй холбоотой. Үрийн шүүрэл хаагдахад хүргэдэг шалтгааны хүчин зүйл нь гэмтэл ба үрэдсэл.

Үрийн уйланхай нь үр хөврөлийн үүсвэрээс үүссэн байж болно.

А. Төмсөгний дээд хэсэгт байрлалтай хөлгүй уйланхайнууд Ducti paramesonephzici үлдэгдлийн улмаас үүснэ.

Б. Төмсөгний дайврын толгойтой холбоотой хөлтөй уйланхайнууд mesonephros – ийн үлдэгдлээс үүснэ.

В. Ихэнхдээ битүү үрийн сувганцаруудаас бүрдсэн үрийн сувгийн доторх үүсгэвэр болох paradidymis – ийн аас үүсч болно.

Эмнэлзүйн явц ба бодит үзлэг:

Өвчин шинж тэмдэггүй явагдана.

  • Зөвхөн том уйланхайнууд явган явах, бэлгийн харьцаанд ороход саад болж болно.
  • Хөлтөй уйланхайнууд бэлгийн ажил хийх үед өвдөлт өгч болох ба энэ нь энэ нь уйланхай эр бэлгийн эсээр дүүрдэгтэй холбоотой.
  • Өвчтөн үрийн уйланхайг ихэвчлэн тохиолдлын чанартай илрүүлдэг.

Багажийн шинжилгээн:

  • ХАО
  • Уйланхайг гэрэлтүүлж үзэх

Лабораторийн шинжилгээ:

  • ЦДШ
  • ШДШ
  • Үрийн шингэний шинжилгээ
  • HIV
  • TPHA
  • Элэгний B болон С вирус

Эмчилгээ: Уйланхайг мэс засалаар орчиноос нь шулж авах эмчилгээ хийнэ.

ХЛАМИДИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ? Лавлах утас: 89343838, 75751250”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

ХЛАМИДИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ? Лавлах утас: 89343838, 75751250”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Хламид өвчин Chlamydia trachomatis-аар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана. Халдвар авснаас хойш дунджаар 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж Эрэгтэйд:Шээсний суваг,түүний амсар орчим ирвэгнэх, шээхэд хорсохШээсний сувгаас бага хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарах Эмэгтэйд: Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана.Гадна бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөхХэвлийн доод хэсгээр өвдөхУмайн хүзүүний салст улайж хавагнах, их биш хэмжээний салсархаг, идээрхэг ялгадасХламидийн халдварын шинж тэмдэгХламидийн гаралтай нүдний салстын үрэвсэлГол илрэх шинж тэмдэгНасанд хүрэгчдийн нүдний салстын үрэвсэлНүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болохНүднээс салсархаг идээт ялгадас гарахНярайн нүдний салстын үрэвсэлХалдвар ихэвчлэн төрөх замаар нярайд халдварлана. Төрснөөс хойш 5-10 хоногийн дараа илэрнэ.Нярайн нүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болох салсархаг идээт ялгадас гарахХламидийн гаралтай залгиур хоолойн үрэвсэлИхэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагдана. /70-80%/Хоолой сэрвэгнэх, юм залгихад хөндүүрлэх, хуурай ханиалгахХламидын гаралтай шулуун гэдэсний салстын үрэвсэлИхэвчлэн шинж тэмдэггүй явагдана.Ховор тохиолдолд хошногоны амсар загатнах буюу ялимгүй өвдөхШулуун гэдэс хааяа чинэрч өвдөх ,салсархаг ялгадас гарах,Гарч болох хүндрэлТүрүү булчирхай төмсөгний дайвар үрэвсэхҮргүйдэл болохАарцгийн хөндийн эрхтний үрэвсэл, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлтУмайн гаднах жирэмслэлтЗулбалтХДХВ, БЗДХ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.Урьдчилан сэргийлэхТохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчихБэлгийн үнэнч нэг хавьтагчтай байхБэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж заншихАрхи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахХар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийхЗөвлөгөөБЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандахЭмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэхБүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байхЭмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулахЖирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх.

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төв Холбоо барих утас: 89343838, 75751250

https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.PCR/ПГУ шинжилгээний давуу талПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтайӨндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэхНянгийн нууц халдварыг илрүүлэхНэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм. Энэ шинжилгээгээр дараах үүсгэгчдийг илрүүлж байна.

Үүнд:Chlamydia trachomatis (CT) – Хламиди

Neisseria gonorrhoeae (NG) – Заг хүйтэн үүсгэгч

Mycoplasma genitalium (MG) – Микоплазм генаталиум

Ureaplasma urealyticum (UU) – Уреаплазм уреалитикум

Ureaplasma parvum (UP) – Уреаплазм парвум

Trichomonas vaginalis (TV) – Трихомониаз вагиналис

Mycoplasma hominis (MH) – Микоплазм хоминис

HPV type 6, 11 – Хүний хөхөнцөр вирус 6,11

Herpes simplex virus type 1, 2 – Энгийн херпес вирус 1,2

HPV 16, 18 – Хүний хөхөнцөр вирус 16, 18HR 1(31,33,45,52,58) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 1 бүлэгHR 2 (53,59,66,68) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 2 бүлэгHR 3 (35,39,51,56) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 3 бүлэг

Шинжилгээнд бэлтгэх заавар:

2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.Сүүлийн 7 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.

Витамин Д гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250

Витамин Д гэж юу вэ?”Алтанжор” Эрэгтэйчүүдийн оношлогооны төвХолбоо барих утас: 89343838, 75751250 https://www.facebook.com/%D0%AD%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D0%BD%D0%BE%D1%88%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%A2%D3%A9%D0%B2-208085249974374/

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.Витамин Д-г хэрхэн авах вэ?1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүдХөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдӨнгөт арьстанӨндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүсХодоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.Д витамины цусан дах хэмжээВитамин Д Илүүдэлтэй 50< ng/ ml125< nmol/LВитамин Д Хангалттай 20 -50 ng/ml50-100ng/mlВитамин Д Хангалтгүй 12-20 ng/ml30-50nmol/LВитамин Д Дутагдалтай <12 ng/ml<30nmol/LВитамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэгРахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.Шээс хурц үнэртэй болохХөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөхЯсны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрохЯсны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэхБулчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэхХөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болохӨсөлт нь хоцрохБулчин татвалзахЦочромтгой болохХавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрохЭрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээНас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/0-6 сар /эхийн сүү/ 400-800 10000-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-800 10006-12 сартай 400-800 10001-3 нас 600-1000 20004-13 нас 600-1000 200014-18 нас 600-1000 200019-69 нас 600-1500 200070< нас 1000-2000 5000Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 600-1500 2000Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.Бөөрний архаг өвчтэйА витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байхЦусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолдЦусан дах кальцийн хэмжээ их байгаа үедЗуны улиралд буюу 6-9 сард уухгүй.Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!3 sharesLikeCommentShare

Холбоо барих

Утас

8934-3838, 7575-1250

Email

altanjor@gmail.com

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-хороо Чингүзүнжавын гудамж, 62-2 тоот. (25-р эмийн сангийн уулзвараар хойшоо өгсөөд 200 м явна зам дагуу замын зүүн талд 62 байранд байдаг)

error: Контент хамгаалагдсан байна !!